Saturday, November 15, 2008

Монгол улсын тусгаар тогтнолын түүх

И. Будбаяр

Дотоод улс төрийн байдлын хувьд Монгол улсын нэгдмэл байдал алдагдаж, Халх Монгол, Өмнөд Монгол, Ойрад буюу Баруун Монгол гэсэн хэсэгт хуваагдсан байв. Vvний зэрэгцээ Буриадууд Байгаль нуурын ар өврөөр нутаглаж, Халхын ноёдод татвар төлдөг байжээ. Монголчууд зvvн баруун гэж хуваагдах болсон нь газар нутгийн байршил, эрхлэх аж ахуйтайгаа холбоотойгоор тэртээ 11 дvгээр зууны vеэс ойн, талын гэж ялгагдах болсноос эхтэй. Байгаль нуурын баруун, Хөвсгөл нуурын зvvн хойд захаар нутаглаж байсан ойрадууд 1207 онд Монголын эзэнт улсын бvрэлдэхvvнд орсноор засаг захиргааны хувьд дөрвөн мянганд зохион байгуулагдсан байна.
Дотоод улс төрийн байдлын хувьд Монгол улсын нэгдмэл байдал алдагдаж, Халх Монгол, Өмнөд Монгол, Ойрад буюу Баруун Монгол гэсэн хэсэгт хуваагдсан байв. Vvний зэрэгцээ Буриадууд Байгаль нуурын ар өврөөр нутаглаж, Халхын ноёдод татвар төлдөг байжээ. Монголчууд зvvн баруун гэж хуваагдах болсон нь газар нутгийн байршил, эрхлэх аж ахуйтайгаа холбоотойгоор тэртээ 11 дvгээр зууны vеэс ойн, талын гэж ялгагдах болсноос эхтэй. Байгаль нуурын баруун, Хөвсгөл нуурын зvvн хойд захаар нутаглаж байсан ойрадууд 1207 онд Монголын эзэнт улсын бvрэлдэхvvнд орсноор засаг захиргааны хувьд дөрвөн мянганд зохион байгуулагдсан байна.
Энэ vеэс тvvхэнд дөрвөн ойрад хэмээн тэмдэглэгдэх болсон байдаг. Ойрад хэмээх нэрийн хувьд “ойн”, “ард” хэмээх хоёр vгнээс vvсэн гэж ихэнх эрдэмтэд vздэг. Тэд хожим Алтай тийш нvvн нутаглах болсон бөгөөд 17 дугаар зууны эхэн vед Цорос, Торгууд, Дөрвөд, Хошууд гэсэн дөрвөн аймгаас бvрдэх болжээ. Халх бол Зvvн Монголын зургаан тvмний нэг бөгөөд дотроо долоон хошуу буюу Батмөнх хааны отгон хvv Гэрсэнз жалайр хунтайжийн долоо хvvгийн эзэмшилд хуваагдаж байв. Харин 17 дугаар зууны vе болж ирэхэд тэдгээр язгууртны удам дотроос Тvшээт хан, Сэцэн хан, Засагт хан нар ихээхэн нөлөөтэй болсон байна. Тэд Монголын уугуул нутгийг сахиж, говийн хойд талд нутаглаж байсан явдал нь бусдаас харьцангуй тусгаар байдалтай болгожээ. Зvvн Монголын бусад зургаан тvмний vр хойчис бол их говийн өмнvvр нутаглах Өмнөд Монгол бөгөөд тухайн vед Цахар, Хорчин, Тvмэд, Юншээбvv, Ордос, Найман, Жарууд зэрэг 16 аймаг байжээ. Ийнхvv монголчууд тvvхэн хөгжлийн явц болон байгаль-газарзvйн хvчин нөхцөлийн улмаас дээрхи гурван хэсэгт хуваагдах болсон төдийгvй дотроо мөн олон язгууртнуудын эзэмшил болох хошуунд хуваагдаж байв. Монголын язгууртан ноёд харьцангуй өргөн уудам билчээр нутаг, тодорхой өмч хөрөнгө бvхий хамжлага өрх айлуудыг эзэмшин захирч байсан юм. Тиймээс ч эдийн засгийн хувьд харьцангуй биеэ даасан язгууртан ноёд хааны төв захиргааг эсэргvvцэх нь тvгээмэл байжээ. Гадаад байдлын хувьд 17 дугаар зууны эхэнд vед Монголын умард болон өмнө талд Орос болон Манж улсууд хvчирхэгжин гарч ирсэн юм. Оросууд 16 дугаар зууны дунд vеэс Байгаль нуурын ар өвөрт нэгэнт нэвтрэн ирж, 1651 онд Эрхvv, 1653 онд Чита хотын суурийг тавьжээ. Монголын зvvн урд талаар хиллэж байсан манжийн Нурхач баатар (1575-1626) зvрчидийн олон аймгийг нэгтгэж, 1616 онд Умард Алтан улс байгуулагдсан байна. Тэрээр улсаа байгуулсан vеэсээ хөрш зэргэлдээ улс орныг эрхшээлдээ оруулахад чиглэсэн бодлого баримтлах болжээ. Жишээ нь, 1618 