Элэгний хатуурал, хавдрын үед нийт уургийн хэмжээ буурдаг. Захын цусан дахь уургийн ихэнх хувийг Альбумин эзэлдэг бөгөөд уураг нийлэгжүүлэх үйл ажиллагааны байдлыг илтгэхээс гадна энэ үзүүлэлт буурсан байх нь цусны осмос даралтын байдлыг илтгэнэ. Осмос даралт их бага байх нь хавагнах шалтгаан болдог. Шүлтлэг фосфотаза: Элэгний эс болон цөсний замын салслаг эсээс ялгарч цөсний судас бөглөх, зогсонгиших хам шинжийн үед ихэснэ. Элэгний архаг эмгэгтэй нь тогтоогдсон эсвэл цочмог гепатитаар өвдсөн өвчтөнүүд 6 сар тутамд элэгний үйл ажиллагааны сорил хийлгэж байх нь зүйтэй. Гэхдээ хэвлий нь устаагүй, хавангүй, шээс хэвийн, хэвлий өнгөц вен өргөшөөгүй, улаан хоолой венийн өргөшилт дөнгөж гарч эхэлж байж магадгүй байдаг байна.
2 дахь үе буюу СУБКОМПЕНСАЦ-ын үед хаалган вений даралт ихэснэ. Хэвлий устаж эхлэнэ, халуурна, гэдэс дүүрнэ, арьс харлаж үнсэн саарал болох ба шарлана. Элэгний хэмжээ багасна. Энэ бол өвчин нэлээд хүндэрч байгаа үе юм.
Үүнийг өвчтөн хүн өөрөө сайн мэдэж гэмээж нь өвчинтэйгээ тэмцэхэд нь туслах юм. Эмнэлгийн шинжлэх ухаан хөгжих тутам энэ талаар шинэ шинэ нээлтүүд гарсаар байна. Жишээ нь эхлээд хордлого тайлах, хүчээ сэлбэх, элэгний цусан хангамжийг сайжруулах, хаван хөөх, цус алдалтаас урьдчилан сэргийлэхэд юуны өмнө ямар вирустэй байгаагаа мэдэх нь чухал. А вирус нь бохир гар, бохирлогдсон хүнсний зүйл, ариун цэвэр муугаас шалтгаалахаас гадна тухайн хүний биеийн ерөнхий эсэргүүцэл, дархлалтай шууд холбоотой. А вирусээр үүсгэгдсэн өвчин нь харьцангуй хөнгөнд тооцогддог ба эдгэрэлт ч сайн юм.
Эмчийн зааврыг сайн мөрдөж, гам сайн хийсэн тохиолдолд бүрэн эдгэрнэ. Харин бусад вирусүүд нь нилээд хүнд өвчлөлийг бий болгодог тул эдгэрэлт харьцангуй удаан эмчилгээ гам их шаардана. Ер нь аль ч вирусээр өвчилсөн бай ялгаагүй архи, тамхи, хэт их өөх тостой хоол, хүнд доргилт ихтэй ажлаас зайлсхийх нь зүйтэй.Хүн өвчинтэйгээ тэмцэхдээ шинжлэх ухааны эмнэлэг, дорно дахины уламжлалт анагаах ухаан, монголын уламжлалт анагаах ухаан аль алиныг нь хэрэглэж байж амжилт олно. Хүн үхэхийг хүсдэггүй болохоор бүх бололцоогоо дайчлан эх орныхоо болон хөгжилтэй орнуудад сүүлийн үед гарч байгаа эм тангаас сонирхоод хэрэглээд үзэхэд илүүдэхгүй.