Monday, May 19, 2008

Лувсандоржийн Оюунаа

"America's Got Talen" буюу Авяаслаг Америкчууд хэмээх нэвтрvvлэг одоо NTV телевизээр гарч байгааг та бvхэн мэдэж байгаа байх. Тvvнтэй адилхан "Britain's Got Talent" буюу Авяаслаг Британчуудыг шалгаруулах бас нэгэн реалити шоу байна. Энэ шоун дээр Лувсандоржийн Оюунаа гэх 27 настай монгол бүсгүйн уран нугаралт хийж ангилчуудын нvдийг нь бvлтийлгэж амыг нь ангайлгаж байна. Бидэнд байнга харсаар байгаад уран нугаралт нээх сvртэй биш юм шиг байдаг, харин ангилчууд бол тvvнийг хараад ёстой мэл гайхаж цэл хєхєрч байна. Нєгєє "Америкийн шvтээн" шоуны чанга хатуу шvvгч Simon Cowell хvртэл Монгол бүсгүйн авъяасыг хараад юу хэлэхээ мэдэхгvй мэл гайхаж, би чамд хайртай гэж хэлэхийг энэ видео бичлэгээс та харах болно. Видео бичлэгийг vзээд би энэ охиноор бас эх орноороо vнэхээр бахархах сэтгэл тєрлєє.
Хvний газар удаахан явахад сэтгэлд монгол аялгуу хургаж, зvрхэнд уртын дуу єєрийн эрхгvй шуранхайлдаг гэдэг. Энэ том танхимын vзэгчдийг бvгдийг нь суудлаас нь босгон алга ташуулж, хvний биеийн гайхамшгийг харуулж байгаа монгол бүсгүйн уран нугаралтын тоглолтыг vзэхдээ хоолой зангирч, нvд бvрэлзэж суулаа. Надад хэзээ ийм мэдрэмж тєрж байсангүй. Хvний газар амьдарсан ч тєрсєн нутгаараа дуудуулах сэтгэл нь халуунаараа байгаа энэ бүсгүйд эх орон гэж хоосон хийрхэж, цэц булаалдан суугаа хэнээс ч хавьгvй ихийг эх орныхоо тєлєє хийж байгаад баярлаж сууна.