оноос хятадын Мин улс руу, 1619 онд Солонгос руу довтолж байв. (Монгол улсын тvvх IV боть, ШУА Тvvхийн Хvрээлэн, Улаанбаатар 2003, тал 54) Тиймээс ч Мин улс Монголын хаан Лигдэнтэй манжийн эсрэг эвсэл байгуулж байсан байдаг. Ингээд Монголын Лигдэн хаан болон шинээр хvчирхэгжин гарч ирсэн манжийн хааны хооронд хэн нь тус бvс нутагт ноёрхлоо тогтоохын төлөө тэмцэл өрнөсөн байна. Тvvхэн сурвалжийн мэдээнээс vзэхэд тус тэмцэлд Лигдэн хаан ялагджээ. Тэрээр дахин хvчээ сэлбэх зорилгоор Хөх нуур луу явах замдаа 1634 онд өвчнөөр тэнгэрт хальсан байна. Ингээд манжийн хааны сvр хvч, нэр нөлөө ихээхэн нэмэгдсэн тул 1636 онд Өмнөд Монголын 49 ноёдын чуулганаар тvvний эзэн эрхийг нь хvлээн зөвшөөрчээ. Тухайн vед Баруун Монголын Торгууд болон Дөрвөдийн зарим хэсэг баруун тийш нvvдэллэн Ижил мөрөнд очиж суурьшсан нь өнөөгийн Халимагийн өвөг дээдэс юм. Мөн Гvvш хан хэмээн алдаршсан Хошуудын Төрбайх ноён 1636 онд Хөх нуурыг эзэлсэн төдийгvй 1642 онд Төвдийн хаан өргөмжлөгдсөн байдаг. Тvvний удам 1717 онд Зvvнгарын хаант улс Хөх нуур Төвдийг эзлэх хvртэл тус бvс нутгийг захирч байлаа. Ийнхvv Гvvш ханы vед Хошуудууд Хөх нуурт шилжин суурьсан бөгөөд хожим Хөх нуурын монголчууд хэмээн нэрлэгдэх болсон байдаг. Тэд 1723 онд Манжийн эзэнт улсад дагаар орсонд 29 хошуунд зохион байгуулжээ. Харин Цоросын Эрдэнэбаатар хунтайж баруун Монголын vлдсэн хэсгийг нэгтгэн Зvvнгарын хаант улсыг байгуулсан байна.Халхыг Сэцэн хан Шолой, Тvшээт хан Гомбодорж, Засагт хан Субадай нар захирч байсан бөгөөд энэ vеийг тvvхэнд Халхын хаант улс, Халхын 3 Хаант улс хэмээн тэмдэглэсэн байдаг. Өмнөд Монголын аймгууд манжийн хаанд дагаар орж, манжийн тvрэмгийлэл бодитой нvvрлэх болсонд Халхын Сэцэн хан Шолой, Тvшээт хан Гомбодорж, Засагт хан Субадай, Зvvнгарын Эрдэнэбаатар хунтайж, Хошуудын Гvvш хан нар Монголд шарын шашныг улам дэлгэрvvлэх замаар монголчуудын оюун санааны нэгдлийг буй болгох, өөр хоорондын харилцааг харилцан зохицуулах зэргээр эв нэгдлийг бататгах нэгэн ижил бодлого баримтлах болжээ. Тvvний тод нотолгоо нь 1640 оны Тарвагатайн Халх Ойрадын чуулган бөгөөд тус чуулганаас Дөчин дөрвөн хоёрын их цааз хэмээх эрх зvйн баримт бичгийн баталсан явдал юм. Мөн 1639 онд Тvшээт хан Гомбодоржийн таван настай хvv Занабазарыг Халх Монголын шашны тэргvvнээр өргөмжилсөн байдаг. Гэтэл дээрх нөлөө бvхий ноёд бараг нэгэн зэрэг шахам таалал төгсөж, (1652 онд Сэцэн хан Шолой, 1655 онд Тvшээт хан Гомбодорж, Гvvш хан Төрбайх нар, 1660 онд Эрдэнэбаатар хунтайж) тэдний залгамжлагчид эцэг өвгөдийн бодлогыг vргэлжлvvлж чадаагvй явдал Монголын цаашдын тусгаар тогтнол алдагдах эх суурийг тавьсан байна. Тухайлбал Тvшээт хан Чахундорж болон Зvvнгарын Галдан бошигт хаан хоёр учир зvйгээ ололцоогvйн улмаас Галдан бошигт Халхад цэрэглэн орсон байдаг. Тvvний vр дагавар нь Халхын ноёд албат ардаа аван өмнөд Монголын нутагт зугатан очиж, манжийн хаанаас тусламж хvсчээ. Манжийн хаан дагаар орсон тохиолдолд туслах боломжтой гэсэн хариу өгсөн бөгөөд Халхын ноёдын 1689 оны Ар элстэйн чуулганаар манжид дагаар орох шийдвэр гаргажээ. Яг энэ vед мөн буриадууд Оросын эзэн эрхийг хvлээн зөвшөөрч татвар төлөх болжээ. Энэ тухай “Буриадууд 1689 оны 1 дvгээр сарын 15-нд Оросын цагаан хаанд захирагдахаа илэрхийлж гэрээ байгуулсан” хэмээн