Saturday, May 31, 2008

Vitamins- Эрдэс бодис



Х
үний биед дунджаар 3.5 кг эрдэс бодис байдаг. Эдгээр нь эд эрхтэний бүх үйл ажиллагаанд оролцох ба тэдгээрийн дутагдлаас үүдэн хүний бие махбодид ноцтой өөрчлөлт гардаг. Ердийн нөхцөлд бие махбоди өөрийнхөө эрдэс бодисын нөөцийг олон дахин эргэж ашиглах учраа тэдгээрийн хэмжээг зохих түвшинд байлгахын тулд хоол хүнсэнд эрдэс бодис тун багаар шаардагдана. Гагцхүү гэдэс, бөөрний өвчин болон олон төрлийн эм бэлдмэл хэрэглэх нь эрдэс бодисын нөөцийг эрс багасгадаг. Хүний биеийн дулааны нөлөөлөлд төмөр, натри, кальци, кали, фосфор, магни, иод болон бусад эрдэс бодисууд бие махбодид төрөл бүрийн нэгдлүүдийн тархан хуваарилагдах болон химийн хувирал явагдахад туслахын зэрэгцээ өндөр илчтэй нэгдэл бий болж бие махбодид нөөцлөгдөхөд тусламж болдог.

Кальци

Кальц нь сүү, эсгэлэн шар сүү, бяслаг, сүүн бүтээгдэхүүнд ихбайдаг. Хүүхэд жирэмсэн ба хөхүүл эх өндөр настан сүү цагаан идээг байнга хэрэглэдэггүй бол шүд хорхойтох, унах, яс хугарах, нуруу бөгтийх, цусны даралт ихсэхэд хандлагатай болдог.
Фосфор

Фосфор нь аарц, бяслаг, өндөг, тархи, маханд их байдаг. Фосфор мэдрэлийн болон бусад эд эсийн найрлага, ясны бэхжилтэнд онцгой үүрэгтэй. Кальц болон фосфорын давс нь ясны системийн үндсэн хэсэг болдог. Монгол хүний хувьд хоол тэжээлийн хэмжээнд фосфорын хэмжээг кальц фосфорын харьцааг 1:1.5 байхаар харьцуулсан байдаг.
Магни
Магнийн давс нь хар талх, будаа, хивгэнд агуулагдана. Магни зүрхний үйл ажиллагаа ясны системийн үйл ажиллагаанд нөлөөлнө.

Кали

Калийн давсны эх үүсвэр нь төрөл бүрийн хүнс, ногоо, байцаа, төмс юм. Калийн давс нь усыг бөөрөөр дамжуулан гадагшлуулах, эдүүд дэх усны хэмжээг зохицуулахад нөлөөлнө. Энэ нь ялангуяа цусны даралт ихсэх, зүрх судасны системийн хямрал зэрэгт чухал нөлөөтэй юм.

Төмөр

Төмөр нь үхрийн мах, элэг, бөөр, малын дотор мах, цус өндөгний шар, наранцэцгийн үр, вандуй, үзэм, мөөг, хар ба улаан буудайн бүдүүн гурилан талх зэрэг хүнсний бүтээгдэхүүнд элбэг байдаг. Зэс нь ихэнх хүнсний бүтээгдэхүүнд их агуулагддаг. Төмрийн давс нь улаан цогцсын бүрэлдэхүүнд орж уушигнаас эдүүдэд хүчилтөрөгч зөөх үйл явцыг хангах ба зэсийн давс нь цус хангамжийн процест чухал үүрэгтэй байдгаараа их онцлогтой. Төмрийн дутагдлаас болж өвчинд амархан нэрвэгдэх, даралттай болох, оюун ухаан сэтгэн бодох чадвараа алдах, цус багадах, бие тамирдах зэрэг шинж тэмдэг илэрч болох юм. Ялангуяа бага насны хүүхэд, жирэмсэн ба хөхүүл эхчүүдэд төмөр дутагдвал цус багадаж биеийн эсэргүүцэл сулардаг тул тун аюултай юм. Төмрийг нэг дор их хэмжээгээр авахдаа гол биш харин хоол хүнсээр авах аминдэм С эсвэл түүнийг агуулсан жимс жимсгэнийг хэрэглэснээр төмрийн шимэгдэлтийг сайжруулах хэрэгтэй байдаг.

Иод

Иод нь хүний маш хэрэгтэй элемент юм. Хэрэв иод дутагдвал шүдний паалан гэмтэх мөн бахлуур өвчнөөр өвчлөх эрсдэлтэй байдаг. Гэвч энэ нь нэг дор ихээр хэрэглэ гэсэн үг биш бөгөөд бага тунгаар өдөр бүр хэрэглэж занших хэрэгтэй.

Давс

Бидний амтлах бодис гэж нэрлэгддэг давс нь бие махбодид ихээхэн ач холбогдолтой юм. Давс дутагдсанаас толгой эргэх, муурах, зүрхний үйл ажиллагаа хямрах зэрэг шинж тэмдэг илэрдэг ажээ. Гэвч давсыг ихээр хэрэглэвэл зүрх судасны систем, бөөр болон бусад эрхтэний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг.

Ус

Ус нь бие махбодийн бүх эрхтэн эдийн найрлаганд ордог. Усгүйгээр нэг ч амьд амьтан амьдарч чадахгүй. Насанд хүрэгчдийн бие махбодийн 60-65 хувь нь уснаас тогтдог. Тухайлбал, элэг, тархи, арьсанд 70 хувь, нугасанд 80 хувь, ясанд 45 хувь нь тус тус байдаг юм. Усыг хэтрүүлж хэрэглэх нь бөөрний үйл ажиллагааг хүндрүүлдэг. Хэрэглээний дундаж хоногт ус 2-2.5 литр байх ёстой. Харин хүн усгүйгээр хоолгүй явснаас ч ихээр ядарч сульддаг.