Wednesday, September 9, 2009

Эзэн богд чингис хааны сэцэн билгийн єв

/”Чингис Хаан Судлал”-ын анхдугаар симпозиумд тавьсан илтгэлээс/
Профессор Ц.Нацагдорж


Эзэн богд Чингис хааны євийн тухай бодрол
Эзэн богд Чингис хааны сэцэн билгийн євийн тухай сэдвийг хєндєн vгvvлэхийн ємнє арван дєрвєн жарны тэртээ Чингис хаан Хамаг Монголыг сэргээн байгуулж, улмаар билгийн цагалбарын гутгаар жарны гал Барс жил буюу аргын цагалбарын 1206 онд Их Монгол улсыг цогцлоон мандуулж, Дэлхийг засан тvвшитгэх их vйлсийг бvтээхдээ Хєх Монголын vрс хойчистоо хэр vнэ цэнтэй ямар єв євлvvлсэн бэ? гэх асуултад хураангуй боловч хариулахыг хичээх инv зvйд нийцэх болов уу.
Суут эзэн Чингис хаан хvмvн тєрєлхтєний тvvхнээ тийнхvv хэзээ ч vл мартагдах их vйлс бvтээхдээ зарлигласан онол билиг сургаалаас дээжлэн “Чингис хааны зарлигийн товчоон”, “Чингис хааны сургаалын товчоон” хэмээх хєлгєн судар шастир зориглон бvтээх явцад Чингис хаан тэргvvтэнээс Хєх Монголын vрс хойчистоо чухам ямар vнэ цэнтэй єв євлvvлсэн бэ? гэх асуултад хариулах боломж бvрдсэн юм.
Чингис хаан хийгээд эзэн богдын орыг залгамжилсан их хаадын євийн тухай асуудал “Монголын нууц товчоо”, “Юан улсын судар”, “Алтан товч” улмаар Жувэйнийн “Дэлхийг дайлан дагуулагчийн тvvх”, Рашид Ад Диний “Судрын чуулган”, єрнє дорнын хожмын эрдэмтэн судлаачид, тухайлбал В.Я.Владимирцовын “Чингис хаан” (Берлин. М. 1922 он. Орос хэлээр), Эрэнжин Хар - Даваны “Сод жанжин Чингис хаан, тvvний vлдээсэн єв (Белград. М. 1929 он. Монгол хэлнээ орчуулсан УБ. 2003 он) зэрэг бvтээлд хєндсєн байна.
Тvvнчлэн єрнє, дорнын хожмын бусад тvvхч, бичгийн мэргэд Чингис хааны євийн асуудлыг бvтээл туурвилдаа тvvхэн vнэнд тулгуурлан vзэл бодлоо илэрхийлэхийг зорьсон байна.
“Монголын нууц товчоо”-ны нэгэн адил бичмэл уг эхээрээ эдvгээгийнхэнд ил болоогvй “Алтан дэвтэр”-т Монгол угсаатны уг гарвал, алтан ургийн хаад дээдсийн тvvхэт vйлсийг тэмдэглэхийн сацуу Их Монгол улсын эзэн Чингис хааны зарлигласан онол, билиг сургаал, захиас гэрээсийг бичгээр буулгасан тухай тvvхэн эш, тулгуур бичигт тэмдэглэсэн буй. Тухайлбал Жvвэйний “Дэлхийг дайлан дагуулагчийн тvvх”, Рашид Ад Диний “Судрын чуулган”, “Дай Юан улсын тvvх”, “Юан улсын судар”, “Чан Чун арш єрнє этгээд зорчсон тэмдэглэл” болон бусад тулгуур бичгvvдэд дурдсан байна. Тvvнчлэн дундад эртний Перс, Армян, Азербайджаны тvvхийн сурвалж бичгvvд хийгээд Монгол бичгийн мэргэдийн туурвисан “Алтан товч”, “Асрагч нэртийн тvvх”, “Алтан эрих хэмээх шастир”, “Болор эрих”, “Болор толь”, “Оюун тvлхvvр”, “Чингис хааны бйлиг”, “Чандмани эрих”, “Шар тууж”, “Эрдэнийн товч”, “Хєх судар” зэрэг бvтээлд Чингис хааны зарлигласан онол билиг сургаалаас эшилсэн байна. Єрнє дорнын хожмын бичгийн мэргэд тvvхэн эш, тулгуур бичгvvдэд буй Чингис хааны оюун билгийн соёрхол, зарлигласан сургаал номлолрос бvтээл туурвилдаа тусгасан ану элбэг буй.
Эл бvхэн Чингис хааны зарлигласан онол билиг сургаалаас дээжилж, сэргээн бvтээх, ил болгох угтвар нєхцлийг бvрдvvлжээ.