А. Рупен тэмдэглэсэн байдаг. (А. Рупен, ХХ зууны монголчууд, Улаанбаатар 2000, тал 126) Тэд өмнө нь Халхын ноёдод татвар төлдөгөөр шалтаглан Орост татвар төлөхөөс зайлсхийж ирсэн боловч өмгөөлөл авах Халх нь Ойрадуудад ялагдсан vе таарсан нь Оросын эзэн эрхийг хvлээн зөвшөөрөхөд хvргэсэн бизээ. Ингээд 1691 онд Долоннуурт Халхыг Чин улсын бvрэлдэхvvнд авах их ёслол болжээ. Ийнхvv Халх Монгол 1691 онд тусгаар тогтнолоо алдсан билээ. Манж Монголын цэрэг 1696 онд Галданд шийдвэрлэх цохилт өгсөн байдаг. Тэрээр Хаант Оросоос тусламж хvссэн боловч 1689 онд Нэрчvvд Манж-Оросын хооронд найрамдлын гэрээ байгуулагдсан байсан тул бvтэлгvй болсон юм. Мөн тухайн vед тvvний ах Сэнгийн хvv Цэвээнравдан Зvvнгарын хаан хэмээн өргөмжлөгдсөн тул нутаг буцах боломжгvй болсон бололтой. Ингээд ямар ч дэмжлэггvй болсон Галдан 1697 онд хор хvртэж таалал төгсжээ. Монголын тусгаар тогтнолын сvvлийн голомт Зvvнгарын хаант улс Цэвээнравдан, Галданцэрэн хаан нарын vед тусгаар тогтнолоо тууштай хамгаалж байсан ч Галданцэрэнгийн дараа дахин хаан ширээний тэмцэл өрнөсөн явдал тусгаар тогтнолоо алдахад хvргэжээ. Тодорхой өгvvлбэл манжийн хаан Зvvнгарт хаан ширээний төлөө тэмцэл өрнөсөн энэ vеийг ашиглан эзлэн авахаар шийдвэрлэж, манж, хятад төдийгvй Өмнөд Монгол, Цахар, Барга, Халхаас цэрэг татаж 1755 оны 7 сар гэхэд Зvvнгарын хаант улсыг эзлэн авсан байна. Vvний өмнө буюу 1723 онд Хөх нуур болон Төвдийг эзлэн аваад байлаа. Ийнхvv манжийн хаадын 1620-иод оноос 1755 он хvртэл 130-aад жилийн турш явуулсан цэрэг-улс төрийн бодлогын дvнд Монголын тусгаар тогтнол алдагдсан билээ. Манжийн хааны эзэн эрхийг хvлээн зөвшөөрч, дагаар орсон Монголын язгууртан ноёд манжийн хаанаас хэргэм зэрэг хvртэж, жил бvр тухайн хэргэм зэргийнхээ дэвээр цалин пvнлvv авах болсон байна. Тvvгээр ч зогсохгvй зарим нэр нөлөө бvхий ноёд эсхvл манжийн төрд гавьяа байгуулсан ноёд манжийн хааны гvнжтэй ураг барилдаж, худ ургийн холбоотон болж байв. Мөн тэд өөр өөрсдийн эзэмшил хошуу нутгаа захирах эрхээ хадгалан vлдсэн юм. Харин тэд жил бvр манжийн хаанд бэлэг өргөж, хааны амар мэндийг эрэх vvрэгтэй байв. Энэ бол хаанд vнэнч байгаагаа харуулж буй хэрэг юм. Мөн албат ардаасаа татвар хураан авч улсын санд тушаах, шаардлагатай vед цэрэг эрс гарган нийлvvлэх, эзэнт гvрний хойд хилийг манах vvрэг хvлээжээ. Өөрөөр хэлбэл Монголын ноёд манжийн хааны вассал буюу тvшмэг болсон юм. Харин гадаад харилцааны хувьд бие даасан эрхгvй байв. Ийнхvv манжийн хаан язгууртан ноёдоор нь дамжуулан Монголыг захирах болсон бөгөөд харин vvнийгээ баталгаатай болгох зорилгоор хошуу захирах эрх мэдэл бvхий ноёдын тоог улам олшруулах бодлого явуулсан байдаг. Тvvний vр дvнд 1691 онд Халхад хошуу захирсан 8 засаг ноён байсан бол ХХ зууны эхэн гэхэд 86 болсон байлаа. Мөн дайнч монголчуудыг номхон хvлцэнгvй байлгах vvднээс шарын шашныг хөхvvлэн дэмжих, цай тамхи, гурил будаа, даавуу даалимба зэрэг материаллаг хэрэгцээг нь байнга хангах сvлжээг бий болгожээ. Ийнхvv Монголыг манжийн эзэнт улсын вассал маягаар хоёр зууныг элээх хооронд дэлхийн улс төрийн байдал эрс өөрчлөгдсөн байлаа. Газарзvйн их нээлт, европын орнуудын хөрнгөтнийн хувьсгалын vр дvнд шинэ их гvрнvvд төрөн гарч, колоничлолын эрин vеийг нэгэнт эхлvvлээд байв. Тэд ХХ зууны эхэн гэхэд манжийн