Friday, October 2, 2009

Biological functions of vitamins

Витамин А: дутагдсанаас өвдөг болон тохойн хатуурч хуурайшин, хумс долгионтоно.
Элэг, мах, загас, масло, сүүнд илүү их агуулагдана.

Витамин С: дутагдсанаас арьсанд толбо үүсэх, унтамхай болох, ядрах, амархан харшлах шинж илэрнэ.
Нэрс, лимон, киви, чинжүү, гоньд, укропонд илүүтэй агуулагдана.
Витамин В2: дутагдвал үс тоосорхог болох, хагтах, шүдний паалан харлах, нүд болох амны орчимд үрчлээ үүсэх, уруул хагарах шинж тэмдэг илэрнэ.
Мах, загас, бяслаг, өнгөт байцаа, эрдэнэ шиш, өндөг, сүүнд агуулагдана. Өдөрт 1 литр сүү уух.

Витамин В3: дутагдахад үс болон хумс хугарамтгай болох, арьс хуурайших шинж илэрнэ.
Мах, үагас, мөөгөнд ихээр агуулагдана.

Витамин Е:
дутагдсан үед тос муу шингэх, ядрах шинж илэрнэ.
Ургамлын тос, ногоон ногоонд агуулагдана.

Витамин F: дутагдсанаас харшил, батга гарна.
Самар, цөцгийн тосонд агуулагдана.

Витамин К: дутагдвал нүдний орчим хөхрөх, судас хагарах, хөх толбо үүсэх шинж илэрнэ.
Ургамлын тос, сонгино, укропонд их хэмжээгээр агуулагдана.

Витамин Д: дутагдвал үс болон хумс хугарамтгай болох, шүд хорхойтох шинж илэрнэ.
Загасны тос, түрс, өндөгний шар, цөцгийн тосонд агуулагдана.

Витамин P: дутагдвал шүднээс цус гарна, арьс хөхөрнө, үс унана.
Жүрж, самар, ногоон цай, үхрийн нүдэнэд агуулагдана.

Витамин РР: дутвал үс унана, арьсны уян хатан байдал алдагдана.
Мах, загас, талханд агуулагдана.

Витамин Н:
дутсанаас нойргүйднэ, уруул хагарна, нүд аргана, мөн үс унана.
Самар, элэг, бөөр, өндөгний шар түлхүү хэрэглэх нь зүйтэй.