Thursday, October 28, 2010

ААВАА ЗОРИНО- Дуулсан: Жүжигчин Т.Эрдэнэбаяр /Дэндэв

-3a Улаан тугнууд минь тэгээд дуулаад байгаарай...


Намрын сэрүүн салхинд найгаад
Навч нь шаргал моддыг харахаар
Настай буурал аавын минь
Намба нь тодорч харагдах юм даа

Уулын буга нь урамдах цагаар
Унаган нутгаа зориноо би
Усны толио царцахын цагтаа
Ухаант аавдаа очиноо би

Хангайн уулсын оргилыг харахаараа
Хайртай ааваа санагалзах юм би
Харз усны тунгалагыг харахаараа
Хан аавынхаа ухааныг бишрэх юм

Уулын буга нь урамдах цагаар
Унаган нутгаа зориноо би
Усны толио царцахын цагтаа
Ухаант аавдаа очиноо би

Хангайн энгэрт ургасан цэцэг шиг
Ханагар цээжинд чинь наалдах сан
Мөнх тэнгэрт шүргэх зулзган хус шиг
Мөрөн дээр чинь сууж тоглохсон ааваа
Зүүдний минь унагыг хулжихаас өмнө
Зүрхний минь цэцгийг гандахаас өмнө
Халуун хураар үрээ тэтгээч ааваа
Хайрынхаа үгээр хүүгээ шагнаач ааваа

Сэтгэл гэгэлзсэн сэрүүн намраар
Цэрэгээс хүү чинь халагдаад очиноо
Сэтгэл нь цайлган аав минь ээ та
Сэмхэн мэгшээд угтах юмдаа та

Уулын буга нь урамдах цагаар
Унаган нутгаа зориноо би
Усны толио царцахын цагтаа
Ухаант аавдаа очиноо би