Sunday, May 18, 2008

Ану - Харимаар байна



Салхи нь сэрчигнэхдээ сүү үнэртсэн
Сар мэлтийж хонодог хөдөө нутагтаа
Эмээл дээрээс нь наран манддаг
Эрх багийн дурсамж буй тэр газартаа
Элгэн халуун өөриймсөг сайхан сэтгэлтэй
Эгэлгуй хангалуун ард түмэн тандаа
Энхрий охин тань харимаар байнаа, харимаар байна
Машин тэрэг нь солонгорон ховорсон
Манан дундаа дуниартсан европоос
Эх нутгийн жавар алгадсан хөдөө нутагтаа
Эргэж хүү нь харимаар байнаа
Хээнцэр хувцастай дэгжин охидтой
Хэл нь харь ойлгоход түвэгтэй
Хөгжил дэвшлийн хурдаар дэлхийн нүдийг булаасан
Хөгшин европ нутаг хэцүү санагдаад байнаа
Хэдэн бээрийн алсад хараа үл гүйцэх
Хээрийн намуун шөнө нь одод тоолмоор байна
Урсгал усанд нь тольдон тольдон мишээх
Унаган нутгийн сайхан эгч нараа хармаар байна
Өөрийг минь миний охин гэж
Өдөр бүр билэгшээн ерөөл тавин суугаа
Өлгий сайхан эх нутагтаа
Өөдөсхөн охин тань харимаар байнаа, харимаар байна
Гэвч,
Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас
Хүний хүү би эрдэм өвөрлөн буцнаа
Миний эх ороон!!!
Таана ганхтал тургих
Цангасан адуу урьд шөнө зүүдэлж хонолоо би
Цацалын халбага барьсан
Тарнь шивнээтэй эмээгээ бас үгүйлж хонолоо.
Худаг руугаа гүйх морьд шиг миний сэтгэл
Нутаг руугаа урд шөнө гүйж хонолоо
Сүү өргөөстэй эмээдээ,
Ерөөл тавиатай нутагтаа
Санаж бэтгэрсэн ур чин
Салхи хөлөглөөд зүүдэндээ очлоо, харимаар байнаа
Намайг төрөхөд мянган цэцэгсийн дэлбээгээр тосож авсан
Нас нэмэхэд нарны халуун алгаараа илж өсгөсөн
Холоо явахад хөхөмдөг уулсаараа даллаж үлдсэн
Хөх мөнх тэнгэрт эх нутаг минээ
Танийгаа би зүүдэллээ
Гүйж яваад бүдэрхэд зүлгээ дэвсэж халиурсан
Уйлж суугаад мэлмэрхэд тэнгэр нь хамтдаа бороошсон
Халгисан инээд цалгисан дууг минь хадныхаа цуурайнд хадгалсан
Хан хөх алтай минь ээ намайгаа та зүүдэлвүү
Учрал зөгнөж зүүдэндээ таныгаа нэг эргэлээ
Нартайгаа та мишээж байна лээ
Ухаарал нэмж эмэг минь үг зааж өгнө лээ
Уулзахдаа нөгөө хацрыг чинь үнсэнэ гэлээ
Харуул алтай, хөх мөнхийн тэнгэр
Хадган салхит эх орон тандаа,
Хацрыг минь үнсэхээр хүлээж суугаа
Хөдөө нутгийн буурал эмээдээ
Харийн нутагаас эрх охин танхи
Харьж тандаа очмоор байнаа
Харимаар байна

Германд сурч буй Ану