Tuesday, May 27, 2008

Цээж хорсох


Хэрэв танд цээж хорсох шинж илэрвэл залхууралгүй ходоод гэдэсний эмчид хандаж зөвөлгөө авах нь чухал. Учир нь цээж хорсолт нь наана нь илэрч байгаа шинж төдий бөгөөд цаана нь буруу хооллолт, хоол боловсруулах замын ноцтой өвчлєл нуугдаж байх болмжтой. Цээж хорсолт нь ходоодны шүүсний хүчиллэгэ их, эсвэл бага байгаагаас үл хамааран vvсдэг ч гол төлөв хүчиллэг ихэссэн үед ажиглагддаг. Зарим хүнд энэ шинж нь хоолойд юм тээглэх, халуу оргих, үрэгдэх, дарагдах мэт мэдрэмжийг төрүүлдэг. Энэ таагүй мэдрэмжээс салахын тулд аяга усанд нэг цайны халбага сод хийж уухад арван минутын дараа эвгүй мэдрэмж алга болно.Гэвч эмч нар энэ аргыг эмчилгээ гэж үздэггүй.
Хэт их идэх.
Илүүдэл жин,
Хэвлийн хөндийн дотоод даралт ихсэх. Жирэмсэн үед, хүнд зүйл өргөснөөс, хэт бариу хувцас болон бүснээс
Тамхи,архи,кофе, шоколад, хийжүүлсэн ундаа, хурц амлагч
Зарим нэг эмийг удаан хугацаагаар хэрэглэх /аспирин, ибупрофен, ортофен г.м/
Хоол идсэний дараа шууд унтах
Ходоодонд Helicobacter pylori хэмээх микроб байх.
Хvнсний харшил
Мэдрэлийн хямрал
Улаан хоолойны vрэвсэл, ходоодны vрэвсэл, цөсний хүүдийн үрэвсэл, шархлаа өвчин Хорсолт нь улмаар улаан хоолойг тvлж, салслаг бvрхvvлийг нь гэмтээдэг. Хэрэв цээж хорсох євчтэй хvн эмчилгээ хийхгүй бол маш богино хугацааны дотор ходоодны архаг үрэвсэл, улаан хоолойн үрэвсэл эсвэл шархлаа өвчинд нэрвэгдэх аюултай. Хорсох мэдрэмж нь зєвхєн ходоодны хvчиллэг улаан хоолой руу орсноос vvсдэггvй. Эмчлэх энгийн арга нь өөх тостой, шарсан хуурсан хоолноос татгалзах, гашуун жимс, кофе хэрэглэхгүй байх.Архи, тамхи хэрэглэхгүй байх. Ходоодны шүүсний хүчиллэгийг багасгах, салст бүрхүүл бий болгодог бэлдмэлүүдийг ууж хэрэглэх нь чухал.