
Цэцгийн дэлбээнд шүүдэр зохих нь
Зохирол шиг
Аниргүйд алдсан санаа
Навчинд буух нь
Намар шиг
Хаа нэгтээгээс ирсэн гийчинд
Сэтгэлээ дайсан минь
Хайр шиг
Санамсаргүй он цагыг анзаарсан минь
Ухаарал шиг
Хөшигний завсараар тэр
Туяагаа илгээх нь
Гомдомхой сэтгэлийг аргадах шиг
Хөл дор хувцас хөглөрч
Амьсгал давчдах нь
Үргэлжлэл шиг
Явсан, гээсэн, үгүйрсэнд
Үл харамсаад бодолгүй болох минь
Ариусал шиг
Юу ч үгүй ирээд
Хүн болж амьдарх нь
Цэцэг ургах шиг
Я.Нямсүрэн