эзэнт улсад эрх тэгш бус гэрээг хvчээр тулган байгуулах болсноор хэрэг дээрээ тус улсыг өөр өөрсдийн нөлөөний хvрээнд хуваан авах болсон юм. Энэ нь Хятад оронд гадаадынхыг эсэргvvцсэн бослого хөдөлгөөн vvсэхэд хvргэсэн төдийгvй хятадын vндэсний сэхээтэн, хөрөнгөтнvvд харийн манж угсаатныг хөөн гаргах, хаант ёсыг халж БН улс байгуулахыг уриалан дуудах болжээ. Мөн Монгол, Хятадыг эзлэн тvрэмгийлсэн урьдын хvчирхэг манж угсаатан нэгэнт vгvй болж, төрийн бодлого бvрэн хятадчилагдсан байлаа. Vvний жишээ нь “Шинэ засгийн бодлого” хэмээх шинэчлэлтийн бодлого юм. Монголын хувьд энэхvv бодлого нь тvvний вассалын статусыг эвдэж, Хятадын нэгэн муж болгох зорилготой байлаа. Тухайлбал тvvнийгээ хэрэгжvvлэхээр хятадууд монгол нутагт суурьших, монгол хятад хvмvvс ураг барилдах, монгол хvн хятад нэр хэрэглэх зэргийг хориглосон манжийн хуулийг хvчингvй болгож, хятад иргэдийг олноор нь монгол нутагт нvvлгэн шилжvvлж тариалан эрхлvvлэх, ашигт малтмал бvхий газрыг нээн олж уурхай нээх зэрэг арга хэмжээ авч эхэлжээ. Ийнхvv монгол vндэстний язгуур эрх ашиг хөндөгдсөн явдал Монголд эрх чөлөөний хөдөлгөөн газар сайгvй өрнөхөд хvргэжээ. Харин тvvнийг зарим ноёд лам нар удирдан зохион байгуулж, тусгаар тогтносон төр улсаа сэргээн байгуулах vйлсийг сэдсэн билээ. Энэ нь манжийн хаанчлалын сvvлийн жилvvдэд тэдний цалин пvнлvvг тавих явдал тасалдах болсон, хэргэм зэргийг хахууль авч байж сая залгамжлуулах болсон, шарын шашныг дэмжих бодлого өөрчлөгдсөн зэргээс vvдэлтэй байв. Мөн монголын ард олон төдийгvй язгууртан ноёд хятадын пvvсэнд төлж дийлэхгvй өрөнд унасан явдал нөлөөлсөн бизээ. 1911 оны зун Халхын ноёдын нууц чуулган Их Хvрээнд болж, манжийн шинэ засгийн бодлогын талаар хэлэлцсэн байна. Энэ vеэр Халхын зарим ноёд тусгаар улсаа сэргээн байгуулах, уг vйл хэрэгт Хаант Оросоос дэмжлэг гуйхаар хэлэлцэн тогтжээ. Ингээд Монголын төлөөлөгчдөөр Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, өвөрмонголын Хайсан нар явсан бөгөөд тэд Халхын хаадын тамгатай тусламжийн бичгийн зэрэгцээ худалдаа болон төмөр зам тавих, шуудан харилцаа өргөтгөх хэлэлцээр байгуулах санал тавьжээ. (Монгол улсын тvvх, V боть, Улаанбаатар 2003, тал 54) Оросын Засгийн газар Монголын асуудлаар хуралдаан хийж, Монголын асуудалд идэвхитэй оролцохгvйгээр манж монголын хооронд зуучлан, монголчуудын язгуур эрх ашгаа хамгаалах явдлыг дипломат замаар дэмжих шийдвэр гаргасан байна. Харин 1911 оны 10 сард Хятадын өмнөд мужид хөрөнгөтний хувьсгал гарч, манжийн хааны байр суурь ихээхэн суларсан явдал монголчуудад таатай боломж олгосон юм. Тиймээс ч Халхын ноёд “Халхын Хvрээний газрын хэргийг тvр эрхлэн шийтгэх газар” хэмээх тvр засгийн газрын шинжтэй байгууллага байгуулжээ. Тvvний vндсэн vvрэг нь Монголын тусгаар тогтнолын бэлтгэлийг хангах явдал байв. Тухайлбал тус газраас гадаад, дотоод монгол, хөх нуур, барга, алашаа зэрэг бvх монголын засаг ноёдод Жавзандамба Хутагтыг хаан өргөмжлөн тусгаар улс байгуулах тухай мэдэгдэж, тус тусын харьяат хошуу нутгийг цэрэг томилон хамгаалах, манж, хятад тvшмэдийг хөөн гаргах тушаал хvргvvлжээ. Ингээд 1911 оны 12 дугаар сарын 29-нд Жавзандамба Хутагтыг шашин, төрийг хослон барьсан наран гэрэлт, тvмэн наст Богд хаан хэмээн Монгол улсын хаан ширээнд өргөмжлөх их ёслолыг Их Хvрээнд