Saturday, May 10, 2008

Компьютерийн нүдний шил



Зурагт их үзэх, явж байгаа тээврийн хэрэгсэл дотор, эсвэл гэрэл муутай газар юм унших нь хараанд муугаар нөлөөлдөг байсан цаг нэгэнт өнгөрчээ. Орчин үед хараанд эдгээрээс дутахааргүй муу нөлөө үзүүлдэг бас нэг хүчин зүйл гарч ирсэн нь компьютер юм.
  • Нүд хорсох
  • Зовхин дор “элс” ороод нухаж байх мэт санагдах
  • Нүдний ухархай, духны орчим өвдөх
  • Нүдээ хөдөлгөхөд өвдөх
  • Нүд улайх.
  • Компьютер байнга ашигладаг хүмүүсийн дийлэнх нь 4 цаг тасралтгүй ажилласны дараа нүд өвдөж эхлэдэг бол 6 цагийн дараа бүгд ямар нэг байдлаар таагүйтэж эхэлдэг.Дэлгэцэн дээрхийг унших нь хараанд харьцангуй бага ачаалал үзүүлдэг бол мэдээлэл оруулах нь илүү хүнд ачаалал өгдөг. Харин компьютер график, чатлах нь нүдэнд хамгийн их ачаалал өгдөг юм байна.
  • Компьютерийн дэлгэцэн дээр гарч байгаа дүрс нь бодит зүйлсээс эрс ялгаатай болохоор хүний нүд тэдгээрийг таньж, эрчимтэй ажиллахад дасаагүйд хэргийн гол нь байгаа гэж үздэг. Үүний дээр нүднээс дэлгэц хүртлэх зайг буруу сонгосон, өнгөний зохицол алдаатай, хараагаа ойр ойрохон гар, цаас руу шилжүүлэн ажиллах зэрэг нь нэмэгдвэл нүдэнд бүүр ч муу нөлөө үзүүлдэг. Гэхдээ компьютер нь нүдэнд ямар нэг гэмтэл учруулдаггүй бөгөөд ойр харааг муутгаж, муу байсныг нь бүр муу болгодог өөр ямар нэг нөлөө үзүүлдэггүй гэдгийг эмч нар тогтоосон байдгийг хэлэх хэрэгтэй.Эмч нар компьютертэй ажиллах цагийг хязгаарлах, мониторыг зөв байрлуулан, ажлын явцад хараагаа хэсэг хугацаанд дэлгэцнээс өөр зүйлд шижлүүлэн нүдээ амрааж байхыг зөвлөдөг.

Тусгай компьютерийн нүдний шил нь нүдийг хамгаалах маш сайн хэрэглэл юм. Хараа, нүдийг компьютерийн ард ажиллахад хамгаалах зориулалттай олон төрлийн нүдний шил худалдаанд гарсан байдаг.