Friday, May 2, 2008

Нялхас & хүүхдийн хоол





Төрсний дараахь үеэс эхлэн эхчүүд өөрөө болон хүүхдээ зөв зохистой хооллосноор хэвийн, эрүүл чийрэг өсөлтийг хангаж чадна. Бага насны хүүхдийн хоол тэжээлд юугаарч орлуулашгүй үнэт хоол бол эхийн хөхний сүү юм. Эхийн хөхний сүү нь төрсний дараахь эхний 6 сард хүүхдэд шаардагдах бүхий л хэрэгцээт тэжээллэг бодисуудаар баялаг байдаг. Хүүхэд өсч торнихын хирээр түүний өсөлт хөгжилтөнд шаардлагатай эрдэс бодис, аминдэмийн хэрэгцээ нэмэгдэж, түүнийг дагаад хооллох тоо, хэмжээ ихэсдэг тул 6 сартайгаас тохирсон нэмэгдэл хоолонд оруулах хэрэгтэй.

Эхийн сүүгээр хооллож өссөн хүүхэд тэжээвэр хүүхэдтэй харьцуулахад ямар нэгэн өвчинд өртөх магдлал харьцангуй бага байдгийг олон судлагаа нотолсон байдаг.