хийсэн байна. Энэ бол тусгаар тогтносон Монгол улс байгуулагдсаныг албан ёсоор тунхаглан зарласан хэрэг байлаа. Тусгаар тогтнолын энэ өдрийг 1941 он хvртэл жил бvр дурсан тэмдэглэдэг байв. (Л. Жамсран, Олноо өргөгдсөн Монгол улс, Тусгаар тогтнол сонин, 1990.12.29 №102) Богд хаан анхны зарлигаараа өрнөдийн жишгээр таван яам бvхий Засгийн газар байгуулжээ. Монголын төр сэргэн байгуулагдмагц нийт монголчууд даяар тусгаар улсдаа нэгдэн нийлэх хөдөлгөөн өрнөсөн билээ. Их Хvрээ дэхь манжийн амбан сайдыг 1911 оны 12 сарын 4-нд, Улиастай дахь манжийн жанжинг 1912 оны 1 сарын 12-нд хөөн гаргаснаар Халх Монгол яг 220 жил тогтсон манжийн ноёрхлыг тvлхэн унагаасан юм. Хөлөнбуйрын Баргууд 1912 оны 1 сарын 2-нд манж тvшмэдийг хөөн гаргаж, Монгол улсад нэгдэн орж буйгаа албан ёсоор илэрхийлжээ. Харин Ховдын хязгаар дахь манжийн амбан эсэргvvцсэн тул цэргийн хvчээр 1912 оны 8 сарын 7-нд эзлэн авсан байдаг. Мөн Дарьганга 1912 оны 3 сард Богдын засгийн газрыг хvлээн зөвшөөрч, Монгол улсад албан ёсоор нэгдэн орсон юм. Өмнөд Монголын хувьд 49 хошууны 35 нь Богдын засгийн газрыг хvлээн зөвшөөрч, Монгол улсад нэгдэн нийлэх хvсэлтэй байгаагаа мэдэгдсэн байна. Харин Хөх нуур, Алашаа зэрэг хэт алслагдсан газрын монголчууд тусгаар улсдаа нэгдэн орох боломжгvй шахам болсон байлаа. Жишээ нь, энэ тухай Алашаагийн засаг ноён Нийслэл Хvрээнд “Манай Алашаа нутаг уулсын дунд хуваагдсан, эргэн тойрон 13 сяньтай (сянь-хятадын засаг захиргааны нэгж) зах нийлж иргэн нутгийн дотор бvхий адгийн хязгаар учир бослого гарган тэмцэх хэцvv, хvчин мөхөсдөн хий дэмий алмайран гайхсаар өдрийг өнгөрvvлэн байна” (Ш. Сандаг, Монголын улс төрийн гадаад харилцаа, Улаанбаатар 1971, тал 306) хэмээн мэдэгдэж байжээ. Гэвч Монгол улсын тусгаар тогтнол бусад улсууд, ялангуяа хөрш хоёр улсаараа хvлээн зөвшөөрөгдсөн тохиолдолд л бvрэн хангагдах ёстой болсон юм. Тухайн vеийн олон улсын харилцаанд алив улсын тусгаар тогтнолыг хvрээлэн буй улсууд хvлээн зөвшөөрсөн тохиолдолд л оршин тогтнож болдог практик нэгэнт тогтоод байлаа. Энэ зарчим 1648 оны “Вэстфалийн гэрээ” хэмээн алдаршсан хэлэлцээрээс эхтэй билээ. Европын тvvхэнд гучин жилийн дайн гэж тэмдэглэгдсэн дайныг эцэслэсэн дээрх хэлэлцээрээр Германы олон ванлигуудын тусгаар тогтнолыг хvлээн зөвшөөрсөн байдаг. Тэгвэл Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан явдал тус бvс нутгийг сонирхогч их гvрнvvдийн дунд “Монголын асуудал” хэмээх нилээд маргаантай асуудлыг буй болгосон юм. Өөрөөр хэлбэл алс дорнод дахь их гvрнvvдийн сонирхол хийгээд Монголын талаарх хөрш хоёр орны байр суурь Монголын тусгаар тогтнолыг хvлээн зөвшөөрсөнгvй. Хаант Орос Япон хоёр 1907, 1910 оны нууц гэрээгээр Монгол Манжуур дахь эрх ашгийн хvрээгээ нэгэнт тодорхойлчихоод байв. Тухайлбал Орос-Японы 1907 оны 7 сарын 30-ны гэрээнд “Японы эзэн хааны засгийн газар Орос улсын Гадаад Монгол дахь тусгай сонирхлыг хvлээн зөвшөөрч, тэрхvv сонирхолд хохирол учруулж болохуйц аливаа оролдлогоос татгалзахыг vvрэг болгоно” (Баабар, ХХ зууны Монгол, Улаанбаатар 1996, тал 157) гэжээ. Энэхvv гэрээнд анх удаа Гадаад Монгол хэмээх нэрийг хэрэглэсэн бөгөөд vvнээс хойш олон улсын эрх зvйн баримтад хэрэглэгдэх болсон юм. Манжийн хаад анх цагаан хэрмээс хойшхи нvvдэлчдийг гадаад муж хэмээн нэрлэж байсан