Friday, May 2, 2008

Prostate cancer & Түрүү булчирхайн өмөн



Монгол эрчүүд түрүү булчирхайн өмөнгөөр дундаас дээш насны 7 эрэгтэй тутмын нэг нь өвчилдөг. Улмаар нас ахисан эрчүүдийн нас баралтын багагүй хувийг эзэлж байна. Түүний үндсэн үүрэг нь бүх шингэний 30% хүртэл болон үрийн шингэн гадагшлах үйл явцад оролцдог. Мөн шээс барих үйл ажиллагаанд ч оролцдог эрхтэн юм. Мөн бусад өмөн шиг бие мах бодоор тархан бусад эрхтэнд үсэрхийлэл өгдөг.
Одоог хүртэл түрүү булчирхайн өмөнг үүсгэх шалтгааныг бүрэн тодорхойлж чадаагүй. Бэлгийн даавар тестостеронтой холбоотой болох нь тодорхой болсон.Энэ дааврын хэмжээ цусанд их байх нь өмөн үүсэхэд нөлөөлдөг байна. Үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлс:
  • Нас
  • Удамшил (удамд нь уг өвчнөөр өвдсөн хүн байх);
  • Түрүү булчирхайн томролт (хоргүй хавдар- аденома) өвчилсөн байх;
  • Байгаль цаг уурын нөлөөлөл;
  • Кадми элемент ихтэй нөхцөлд ажиллах (хэвлэх үйлдвэрийн хэвлэгч, өрөгч, гагнуурчин, резиний үйлдвэр);
  • Зөв бус хооллолт (амьтны гаралтай өөх тос их хэрэглэх, эслэг бага хэрэглэх) гэх мэт;
Түрүү булчирхайн өмөн нь аажим болон түргэн гэсэн хоёр янзаар явагдана. Аажим гэдэг нь хавдар микроскопид харагдах болсноос сүүлийн үе шат хүртлээ дунджаар 10-15 жил үргэлжлэхийг хэлнэ. Түргэн гэдэг нь хавдрын хэмжээ бага хэрнээ биед тархан бусад эрхтэнд үсэрхийлэл эрт өгөхийг хэлдэг байна. Ихэвчлэн тунгалагын булчирхай, яс (аарцаг, дунд чөмөг, нугалам), уушиг, элэг, бөөрний дээд булчирхайд үсэрхийлдэг. Энэ бол өмөнгийн хамгийн их аюул нь юм. Үсэрхийллүүдийг бүгдийг нь авч байж л өвчинг зогсооно. Зөвхөн нэг хагалгаагаар л бүгдийг нь авч чадахгүй учир тун ээдрээтэй зүйл юм.