Эзэн богд Чингис хааны зарлигласан онол билиг сургаалаас дээжлэн бvтээхvйн эрхэм зорилго:
Хvмvн тєрєлхтєн шинэ мянганд дэвшин орж даяаршлын хэмээн нэрлэсэн эрин эхэлж буйтай зэрэгцэн хvмvн тєрєлхтєн туулж єнгєрvvлсэн тvvхэт vйлсийнхээ сургамжаас суралцах, сайн vйлсийг євлєн vргэлжлvvлэх, саар муу vйлийн vрийг таслан хорихыг эрмэлзэж байна. Даяаршлын гэх эл эриний эхийг Чингис хаан тэргvvтэн найман зууны тэртээ онол хувьд тєдvй бус тvvхэн vнэн болгон хэрэгжvvлж эхэлснийг эдvгээгийн эрдэмтэн мэргэд vvх тvvхээс сурвалжилж мэдснийхээ хэрээр иш татаж, хvмvн тєрєлхтєн даяаршин буй эл эринд Дэлхийн хотол олон энхжин амаржихуйн тусын тулд Чингис хаанаас бvтээлчээр суралцах цаг ирснийг бvхvй олонд удаа дараа сануулсаар байна.
Найман зууны тэртээ Чингис хаан “Онгон биетэй, арван наймтай, vзэсгэлэнт бvсгvй гагцаараа хєтєлгєє мориныхоо нуруунд богц дvvрэн алт эрдэнэс ачаад наран ургахуйгаас шингэхvй хvртэл олон мянган бээрийг туулахдаа бие онгон, ачаа бvрэн зорьсон газраа саадгvй хvрдэг тийм амар амгалан дэлхийг” мєрєєдєж даян дэлхийг засан тvвшитгэх их vйлсийг vvсгэн бvтээсэн агаад Ази, Европыг эрхшээсэн Монголын эзэнт Их гvрэн оршин тогтнож асан олон жарны турш хvмvн тєрєлхтєн нэгэн ам бvлийнхэн адил эелдэн эсэн энх аж тєрсєн тухай зусаргvй vнэнийг єрнє, дорнын дундад эртний тvvх шастирт тэмдэглэсэн буй. Тухайлбал Рашид АдДин “Судрын чуулган” хэмээх бvтээлийнхээ тэргvvн ботийн нэгдvгээр дэвтрийн оршилд Чингис хаан Дэлхийг нэг л улс гvрэн, тvvний оршин суугчдыг нэгэн санаатан болгов. Улсын (Эзэнт гvрний) нутаг орныг алан хядагч, тєрийг булаагч, хэрцгий догшин байлдан эзлэгчдээс цэвэрлээд єєрийн алдар цуутай тєрєл тєрєгсєд, аугаа их залгамжлагчидад євлєн vлдээлээ” (”Судрын чуулган” тэргvvн боть, нэгдvгээр дэвтэр. Монгол хєрвvvлэг. 37 дугаар тал. УБ. 2002) хэмээн долоон зуу гаруй жилийн тэртээ чин vнэн санаагаа тэмдэглэн vлдээжээ.
Даяаршин буй Дэлхийн хотол олон “орших, эс оршихоо” дэнслэн буй эл шинэ мянганд найман зууны тэртээ Дэлхийг засан тvвшитгэж энхжvvлсэн Чингис хааны сэцэн билгээс суралцах хvсэл сонирхол хэзээ хэзээнээс илvv хvчийг олж буй учраас нингис хааны зарлигласан онол билиг сургаалаас дээжлэн бvтээх эрхэм зорилго урган гарсан юм.Vvний сацуу Ардчиллын замд эргэлт буцалтгvй орсон улс Монголоо шинэ мянганд хєгжvvлэн мандуулахын тулд Их Монгол улс байгуулж Дэлхийг засан тvвшитгэсэн Суут эцэг Чингис хаанаас бvтээлчээр суралцах хvсэл сонирхол эдvгээгийн Монголын эгэл иргэнээс туурвих эрхэм зорилгоо болгосон юм.
Эзэн богд Чингис хааны зарлигласан онол билиг, сургаалааас дээжлэн бvтээхдээ баримталсан зарчим:
1. Тvvхэн эш, тулгуур бичиг, дорно єрнийн дундад эртний судар шастирт тулгуурлан vнэн мєнийг, гагцхvv vнэн утга чанарыг дээдлэн Чингис хааны зарлигласан онол билиг, сургаал, захиас гэрээсийг дээжлэн бvтээх;
2. Эзэн богд Чингис хааны зарлигласны утга санааг єчvvхэн тєдvй ч vл хєндєх, засамжлах, амин хувийн санаа бодлоо хавчуулахыг хатуу чанд цээрлэн уг эхийн утга санааг аль болох бvрэн илэрхийлэх;