боловч хожмоо өмнөд Монголын 49 хошууг дотоод засаг, Халх, Ховдын хязгаар, Хөх нуурын зэрэг бусад 150 хошууг гадаад засаг хэмээн нэрлэх болсон байдаг. Харин дээрх гэрээнд Монголын аль хэсгийг хамруулан vзсэн нь тодорхой бус vлдсэн юм. Монгол нь Оросын хувьд худалдаа, эдийн засгийн ашиг сонирхлын бvс нутаг байсны зэрэгцээ тvvний алс дорнод дахь хилийн аюулгvй байдлын хувьд стратегийн чухал ач холбогдолтой байв. Тиймээс Орос улс Монголыг өөрийн нөлөөний бvс гэдгийг Япон төдийгvй Англи, Францаар хvлээн зөвшөөрvvлээд байсан юм. Гэхдээ тэд Монголын тусгаар тогтнолыг бvрэн дэмжих бодол байсангvй. Энэ нь дараах хоёр шалтгаанаас vvдэлтэй байв. 1. Монголын тухайн vеийн хvчин чадлыг дvгнэн vзээд Монголын тусгаар тогтнолыг бvрэн дэмжих нь өөртөө хэтэрхий өндөр хариуцлага хvлээх болно хэмээн болгоомжилжээ. Тухайлбал ГЯЯ-ны сайд Д. Сазанов төрийн Думын хуралдаан дээр “Халх бол бие даасан улс болох тvvхийн хувьд бэлтгэгдээгvй юм. Учир нь цэрэг, санхvv, төрийн зvтгэлтэн байхгvй” гэж хэлж байжээ. 2. Монголын асуудлаас болж бусад гvрнvvдтэй харилцаагаа хурцатгах ялангуяа Хятадтай сайн хөршийн харилцаагаа бусниулах сонирхолгvй байв. Vнэхээр ч зэрэг шахам манжийн ноёрхлоос гарсан Хятадын БН улс Монголыг өөрийн нэгэн муж гэсэн байр суурийг тууштай баримталж, тvvний тусгаар тогтнолыг сонсохыг ч хvсэхгvй байсан юм. Жишээ нь, БНХУ-ын 1912 оны 3 сарын 10-ны vндсэн хуульд “БНХУ-ын газар нутаг 22 муж, Гадаад, Дотоод Монгол, Төвд, Хөх нуураас бvрдэнэ” (Udo B. Barkmann, Geschichte der Mongolei, Bonn 1999, S. 123) гэж заасан байдаг. Гэвч Монголын бодит байдал болон хууль ёсны Засгийн газрыг огт хэрэгсэхгvй байж чадаагvй юм. 1912 оны 10 сард Хаант Орос болон Монголын хооронд найрамдлын гэрээ болон худалдааны протокол байгуулсан. Энэхvv гэрээгээр Орост худалдааны давуу эрх олгосны зэрэгцээ Оросын зvгээс Гадаад Монголд автономит засаг байгуулах, Хятадын цэрэг нутагтаа оруулахгvй байхад нь туслах vvрэг хvлээжээ. Орос болон Хятад Монголын асуудлаар нилээд удаан маргасны эцэст 1913 оны 10 сарын 23-нд Монголын тухай тунхаг гаргасан. Тvvнд Орос улс, Монгол дахь Хятадын эзэн эрхийг хvлээн зөвшөөрсөн бол Хятад улс Гадаад Монголын автономитыг хvлээн зөвшөөрчээ. Мөн энэ vеэр Урианхайг Орос, Алтайн хязгаарыг Хятад авахаар хэлэлцэн тохирсон байна. Ингээд 1914-15 оны Монгол, Хятад, Орос гурван улсын Хиагтын хэлэлцээрээр Монгол улсын тусгаар тогтнолын статусыг эвдэж, зөвхөн Гадаад Монгол нь Хятадын эзэн эрхийн дор орших, автономит улс гэсэн статусыг тулган хvлээлгэсэн төдийгvй газар нутгийн хувьд Халх дөрвөн аймаг, Ховдын хязгаараас бvрдэнэ гэж заажээ. Гэвч Гадаад Монгол нь өөрийн эзэн хаантай, vндэсний засгийн газартай, тодорхойлон тогтоосон хил хязгаартай, vндэсний цэрэг армитай байх, бусад улстай худалдаа, vйлдвэрийн салбарт гэрээ, хэлэлцээр байгуулахыг хоёр хөрш нь хvлээн зөвшөөрсөн юм. Энэ л статус 1946 он хvртэл vйлчилж байсан билээ. Мөн энэхvv Хиагтын гэрээнд Барга болон Өмнөд Монголыг автономит Гадаад Монгол улсын гадна vлдээснээр тэднийг Хятадын харьяанд орох эрх зvйн vндсийг тавьсан юм. Хятадын генерал Сю Шv-жан Монголын автономит засгийг 1919 оны 11 сарын 22-нд устгасныг зарласан Хятадын ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонсгосноор автономит Монголын тусгаар тогтнол