Monday, July 14, 2008

Precious stone - Эрдэнийн чулууны гайхамшиг


Чулуунуудад дэлхий ертөнц үүсэхээс эхлээд хэдэн сая жилийн турш байгалийн хүч, нарны туяа шингэсэн байдаг учир их хурц энерги ялгаруулж байдаг гэж үздэг. Зарим хүмүүс гялгар чимэглэлүүдэд их дуртай байдаг. Харин надад тийм хиймэл юмнаас илүүтэйгээр байгалийн чулуунууд хүчтэй мэдрэмж төрүүлдэг. Ер нь судлаад үзвэл хүн төрөлхтөн зүгээр ч нэг эрдэний чулуу хэргэлж байгаагүй.
Маргад: Зөнч чулуу маргад эрдэнийг монголчууд саа өвчнийг анагаадаг, адыг дардаг гэж үздэгээс гадна мэрэг төлөг тавих үедээ дэргэдээ байлгахыг хичээдэг. Маргад эрдэнийг хараад ухаан бодол сэргэн тэлж сэтгэл тайвшран уужирдаг төдийгүй, зүүж явбал сэтгэлээр унан уйтгарлана гэж байхгүй. Мөн эвгүй зүүд зүүдлэх, нойргүйдэхээс хамгаалдаг гэдэг.
Мана:
газар хөдлөх үед амь авардаг. Хүнээс аливаа зүйл гүйх, хүсэх хэрэгт тустай. Цус тогтоох чанартай, саа өвчинд тустай. Ад хатгааг дардаг гэдэг.
Цэхэр мана:
үе мөч хатах, татуу болох өвчнөөс хамгаалж цусан хатгаа, уушигны өвчнөөс сэргийлдэг.
Бадмаараг:
эрдэнэ нь улаан эрдэнэ хэмээн алдаршсан бөгөөд аливаа өвчин бүгдэд, ялангуяа сэтгэл санааны өвчнийг анагаадаг.
Очир эрдэнэ:
Эрдэнийн чулуудын хаан, Очир /алмааз/ эрдэнэ нь итгэл хүч өгдөг тул эрхэмлэн дээдэлдэг. Очир алмааз нь аянганаас хамгаалж жирэмсэн эмэгтэйг хүндрэлгүй төрүүлдэг. Бас хүнийг тайвшруулж даруу төлөв, ухаалаг болгодог байна.
Биндэръяа:
уур хилэнг дарах увидастай. Энэ эрдэнэ нь элдэв өвчнийг анагаах, урьдчилан сэргийлэх чадалтай, нудний хараанд сайн.
Хаш:
бөөр элэгний хатгаа өвчинд тустай.
Молор: эр
хүнд цэлмэг ухаан, бүсгүй хүнд үр хүүхэд заяахыг билэгддэг. Молор
эрдэнэ нь бас уур уцаар, хүсэл тачаалыг номхотгодог.

Болор
: үнэнч хайрын билэгдэл болор эрдэнэ нь нарны
хордлогоос хамгаалж нүдний хараа муудахаас хамгаалдаг. Иймээс ч болор шил зүүдэг. Усан, цагаан, утаат болороор нүдээ илбэл хараа сайжруулахаас гадна ягаан болрыг согтох, хордохоос сэргийлдэг төдийгүй сэвхтэх, үрчлээ тогтохоос хамгаалдаг. Хүнд сайн үйлс, саруул ухаан заяадаг.
Оюу: усны
үер,"аянга цахилгааны гай гамшгаас зайлуудаг увидастай.Оюу эрдэнийг өглөө бүр харж байвал нудний харааг сайжруулж хийморь, цог жавхланг бадраадаг мөн зүрх мэдрэлийн ажиллагаанд тустай. Хордлого болон зүрхний халууныг арилгадаг.
Анар: Улаан
өнгөтэй анарыг элэг дэлүүний өвчинд, хүрэн анарыг хорт өвчнийг анагаахад хэрэглэхээс гадна элдэв бузар буртгаас хамгаалж хүнд өөдрөг хүсэл тэмүүллийг бий болгодог гэлцдэг.
Хув: нүдэнд унасан цагааныг арилгадаг. Нялх хүүхдэд ээлтэй, хэл амнаас хамгаалдаг. Сайн нойрсуулдаг. Зарим оронд зүрхний өвчин, цус алдахад хэрэглэхээс гадна эмэгтэйчүүд төрөх үедээ зүүвэл хөнгөн амарждаг.
Гартаам:
Хөхний хавдар, хатиг зэргийг анагаахад хэрэглэдэг. Ялангуяа 9 нүд бүхий толботой гартаам саа өвчнийг амархан анагаадаг
очир:
хүний хувь заяанд сайнаар нөлөөлж гай
барцдаас зайлуулдаг гэдэг.