3. Дундад эртний монгол vг хэллэгийг махчлан хуулбарлах, эс бєгєєс тухайн бvтээлийг туурвигч шашин суртал, vндэстэн угсаатныхаа vзэл бодлыг ил, дадд утгаар шингээснийг сайтар тунгаан ялган салгаж, гащхvv Чингисхааны зарлигласныг ил болгох;
4. Дорно, єрнийн утга зохиол, хожмын тvvхчдийн бvтээлд буй Чингис хаан зарлигласан хэмээн иш татсаныг эх сурвалж, тулгуур бичигг хэрхэн буулгасныг сайтар тунгааж, магадалсны эцэст зарлигласан санааг сэргээж, дээжлэн буй бvтээлдээ тусгах;
5. Дорно єрнийн дундад эртний тvvх шастирыг бvтээгчид Чингис хааны зарлигласан онол сургаалыг эшлэхдээ андуурсан эндvvрсэн хийгээд євєр хоорондоо утга агуулга, цаг хугацааны зєрvv буй эсэхийг тухайн vеийн бусад эх сурвалж, тулгуур бичигтэй харьцуулан магадалж vнэн зєвд нийцvvлэх;
Энэчилэн Эзэн богд Чингис хааны зарлиг сургаалаас дээжлэн товчоолж, хєлгєн судар шастир бvтээхдээ дээр дурдсан зарчмыг тууштай баримталан чанд мєрлєгє болгосон юм.
Эзэн богд Чингис хааны зарлигласан онол билиг сургаалаас дээжлэн бvтээхдээ эрхэмэлсэн туурвил зvй:
1. Євєг бичгийн мэргэд “Монголын нууц товчоо”, “Алтан товч”,”Болор эрих”,”Чандмани эрих”,”Єнчин яєвvvний сэцэлсэн шастир”, “Оюун тvлхvvр” зэрэг судар шастирыг бvтээсэн туурвил баримтлав
2. Чингис хааны зарлигласан онол билгээс дээжлэн бvтээхдээ дунд эртний Монгол хэл, найруулга зvйг ягштал баримтлах, эс бєгєєс хэт эдvгээчилхээс зайлсхийн єнєєгийнхэн хийгээд хойч vеийнхэнд ойлгомж дєт vг хэллэг, найруулга зvйг баримтлан туурвисан болно.
3.”Чингис хааны зарлигийн товчоон” - ыг бvтээхдээ Чингис хаан улс байгуулах, дэлхийг засан тvвшитгэхдээ тухайн зарлигийг хаана, хэзээ, юуны учир тийн айлдсан тухай тvvхэн эшийг 203 зарлиг тус бvрийн эхэнд хураангуйлан vгvvлээд зарлигийн утга санааг айзам жигдрvvлэн наймаас арван зургаан мєрд баггаан тэрлvvлэв. Тvvнчлэн зарлиг тус бvрийн агуулгыг тодотгосон тайлбар дагалдуулав
4.”Чингис хааны сургаалын товчоон”- ыг бvтээхдээ Чингис хааны зарлигласан долоон зуу гаруй сургаалыг “Биеэ засах эрдэм”, Тэрээ засах эрдэм”, “Тєрєє засах эрдэм” хэмээн гурван бvлэг болгож, сургаал тус бvрийг “Зарлиг”, “Сургаал”,’ Захиас”, Тэрээс”, “Цээр”-ийн аль альд багтан буйг дан хашлагад товчилсон vсгээр тодотгон дагалдуулав. Тvvнчлэн сургаал бvрийн эхэнд хэд дэх сургаал мєнийг тодотгосон тоо тавьж, нvдлэх, цээжлэх, эрж олох, эшлэх, сонгоход дєхєм болгов.
б.Эртний хийгээд ховор хуучин vг хэллэгт тухай бvр тайлбар тодотгол хийж, зарлиг сургаал бvрийг арын нvvрэнд монгол бичгээр ёсчлон буулгав.Тийнхvv монгол бичгээр буулгасны учир юун хэмээвээс мэдээлэл сурталчилгаа, судлах суралцах зорилгоор Чингис хааны зарлиг сургаалыг монгол бичгээр буулгахдаа алдаа эндvvрэл бvv гаргаасай хэмээн сайн санаа євєрлєснийх бvлгээ.
Эзэн богд Чингис хааны сэцэн билгийн євєєс суралцахуйн тус эрдэм
Дэлхийн суут Чингис хааны сэцэн билгийн євєєс бvтээлчээр суралцах явдал бусад vнэт євийг эдvгээгийн Монгол улсын хотол олон ариунаар сахин залгамжлах оюун санаа, ёс суртахууны vндэс, нэгэн зvйлийн эрдмийн охи шим мєн гэлтэй.
