Wednesday, July 16, 2008

Канад Улсын тухай

Канад Улсыг танилцуулах нь

Канад улсыг олон талаас нь танилцуулж болно. Дэлхийн хамгийн хөрөнгөлөг зах зээлийн нэг – худалдаа арилжааны орон, цагаачлалыг дэмждэг олон соёлт улс, техник технологи өндөр хөгжсөн, аялал жуулчлалын байгалийн үзэсгэлэнт орон юм. Ашигт малтмалын нөөцөөр баян, тусалж дэмждэг Засгийн газар, боловсролтой чадварлаг ажиллах хүчин, чадавхи сайтай дотоодын зах зээл, янз бүрийн урлаг соёл, эдийн засгийн өндөр хөгжилтэй, дэд бүтэц сайн хөгжсөн гэх зэргээр олон зүйлийг дурьдаж болно.

Монгол иргэдийн бүх төрлийн визний мэдүүлгийг Бээжин дэх Канадын Элчин Сайдын яамны Виз цагаачлалын хэлтэс хариуцаж хүлээн авна. Тус Визний хэлтэс нь Канадад зорчих, суралцах, ажиллах, оршин суух хүсэлтэй иргэдийн асуудлыг авч шийдвэрлэнэ. Мөн Бээжин хот дахь Канадын Визний төвөөр (VAC-Visa Application Centre) дамжуулж визэнд хандаж болно. Канадын Визний төвийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг үүн дээр дарж үзнэ үү.

Визний талаарх санамж, визний мэдүүлгийн төрөл, шаардлагатай материалын жагсаалтыг дараахь линкээр орж авна уу

(1) Канад Улсад богино хугацаагаар хувийн шугамаар, албан ажлаар, 6 сараас дотогши хугацаанд суралцах эсвэл дамжин өнгөрөх (транзит) гэж байгаа тохиолдолд Temporary Resident Visitor Visa гэсэн визний мэдүүлэг бүрдүүлж өгнө. Үүн дээрээ дарж 24 хуудас бүхий мэдүүлгээ (PDF файлаар бий) татаж, хэвлэж авна. Хэвлэж авсныхаа дараа бөглөх хэсгүүдийг дармал үсгээр англи буюу франц хэлээр гараар хар өнгийн балаар/үзгээр бөглөнө. Эсвэл бичгийн машинаар бөглөж болно.
(2) Канад Улсад 6 сараас дээш хугацаанд суралцах гэж байгаа тохиолдолд Study Permit гэсэн визний мэдүүлгийг бүрдүүлж өгнө. Үүн дээрээ дээр дарж 20 хуудас бүхий мэдүүлгээ (PDF файлаар бий) татаж хэвлэж авна. Хэвлэж авсныхаа дараа бөглөх хэсгүүдийг дармал үсгээр англи буюу франц хэлээр гараар хар өнгийн балаар/үзгээр бөглөнө. Эсвэл бичгийн машинаар бөглөж болно.
(3) Канад Улсад ажил эрхлэх (ажил олгогчийн урилгатай байх) гэж байгаа иргэд Work Permit гэсэн визний мэдүүлгийг бүрдүүлнэ. Үүн дээрээ дээр дарж 17 хуудас бүхий мэдүүлгээ (PDF файлаар бий) татаж хэвлэж авна. Хэвлэж авсныхаа дараа бөглөх хэсгүүдийг дармал үсгээр англи буюу франц хэлээр гараар хар өнгийн балаар/үзгээр бөглөнө. Эсвэл бичгийн машинаар бөглөж болно.
(4) Канад Улсад албан ёсоор цагаачлах хүсэлтэй иргэд дэлгэрэнгүй мэдээллийг http://www.cic.gc.ca/ эсвэл үүн дээр дарж үзнэ үү. Канад Улсад цагаачлах ангилал төрөл болон Цагаачлал эрхэлсэн байгууллага, компани буюу төлөөлөгчийн талаарх мэдээллийг үүн дээр (монгол хэл дээр) дарж үзнэ үү. Эдгээр болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг дээр дурьдсан http://www.cic.gc.ca/ вебсайтаас авахыг зөвлөж байна.

• Бүх төрлийн визний хураамжийг үүн дээр дарж харна уу.
• Монгол иргэдэд зориулсан нэмэлт мэдээллийг үүн дээр дарж харна уу.

Канадын Улсын чухал сайтууд:

Засгийн газар
http://www.canada.gc.ca/

Үйлвэрийн яам
http://www.ic.gc.ca/

Эрдэс Баялагийн яам
http://www.nrcan.gc.ca/

Канадад хөрөнгө оруулах
http://www.investincanada.gc.ca/

Хөдөө Аж Ахуйн яам
http://www.aafc.gc.ca/

Канадын Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлаг CIDA
http://www.cida.gc.ca/

Мужууд болон газар нутаг
http://www.canada.gc.ca/othergov/prov_e.html

Канадын Боловсролын төвүүд
http://www.studyingcanada.com/

Ерөнхий сайдын вебсайт
http://www.pm.gc.ca/

Олон Улсын Худалдааны яам
http://www.canadinternational.gc.ca/

Канадын хэвлэл мэдээлэл
http://www.allmedia.com/

Бусад чухал холбоосууд

Канад даxь Монгол Улсын Элчин Сайдын яам
http://www.mongolembassy.org/