Бидний өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг хоол амтлагч бөөрөнхий сонгино нь ядаргаа арилгах, цус цэвэршүүлэх, бэлгийн замын өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлгийн чалх сайжруулах гээд олон талын үр нөлөөтэй. Мөн бөөрөнхий сонгино нь бактери устгах чадвартай тул ханиаднаас урьдчилан сэргийлзх, хорхой шавьжинд хазуулсан үед шархыг амархан эдгээх үйлчилгээтэй. Мөн гоо сайхны бүтээгдэхүүн болж чаддаг. Гоо сайханд сонгиныг сэвх толбо, насжилтын бор толбыг арилгах, гуужуулах, үхэжсэн эдийг зөөлрүүлж арьснаас зайлуулах зэрэгт хэрэглэдэг. Харин хүнсэнд түүхий болгосон алинаар нь ч хэрэглэсэн сайн үр нөлөөтэй. Тиймээс сонгиныг ардын уламжлалт эмчилгээнд өргөнөөр хэрэглэж ирсэн.
Сонгинд арьсанд шаардлагатай олон төрлийн витаминаас гадна цус цэвэршүүлдэг элемент агуулагддаг. Цус цэвэршвэл эргэлт нь сайжирч үүнийг дагаад арьс өнгөлөг болдог. Бие махбодийн эд эсийн үйл ажиллагааны явцад хүний биед хэрэггүй хаягдал элемент үүcдэг. Энэхүү элемент нь бидний биеийн эсэргүүцлийг сулруулж хөгшрөлт явагдах үндсэн шалтгаан болдог. Арьсны хөгшрөлт мөн идэвхт диксигений нөлөөгөөр эд эс эргэн гэмтдэг. Сонгинд энэхүү диоксигений эсрэг үйлчлэх элемент агуулагддаг учир хөгшрөлтийн эсрэг үйлчилж үрчлээ үүсэхээс хамгаалдаг. Анхааруулахад сонгинд хурц амт байдаг учир чийгшүүлэгч шингэн, маск хийхдээ амтыг нь арилгах шаардлагатай. Сонгиныг нимгэн хэрчээд 3 хоног усанд байлгах эсвэл сайтар буцалгавал энэхүү хурц амт нь алга болдог төдийгүй арьсанд цочрол өгөхөө больдог. Сонгиноор хийсэн чийгшүүлэгч шингэн болон маскийг нүүрэндээ түрхэхэд хорсож байвал шууд арилгах шаардлагатай бөгөөд эмзэг арьсанд хэрэглэж болохгүй.
Nutritive Values of Onions : Per 100 gm.
Vitamin A : 50
I.U.Vitamin B :
Vitamin C : 9 mg.
Calcium : 32 mg.
Phosphorus : 44 mg.
Potassium : 300 mg.
Carbohydrates : 10.3 gm.
Protein : 1.4 mg.
Calories : 45