
2-р сард төрөгсөд: “Нил” эрдэнэ чулуу тохиромжтой. Хагас үнэт ба эрдэнийн чулуу цирконоор орлуулж болно. Нил эрдэнэ, циркон нь таныг согтохоос хамгаалж чадна. Мөн хайр сэтгэлийн тэнгэрийг ивээж, ханийн заяа авчирна.
3-р сард төрөгсөд: “Усан биндэръяа” тохирно. Манаар ч орлуулж болно. Эдгээр нь уснaac аюулаас эзнээ хамгаалдаг. Ялангуяа залуу гэр бүлд байвал нэн сайн гэдэг.
4-р сард төрөгсөд: Энэ сард төрөгсдөд “Очир алмааз” тун сайн тохирдог. Гэвч очир нь маш үнэтэй л дээ. Тиймээс оронд нь болорыг хэрэглээд үзээрэй. Чулууны нөлөөлөх нөлөөлөл нь гайхалтай үр дүнтэй байдаг.
5-р сард төрөгсөд: Хэрэглэх гол үнэт чулуу нь “Маргад эрдэнэ” юм. Маргад нь эрүүл энх, урт удаан насыг билэгдэж, итгэл найдварыг авчирдаг.
6-р сард төрөгсөд: “Александар” гэдэг үнэт чулууг манайхан хувилгаан эрдэнэ гэж ихэвчлэн орчуулдаг. Хувилгаан эрдэнэ гэдэг чулуунд сувд маргад ордог. Мөн саран чулуугаар орлуулж болно. Цусыг цэвэршүүлж, муу зүүднээс хамгаалдаг.
7-р сард төрөгсөд: Хэрэглэх гол чулуу нь “Рубин” Монголоор бол бадмаараг гэсэн үг. Мөн сувдыг ч хэрэглэж болно. Эдгээр үнэт эдлэл хатан зоригийн билэгдэл юм. Мөн таныг хуурамч найз нөхөд хараалаас хамгаална.
8-р сард төрөгсөд: “Хризолит” маш тохиромжтой. Орлуулах хагас үнэт эрдэнийн чулуу нь мана юм. Эдгээр чулуу нь оюун ухааныг хөгжүүлж, холын аяныг ивээдэг ажээ. Мөн гэнэтийн аюулаас хамгаалдаг байна.
9-р сард төрөгсөд: Энэ сард төрсөн хүмүүст “Индранил” чулуу ивээл байдаг. Мөн номин, биндэръяаг хэрэглэж болно. Эдгээр чулуу нь ой ухааныг хөгжүүлж, арьсны өвчнийг эмчилдэг гайхалтай үйлчилгээтэй ажээ.
10-р сард төрөгсөд: “Гэрэлт чимэд” энэ сарыханд ивээлээ үзүүлнэ. Итгэл найдварын чулуу гэж нэрлэгддэг. Солонгын долоон өнгийг гаргадаг, зүрхний өвчнийг анаагааж, оюун санааны системийг хамгаалж тайвшруулдаг.
11-р сард төрөгсөд: “Молор эрдэнэ” маш их ээлтэй ажээ. Мөн барын, муурын нүд гэсэн чулуунуудаар ч орлуулж болно. Баяр баясгалангийн чулуу учраас насыг уртасгаж, амар тайвныг авчирдаг байна
12-р сард төрөгсөд: “Циркон” маш их ээлтэй. Циркон нь маш ховор бас их үнэтэй чулуу. Тиймээс оюугаар орлуулж болно. Аян замд ч явахдаа зүүвэл бүхий л үйлсийг бүтээж, аюулаас хамгаалдаг байна.