Friday, May 2, 2008

Ходоодны шарх - Gastric ulcer




Шархлаа өвчин нь хүний ходоод ба 12 хуруу гэдэсний ханын бүрэн бүтэн байдал алдагдсанаас үүсдэг өвчин юм. Энэ өвчнөөр ихэнхдээ дунд насны эрэгтэйчүүд өвчилдөг бөгөөд жил ирэх тутам тоо нь нэмэгдсээр байна.
Өвчин нь хурцадал ба хэсэг зуурын намжмал байдаг гэсэн мөчлэгтэйгээр архаг хэлбэрээр өрнөдөг. Шархлаа нь голдуу хавар намрын цагт тодордог. Хачирхалтай нь 12 хуруу гэдэсний шархлаа нь ходоодны шархлааг бодвол илүү их тохиолддог байна.
  • Сэтгэл зүйн дарамт, түгшүүр, сэтгэлээр унах
  • Удамшил
  • Буруу хооллолт.
  • Архи хэтрүүлэн хэрэглэх.
  • Тамхи татах
  • Зарим нэг эмийг замбараагүй хэрэглэх /резерпин, аспирин, кортикостероидн
Мөн удаан хугацааны нягт хавьталттай үед хүнээс хүнд халддаг. Жишээ нь: үнсэлцэх, нэг алчуураар арчих, аяга тавагнаас хооллох, мєн бие засах газар эрүүл ахуйн дэглэм баримтлаагүйгээс халддаг. Энэ микроб нь ходоодонд ормогцоо идэвхитэй үржиж салстыг гэмтээж эхэлдэг. Мөн онцгой шүүрэл /уреаз, протеаз/ ялгаруулж ходоод болон 12 хуруу гэдэсний салст бүрхүүлийн өнгөн давхаргыг /хамгаалагч давхарга/ гэмтээж эсүүдийн үйл ажиллагаа, салс ялгаруулалт, бодисын солилцоог алдагдуулж шарх үүсгэнэ. Нөгөө талаас байнгын сэтгэлийн дарамт нь мэдрэлийн системийг туйлдуулсанаас ходоодны булчин, судаснуудын агшилт vvсгэдэг. Үүнээс болж тэжээлийн дутагдал үүсэн хамгаалалтгvй болсон хана нь ходоодны шүүсэнд идэгдэж шарх үүснэ.