алдагдсан билээ. Энэ бол Орост хувьсгал гарч, хvчний харьцаа алдагдсан vеийг ашиглан Хятадууд санасандаа хvрсэн хэрэг байв. Харин 1921 оны 2 сард Барон Унгерн Штернберг Нийслэл Хvрээг Хятадын цэргээс чөлөөлж Богдыг дахин хаан ширээнд залж, Засгийн газрыг байгуулсан нь автономит Монгол улсыг сэргээн байгуулсан хэрэг байлаа. Тиймээс ч тvvнд Богд хааны зарлигаар улсыг мандуулагч их баатар жанжин цолоор шагнасан байдаг. (О. Батсайхан, Монгол vндэстэн бvрэн эрхт улс болох замд, Улаанбаатар 2005, тал 131) 1919 онд Монголын тусгаар тогтнолыг устгасан vеэс Монголын нийгмийн янз бvрийн анги бvлгvvд тусгаар тогтнолоо сэргээн байгуулах арга замыг хайх болсон байна. Тvvний дvнд ардын, тvшмэдийн, ноёдын гэх бvлгэмvvд vvсчээ. Тэд автономит засгийг сэргээх нэгэн ижил зорилготой байв. Энд нэгэн зvйлийг тодотгоход тухай vеийн Монголын төрийн зvтгэлтнvvд автономит хэмээх харь vгийг өөртөө эзэрхэх буюу тусгаар тогтнол хэмээн ойлгож, тайлбарлаж байжээ. Энэ бол тусгаар тогтнолын асуудлаар монголчууд буулт хийхгvй байсан тул Оросуудын хэрэглэсэн заль юм. 1920 оны 6 сарын 25-нд ардын болон тvшмэдийн бvлгэм нэгдэж МАН байгуулжээ. Улмаар тэд ЗОУ-аас тусламж гуйхаар төлөөлөгчдөө илгээсэн нь анхны долоо гэгдэх болсон байдаг. ЗОУ тусламж гуйхаар очсон монголчуудад туслахаа амласан төдийгvй тvvнийгээ хэрэгжvvлснийг бид мэдэх билээ. Энэ нь дараах хоёр шалтгаантай байв: 1. Цагаантны хэсэг бvлэг ангиуд Монголд Барон Унгернийг тойрон нэгдэхээр тэмvvлэх болсон нь улаан армийг Монголд оруулж цагаантны хvчийг устгах шаардлагатай тулгарсан. 2. Монголын нөхцөл байдал нь Оросын хувьсгалчдыг дэлхийн хувьсгалын онолынхоо vvднээс Монголд хувьсгал хийх цаг vе болсон хэмээн vзэхэд хvргэжээ. Оросын энэхvv бодлого монголчуудын эх орноо харийн тvрэмгийлэгчдээс чөлөөлөх, тусгаар тогтнолоо сэргээн байгуулах зорилготой мэдээж нийцэж байлаа. Тэдний хувьд эх орны тусгаар тогтнол нийгмийн байгууллын хэлбэрээс илvv чухал байлаа. Ингээд Монгол болон Оросын цэрэг Нийслэл Хvрээнд ирж, улмаар эвслийн засгийн газар байгуулж, Богд хааныг хаан ширээнд өргөмжилсөн юм. Vvнийг ардын хувьсгал, vндэсний ардчилсан хувьсгал хэмээн нэрлэдэг. Харин 1924 оны 5 сард Богд хаан таалал төгссөн тул ардын засгийн газраас БН улс байгуулах шийдвэр гаргаж, улмаар 1924 оны 11 сарын 26-нд улсын анхдугаар их хурлаас анхны vндсэн хуулийг батлан гаргаж, БНМАУ-ыг тунхагласан билээ. Ийнхvv 1919 онд автономит засгийг устгаснаас хойш 1921 оны 2 сарын 21-нд автономит Монгол улс, 1921 оны 7 сарын 11-нд ардын эрхт, хэмжээт цаазат хаант Монгол улс, 1924 оны 11 сарын 26-нд БНМАУ-ыг 1915 оны Хиагтын гэрээнд заасан Гадаад Монголын нутаг дэвсгэрийн хvрээнд тус тус тунхаглан зарласан юм. Гэвч Монголын тусгаар тогтнолыг олон улсын эрх зvйн vvднээс нэг ч улс хvлээн зөвшөөрөөгvй байв. Орос улсын хувьд 1912 оны 10 сарын Орос-Монголын найрамдлын гэрээнд Монголын автономит засгийг хvлээн зөвшөөрсөн бол 1921 оны 11 сарын 5-ны ЗОУ-Монголын найрамдлын гэрээнд ардын засгийн газрыг Монголын хууль ёсны засгийн газар л хэмээн хvлээн зөвшөөрсөн юм. Энэ бол тусгаар тогтнолыг нь бvрэн зөвшөөрөхөөс өөр асуудал билээ. Тvvгээр ч зогсохгvй 1913 оны Орос Хятадын тунхаг, 1924 оны ЗОУ БНХУ-ын хоорондын харилцааг зохицуулах гэрээгээр Монгол нь Хятадын нэг хэсэг гэдгийг хvлээн