Friday, May 16, 2008

Caner &Хорт хавдар



Хорт хавдраар өвчилсөн л бол эдгэх найдлагагүй гэсэн ойлголт хүмүүсийн дунд түгээмэл байдаг. Тэгвэл энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчилсөн тохиолдолд бүрэн гүйцэд эмчлэх боломжтой ажээ. Хорт хавдрын эмчилгээнд өвчний үе шат туйлын чухал бөгөөд хэдий чинээ эрт эмчилгээ эхэлнэ төдий чинээ үр дүн нь сайн байдаг гэнэ. Хүмүүс ихэвчлэн өвчнийхөө даамжирсан үед нь эмнэлэгт ханддаг байна.

-Хорт хавдар гэж чухам юу бэ? Юунаас болж үүсдэг өвчин бэ?

-Хавдар гэдэг нь ямар нэг эрхтэн дэх эд эсийн замбараагүй өсөлт юм. Яг чухам юунаас үүсч байгааг эрдэмтэд нарийн тогтоож чадаагүй л байна. Вирусын, хоол ундны болон витамины дутагдлаас гэх зэргээр олон янзаар тайлбарлаж байгаа. Гэхдээ хавдрын урьдал өвчин гэж байдаг. Жишээ нь ходоодны хавдар гэхэд ходоодны хүчил ихэдсэнээс шарх үүсч, өвчтөн эмчлүүлэхгүй удвал даамжран хавдар болдог. Мөн эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хавдар ч уг эрхтний шархлаанаас үүсдэг. Бас эх үүсвэр нь огт мэдэгдэхгүй, хүний биеийн бүх булчирхайг хамарсан, уушигны голч завсрын зэрэг хавдар байдаг.

Энэ нь хүмүүсийн хоол унд, амьдралын хэвшилтэй шууд холбоотой юм. Уушигны хавдраар өвчилсөн хүмүүс гэхэд л 40, 50 жил тамхи татсан байх жишээтэй. Түүнчлэн монгол хүмүүс махан хоол, өөх, тос байнга хэрэглэдгээс ходоод нь өвчлөмтгий байдаг.
Ямар ч өвчнийг эмчлэхэд тухайн өвчний үе шат чухал байдаг. Эмчилгээний алсын үр дүн буюу тухайн өвчтөн хэдэн жил амьд явах вэ гэдэг нь өвчний үе шатаас шууд хамаардаг. Хорт хавдрыг мэс засал, туяаны болон химийн эмчилгээний аргаар эмчилдэг байна. 0 юмуу эсвэл 1-р үеийн хорт хавдрыг мэс заслын аргаар л эмчилдэг. Дэлхийн нийтэд хамгийн түгээмэл арга бол туяа эмчилгээ юм.Энэ эмчилгээг хийлгэхэд түлэгдэж, шархалдаг зэрэг өрөөсгөл ойлголт байдаг. Үнэндээ эмчилгээнд ашиглаж байгаа цацраг идэвхт үүсвэрээс цацарч байгаа цацраг нь бидний нүдэнд харагдаж, гарт тэмтрэгдэхгүй зүйл. Энэ нь халах, шарах гэх мэт ямар нэг мэдрэмж өвчтөнд өгдөггүй. Харин олон удаагийн эмчилгээний дараа өөхөн эдийн эслэгийн өөрчлөлт өгч, хатууран арьс нь улайж харладаг. Энэ нь амь насанд ямар ч аюулгүй өөрчлөлт юм. Хавдар эрт оношлогдож, мэс засал хийх боломжтой ч амьсгал, зүрх судасны эрхтэн нь эмгэгтэй өвчтөнг зөвхөн туяа эмчилгээгээр төгс эмчилдэг байна.Тиймээс эрт үед оношлогдсон хорт хавдрыг заавал мэс засал хийж, тухайн эрхтэнг тайрч авах шаардлага байна уу? гэсэн асуудал ч сүүлийн үед эрдэмтдийн дунд яригдаж байгаа. Түүнчлэн мэс засал хийх боломжгүй, томорчихсон хорт хавдар туяаны аргаар өсөлтийг нь зогсоох үрэвслийг намдаасны дараа мэс заслыг амжилттай хийдэг. Иймээс туяа эмчилгээнээс хүмүүс айх зугатаах хэрэггүй
.Цорын ганц арга нь урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол орж байх мөн архаг суурь өвчнөө сайн эмчлүүлж байх. Зургаан сард нэг удаа ядаж жилд нэг удаа үзлэгт орсон байх хэрэгтэй.