” Эзэн Чингис хаан билгийн цагалбарын дєтгєєр жарны хар Морин жилийн (1222 он) зуны тэргvvн сард Сартуул (Хорезм) улсын Самарканд хотын ойролцоо Кук Сарай буюу Хєх Сарай хэмээх сууринд тvр саатаж, аян дайнд хал vзэн хатуужсан хєвvvд, єрлєг жанжин, хvлэг баатрууд, тvмэт, мянгатын ноёдод ханцан зарлиглахдаа:
Даян дэлхийг тvвшитгэн зассугай гэхvл
Даяар олон иргэнийг хураан эедvvлэгтvн
Дэлхийн хvмvн олныг эедvvлье гэхvл
Далай их сэтгэл итгэлийг ологтун
Эгэл иргэн олны сэтгэл итгэлийг олвоос
Энэхэн дэлхий даяараа энхжин болмуй
Хол ойрынхоны сэтгэлийг сэвтээн алдвал
Хотол дэлхийг аддсанаас ялгаа vгvйг мэдтvгэй…
хэмээн (Чингис хааны зарлигийн товчоон УБ 2006 ху-387) Дэлхийг засан тvвшитгэж, амирлуулах гvн ухааныхаа эшийг ийн тайлбарласан байна. Vvнээс vvдэн тунгаавал Чингис хаан хvмvн тєрєлхтєний тvvхнээ хэзээ ч vл мартагдах их vйлс бvтээхдээ гагцхvv “эгэл иргэн олны сэтгэл, итгэлийг олох” онол билиг баримталж, сургаал юугаан зарлиглаж байжээ. Эл учраас Чингис хааны сэцэн билгийн єв мянган он улиравч vнэ цэнээ алдаагvйгээр vл барам эдvгээгийн Монголын тухайд ч, Дэлхийн хотол олны тухайд ч тус эрдэм цаглашгvй, хэмжээлшгvйг эрvvл саруул сэтгэгч хvмvн бvр ойшоон болгоох буй за.
Эзэн богд Чингис хааны сэцэн билгийн євєєс улбаалсан бодрол
Суут Чингис хааны зарлигласан онол, билиг сургаалаас дээжлэн “Чингис хааны зарлигийн товчоон”, “Чингис хааны сургаалын товчоон” хэмээх судар шастир бvтээх явцад Чингис хаан чухам хэн бэ? гэх асуултад судалсан мэдснийхээ хэрээр хариулах боломж бvрдсэн юм.
- Юуны ємнє Чингис хаан суут сэтгэгч, аж тєрж асан эрин vеийнхнээсээ хол тvрvvлсэн гvйцэгдэшгvй гvн ухаантан мєнийг зарлигласан онол билиг сургаал ану бэлхнээ нотлож сэтгэн бvтээгч тєрийн гарамгай зvггэлтэн мєнийг тvvхэн vнэн ил тод харуулж байна
- Суут Чингис хаан аугаа их сурган хvмvнжvvлэгч мєнийг єєрийн хєвvvд хийгээд нєхєр сvvдэр бологсодыг тєр улсаа засан тєвхнvvлэх, элгэн болон элгэн бус олон улс иргэнийг эедvvлэн энхжvvлэх, дайн энхийн асуудлыг зєв залан шийдвэрлэх, хууль цааз, шударга ёсонг тогтоон мєрдvvлэх эрдэм ухаанд сурган боловсруулж суу билиг тєгєлдєр гарамгай удирдагчдыг тєрvvлсэн явдал хєдєлбєргvй баталж байна. Тvvнчлэн хагацсан улс иргэнээ хамтатгаж, бутарсан улсаа бvтэн болгох их vйл хэрэгт эгэл цэрэг, иргэд хийгээд олон овог аймгийнхны хvчийг зангидан чиглvvлж, мэргэн ухаан, vнэн шударга vйл хэргээрээ vлгэрлэн хvмvнжvvлсэн гарамгай сурган хvмvнжvvлэгч мєн байжээ.
- Цэрэг дайны эрдэмд балчир багаасаа авъяас билгээрээ онцгойрон тодорсон Тэмvжин буюу Чингис хааны ємнє алдар нэрээ дуудуулах суут жанжин, цэргийн гарамгай удирдагч хvмvн тєрєлхтєний тvvхнээ урьд ємнє хийгээд хочим хойчид тєрєєгvй хэмээн єрнє дорнын эрдэмтэн мэргэд хvлээн зєвшєєрснєє бvтээл туурвилдаа онцлон тэмдэглэсэн буй.
Энэчилэн Чингис хааныг танин мэдэх, дээдлэн хvндэтгэх, зарлигласан онол, билиг сургаалаас бvх нийтээрээ шамдан суралцах бодот. боломж шинэ мянган, эрин зуун эхлэхтэй зэрэгцэн бvрдэн буйг тєр засаг, тvмэн олон болгоон соёрхож, таашаан угтах болтугай.