зөвшөөрсөн байдаг. Гэвч Орос улс хууль эрх зvйн хувьд Монголыг Хятадын нэг хэсэг гэдгийг хvлээн зөвшөөрөх боловч, тэндээс Хятадын нөлөөг аажмаар шахаж, өөрийн нөлөөний бvс болгох бодлогыг мөн тууштай явуулсан юм. Жишээлбэл, Гадаад хэргийн ардын комисар Г. Чичерин Монгол дахь ЗХУ-ын бvрэн эрхт төлөөлөгч Никифоровт “БНМАУ нь Хятадын суверенитетийн дор автономи байх хэлбэрийг бид тунхаглах боловч хэрэг дээрээ улс төр, эдийн засгийн байгууллын хувьд Монголыг Зөвлөлт маягийн хэлбэрт ойртуулахын тулд бид ажиллана.” (Баабар, ХХ зууны Монгол, Улаанбаатар 1996, тал. 328) гэсэн заавар өгч байжээ. Харин дэлхийн II дайнд ЗХУ болон тvvний холбоотон ялсан явдал Гадаад Монголыг Хятадаас бvрмөсөн салгаж, тусгаар тогтнолыг нь хvлээн зөвшөөрөх боломж олгосон билээ. Ингээд 1945 оны 6 сарын 30-наас 8 сарын 14-ны хугацаанд vргэлжилсэн ЗХУ БНХУ-ын хэлэлцээрийн vед Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрөх шаардлагыг Хятадын талд тавьжээ. Vvний өмнөхөн Ялтад болсон холбоотон гурван (ЗХУ, АНУ, Их Британи) гvрний засгийн газрын тэргvvнvvдийн уулзалтаар Гадаад Монголын статус кво-г хэвээр хадгалахаар шийдвэрлээд байсан юм. Хятадын тал Гадаад Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрөхөөс эрс татгалзаж байсан боловч тухайн vеийн Хятадын дотоод байдал болон олон улсын нөхцөл байдлаас шалтгаалан зөвшөөрөхөд хvрсэн байна. Гэвч тэд Гадаад Монголын ард тvмэн тусгаар тогтнох хvсэлтэй байгаагаа илэрхийлэх ёстой гэсэн болзол тавьсан юм. Ингээд 1945 оны 10 сарын 20-нд БНМАУ-ын сонгуулийн эрх бvхий 487,4 хvн 100 хувь тусгаар тогтнолынхоо төлөө санал өгсөн тул 1946 оны 1 сарын 6-нд БНМАУ-ыг албан ёсоор хvлээн зөвшөөрлөө. Мөн 1946 оны 2 сарын 27-нд БНМАУ-ЗХУ-ын хооронд найрамдал, хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсанаар ЗХУ-аас БНМАУ-ыг албан ёсоор хvлээн зөвшөөрсөн юм. Монгол улс 1911 онд тусгаар тогтнолоо зарласнаар манжийн эзэнт улсын бvрэлдэхvvнээс албан ёсоор гарч, олон улсын хуулийн этгээдийн хувьд de fakto оршин тогтнох болжээ. Тухайлбал 1912 оны Монгол-Оросын найрамдлын гэрээ, 1915 оны Хиагтын гурван улсын гэрээ, 1921 оны Монгол-ЗОУ-ын найрамдлын гэрээ, 1936 оны БНМАУ-ЗХУ-ын харилцан туслалцах протокол зэрэг олон улсын гэрээ хэлэлцээрт хуулийн этгээдийн хувьд оролцож иржээ. Мөн Монголын хууль ёсны Засгийн газар 1911, 1921 онд дэлхийн улс орнуудад нот бичиг илгээж тусгаар тогтносон тухайгаа албан ёсоор мэдэгдэж байв. Тvvнчлэн Монголын Засгийн газар байгуулагдсан vеэсээ дэлхийн улс орнуудтай худалдаа эдийн засгийн харилцаа тогтоох, улмаар тусгаар тогтнолоо хvлээн зөвшөөрvvлэх гадаад бодлогыг тууштай явуулж иржээ. Тухайлбал 1914 онд Герман, АНУ, Англи, Францын засгийн газарт худалдааны харилцаа тогтоох саналыг албан ёсоор тавьж байсан бол 1920-иод онд Герман улстай худалдаа, эдийн засаг, боловсрол шинжлэх ухааны салбарт хамтран ажиллаж байлаа. 1911 оноос 1930 он хvртэл Монголд англи, америк, герман, япон, хятад, орос, турк зэрэг олон улсын худадаачид Монголын засгийн газрын зөвшөөрлөөр vйл ажиллагаа эрхэлж байв. Ийнхvv 1911 оноос de fakto оршин тогтнох болсон Монгол улс Ялтын хэлэлцээрээр Гадаад Монголын статус кво-г хvлээн зөвшөөрч, 1946 онд хоёр хөрш нь тvvний тусгаар тогтнолыг хvлээн зөвшөөрснөөр 1946 оноос de jure оршин тогтнох болжээ.