Thursday, July 3, 2008

Хоол хүнс & таны эрүүл мэнд

Буруу боловсруулснаас хоол хүнснээс бие организмд асар их хор нөлөө үзүүлж буйг хүмүүс огт анхаардаггүй.Энэ нь хүмүүсийн мэдлэг хомс байдагтай холбоотой юм.
Хэсэг хугацааны дараа буюу ямар нэг өвчин эмгэг туссаны дараа л сая анзаардаг гэж хэлж болно.Буруу боловсруулсан хоол хүнс хүний бие махбодид яг ямар хортой талаар өгүүлье:
- Шүд болон ясанд хамгийн түрүүнд нөлөөлдөг байна. Учир нь хэт болгож чанасан хоол хүнс нь бага зажлигддаг тул шүдний оролцоо багасдаг. Үүнээс гадна хэт болгосон хоолхүнс нь амны хөндийг цэвэрлэж чаддаггүй тул элдэв өвчний нян үржих таатай орчинг бүрдүүлж өгдөг. Мөн буруу боловсруулсан хоол хүнсэн дэх кальци бие организмд шингэц муутай байдаг тул үнэн хэрэгтэй ясанд бага очдог гэсэн үг. Харин метаболизмын дүнд үүссэн хүчиллэгийг саармагжуулахын тулд хэрэгцээтэй шаардлагатай байгаа кальцаа бие организм яс болон шүднээс шимэгдүүлж авдаг.Энэ л шалтгаанаас болж хүний шүд амархан “хорхойтож”, мууддаг бөгөөд өнөө цагт хэт боловсруулж, цэвэршүүлсэн хоол хүнс хэрэглэдгээс болж хүүхдүүд болон залуус эрүүл шүдтэй байх нь ховор үзэгдэл болсон гэж хэлж болно.Буруу боловсруулсан хоол хүнс мөн ходоодонд хамгийн сөрөг нөлөө үзүүлдэг. Дутуу зажилагдаж, шүлсээр гүйцэд дэвтээгдээгүйн улмаас хоол нь бие организмд шингэц муутай байх төдийгүй боловсрох гэсээр ходоодон дотор багагүй хугацаагаар хадгалагдахад хүрдэг. Үүнээс болж ходоодны шүүрлийн ажиллагаа хэт их ачаалалтай болсноор хоолны шингэц муудан, ходоодны хүчил буурдаг.Уураг их, цардууллаг гээд хоёр өөр төрлийн хоол хүнсийг нэг доор зэрэг идсэн үед шингэх боломжгүй хольц ходоодонд үүсдэг байна. Үнэндээ бол уураг нь ходоодонд, харин цардуул нь амны хөндийд боловсрогдсоны дараа сая гэдсэнд очдог гэнэ. Гэтэл шингэц тааруу энэ хольц нь өөрийнхөө задралаас үүссэн хорт бодисоороо элгийг хордуулдаг юм байна.
Мөн хоол идэх үедээ чихэрлэг шингэн уувал тэр нь ходоодонд очиж исэлдээд, спирт үүсгэснээр ходоодны дотор талыг хамгаалж байдаг салст бүрхүүл бүхий давхаргыг гэмтээдэг. Үүний улмаас л ходоодны шарх үүсч хоолны шингэц мууддаг юм шүү.
Хэт чанаж болгосон хоол хүнс нь нарийн гэдсэнд ч бас сөрөг нөлөө үзүүлдэг байна. Ийм хоолонд амьдралын нэн хэрэгцээтэй аминдэм, фермент, эрдэс бодисууд тун бага хэмжээтэй агуулагддаг тул гэдэсний дааврын тогтолцооны хямралыг үүсгэдэг байна. Үүнээс болж хүмүүс цадахаа мэдэхгүй их идэмхий болж, огт шаардлагагүй зүйлээр ходоодоо дүүргэн сунгаадаг. Гэдэсний дааврын тогтолцоо ингэж гэмтсэнээр дотоод шүүрлийн хэвийн үйл явцыг алдагдуулж орхидог юм.
Арван хоёр нугалаа гэдэсний үйл ажиллагаа өөрчлөгдвөл, бамбай булчирхай, бөөрний дээд булчирхайн бүрхүүл гэмтэж, ингэснээр яваандаа нойр булчирхай, өнчин тархи, хараа ч бас гэмтдэг. Хэт их хоол идэхэд бүх хоол тань шууд бүдүүн гэдсэнд очдог тул бие организм хэрэгцээт тэжээл шингэн зүйл ихээр уувал ходоодны хүчиллэг шүүсийг угааж орхидог байна. Ингэснээр ходоодны хүчиллэг шүүс нь арван хоёр нугалаа гэдсэнд очиж гэдэсний хамгаалах салстуудыг гэмтээж орхидог. Ходоод, гэдэсний өвчлөлийн 80 гаруй хувь нь зөвхөн ийм шалтгаанаар л үүсгэгддэг юм байна.
Бас хооллосноос хойш хоёр цагийн дараа шингэн зүйл ихээр уувал аминдэм болон эрдэс бодисууд нарийн гэдэсний ханаар шимэгдэж амжилгүй шууд ялгадас болон гадагшилдаг. Мөн энэ шалтгаанаар хүмүүс аминдэм болон эрдэс бодисын дутагдалд ордог байна.
Чанасан, тунгаасан хоол хүнс байнга хэрэглэх нь ялзрамтгай бичил орчинг бас үүсгэдэг. Эдгээр ялзарсан хоол хүнсний үлдэгдлүүд нь цусанд шимэгдэн орж, бидний бие организмыг хордуулан өтгөн хаталтыг үүсгэдэг.
Ердийн болон ногоотой хагас шингэн хоолыг хэрэглэхэд хангалттай шүлс ялгардаггүй тул цусыг шүлсний булчирхайнуудаар нэвтрүүлэн цэвэрлэх үйл явц явагдахгүй бас хангалттай хэмжээний хамгаалах бодис ч үүсдэггүй. Ингэснээр цусанд эргэлдэж байгаа хорт бодисуудыг гадагшлуулдаг арван хоёр нугалаа гэдэс гэмтэж өвчилдөг.
Энэ мэтчилэн дурьдвал буруу хооллолт, хоол хүнсээ хэт чанаж болгох нь эрүүл мэндийг дордуулах, бие эрхтэнүүдийг өвчлүүлэх үндсэн шалтгаан болдог нь харагдана. Иймд та эрүүл, өвчин зовиургүй байхыг хүсвэл зөвхөн зөв дэглэм сахиад зогсохгүй бас хоол бэлтгэж боловсруулах талдаа анхаарлаа хандуулах хэрэгтэй.
Цэвэршүүлсэн, хэт боловсруулсан, удаан хугацаагаар даршилж хадгалсан хоол хүнсийг хэрэглэхээс аль болох татгалзах хэрэгтэй. Ингэхдээ түүхий ногоо жимс, натурал байгалийн гаралтай хоол хүнсийг түлхий хэрэглэхийг хичээ. Харин ингэхдээ элдэв нян, гэдэсний халдварт өвчин авахаас сэргийлж сайтар угааж ариутгаж хэрэглэх ёстой юм шүү.