Хиад боржигин Цэгмидийн Нацагдорж




- Давшгүй даваа бий гэнэм
Хэрхэн давах хэмээн бүү сэтгэ.
Давъя хэмээн сэтгэвээс давагдъюу
Гэтлэшгүй мөрөн бий гэнэм
Хэрхэн гэтлэх хэмээн бүү сэтгэ
Гэтэлье хэмээвээс гэтэлъюу /Чингис хаан/

- Өндөр уулын хөтөл зорь
Өргөн далай өргөн зорь
Хол хэмээн бүү цөх
Явбаас хүрьюу
Хүнд хэмээн бүү цөх
Өргөвөөс даагдьюу /Чингис хаан/
- Энэ бие хэврэг боловч эрхэм нэр мөнх шүү.
- Өчүүхэнийг басваас өргөс болно.
Үсийг томвоос дээс болно.
- Буга гөрөөсийг битгий угт,буруулсан дайсныг бүү нэх.
- Самуун улсыг цэргийн хүчээр тэгшитгэх, энх төр дор бичгийн ухаанаар засах.
- Үлэмж хүчээ өгсөн хүмүүнийг илүү эс хайрлаваас хожим хүчээ өгөгчдөд хясамж болно.
- Алтны дэргэд аваас шар нь халдмой.Аргалын бөгөөд дэргэд аваас үнэр нь халдмой.

- Хэн өөрийн гэрийн аж байдлыг сайн зохиож чадвал тэр харьяат улсаа захирч чадна.
- Алд бие минь алжааваас алжаатугай
Ахуй төр минь бүү алдартугай
- Олон улсыг баръя гэвэл биеийг нь хураахаас сэтгэлийг нь хураахтун.
Сэтгэлийг нь хурааваас бие нь хаа одох вэ?
- Хоёр наран гарваас худгийн ус ширгэ юу
Хоёр хаан сууваас хамаг улс барагдъ юу
- Шадарлан явж хүчээ өгсөн бол сарьсан дээлтэд ч суудал өгч ноён босго.
- Төр ёсны олсыг цэцдээс асууж сурагтун.
- Ханьсан нийлэн явахад хашин бяруу мэт ханилан яв
Харьтан дайсан лугаа харвалдахад харцага шувуу мэт яв.
- Эвийн хаан засаг залваас түмэнд өлзийтэй.
- Бие баатар болбоос нэгэн үеийн баатар
Билэг баатар болбоос түмэн үеийн баатар.
- Биеийн бөхөөр нэгийг ялъюу
Сэтгэлийн бөхөөр олныг ялъюу
- Саруул ухаанаас илүү сайн нөхөр байдаггүй.
- Үгэнд ижилдвэл цэцэн болох
Илдэнд ижилдвэл баатар болох.
- Газрын доорх баялагыг гадаадын хүмүүст өгвөл өчиггүй ал
- Саруул ухаанаас илүү сайхан нөхөр гэж үгүй
- Мунхаг хэл амаас илүү дайсан үгүй

-Ариун явдалаас илүү амьд өлзийтэй зүйл гэж үгүй

- Нойр гэгч биеийг тэжээх бөгөөтлөө унтаж хэтэрвэл өвчин болно.

Жаргал гэгч хүний эрэлт бөгөөтлөө жаргаж хэтэрвэл зовлон ирнэ.