
Ягаан өнгийн цэцэг
Ургахаа байсан цэцэрлэгт чинь
Яагаад үе үехэн
Зочилдгоо би мэддэггүй
Аргилуун зуны үдэш
Аль хэдийн тэндээс дүрвэчихсэн
Аз жаргалын нялх мөчүүд
Ахиж амьлахгүйгээр сарничихсан
Тэндээс....
Тэгтлээ гуньчихсан цэцэрлэгт чинь
Тэгээд би буцаад л очдог
Хуучин дэнлүүний гэрэлд
Хуучин амрагийн өвөрт
Халуун шатаж, хамаг бие хөлөрч...
Нэгэн шөнө өнждөг
Нөмгөн цэцэг дэлгэрдэг
Тэндээс...
Ягаан өнгийн цэцэг
Ургахаа байсан цэцэрлэгт чинь
Яагаад үе үехэн
Зочилдгоо би мэддэггүй....