Saturday, May 31, 2008

Headache



Нойр хоол муу байх, агаар дутагдах, өвчин эмгэгийн улмаас толгой өвддөг. Та яаран эм уух гэсний хэрэггүй. Гэрийн нөхцөлд толгойны өвчинг намдаах олон арга байдаг. Толгой өвдөх үед ногоон цай уух сайн бөгөөд цонхоо онгойлгоод эрүүл агаарт хэсэг зуур унтвал өвчин намжина. Эхлээд бүлээн ус, аажмаар хүйтэн усаар толгой, хүзүү, дал, мөрөө шүршиж толгойнхоо өвчинг намдааж болно. Хүйтэн усаар норгосон алчуур толгой дээрээ тавь.

Толгойн өвдөлтийн үед гол төлөв тархины судсууд тэлдэг бөгөөд хүйтэн цохилт өгөхөд хялгасан судсууд агшдаг учраас түүр зуур боловч өвчинг намдаадаг. Хүйтэн усаар 2-3 минут шүршээд хэсэг хугацааны дараа дахин 3-5 минут шүрш. Өвчин намдахгүй бол дараагийн арга хэмжээг ав. Халуун бүлээн усанд хөлөө дүрвэл улны судас тэлж, толгой хүзүүний судас агшдаг. Мөн өвчин намдаах энгийн иллэгийг өөртөө хийгээрэй. Гаврыг нүүрний хоёр чамархай, шилнийхээ хонхорт түрхээрэй. Эхлээд гарын алгаараа толгойгоо хойш нь илнэ. Дараа нь үсээ угаар нь базаад, арван хурууныхаа өндгөөр ар тийш нь ил. Хоер гараараа толгойнхоо ар талаас нь дотогш нь шахах маягийн иллэг хийвэл таны толгойны өвчин намдана.