Thursday, October 30, 2008

Гоо марал

Орчлонгийн бүх ээжүүд хамгийн сайхан бүсгүйчүүл...


Бидний хэний маань ч үгүйсгэж үл чадах нэг үнэн бол гэр бүл зохиож, аз жаргалтай гэр бүлийн нэг гишүүн байх нь хорвоогийн хамгийн аз жаргал билээ.
Гэр бүл нь биологийн, нийгмийн, эдийн засгийн болон боловсролын гэсэн үйлчлэлүүд байдаг. Гэр бүлийн биологийн үүргийг ёс заншлын дагуу явагдах бэлгийн харилцаа төдийхнөөр төсөөлж болохгүй. Гэр бүлийн хамгийн чухал үүрэг, утга учир бол үр удмаа үлдээхээс гадна нийгэмд ач тустай хүмүүсийг өсгөж хүмүүжүүлэх явдал юм.Амьтдын ертөнцөд ч ялгаагүй “гэр бүл”-ийн үүрэг их байдаг. Дөнгөж төрсөн үр зулзага амьд үлдэхийн тулд тэдний эцэг эхийн хамгаалал хэрэгтэй. Шувуудын өндөг, ангаахай болоход арслангийн гүег анд суралцах, энэ бүхэн амар амгалан өсөж өндийхийн тулд “гэр бүл” хэрэгтэй. Анааш л гэхэд маш эвтэй байдаг учир тэд оршиж байдаг. Тэгэхээр гэр бүл гэдэг нэг цул хүчийг бий болгодог. Бидний гэр бүл амар амгалангийн эхлэл болж, ёс заншил, уламжлалын боловсрол олгож, бие сэтгэлийн хэрэгцээг хангадаг таатай орчин нөхцөл билээ. Хайр, энэрэлээр дүүрэн, халуун дулаан гэр бүл гэдэг бол түүний гишүүдийн хувьд итгэл, урам зоригийн эх булаг байж амар амгалан, аз жаргал бэлэглэж улмаар хайр, харилцан итгэлцэл, хамтдаа байх эв санааны нэгдлийн гол болж байдаг.