Wednesday, July 9, 2008

Тансаг таван амт

Үл зохилдох идээ,ундаа бол найруулсан хор мөн билүүдсэн хутга.

_ Тансаг идээ ундааны хэмжээг ихдүүлбэл эс шингэж шүлс арвижин ходоодны илч буурч гэм бүхнийг үүсгэнэ. Иймээс: Идээ ундааг ходоодныхоо илчтэй тэнцүүлэн ходоодны дөрөвний хоёрт идээ, дөрөвний нэгд ундаа, нөгөө хэсгийг хоосон үлдээвэл сайн гэж монгол анагаах ухаан үздэг.
Идээ ундааны тансаг таван амт-түүний сайн муу тал
Халуун амт:
Халуун амтанд халуун ногооны амт багтана. Цус, хийн гүйдлийг идэвхжүүлдэг сайн талтай боловч сэдрээх чанартай тул хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Ялангуяа шамбарам, ходоод, гэдэсний шархлаа, өтгөн хатах, шээсний сүвний үрэвсэл, залгиур хоолойн өвчтэй хүмүүс бага хэрэглэх.
Исгэлэн амт:
Зөв иссэн исгэлэн амт хүний элэгний үйл ажиллагааг идэвхжүүлж өгдөг. Ялангуяа монголчуудын сүү, цагаан идээний исгэлэн амт чухал ач холбогдолтой. Гэвч үүнийг хэтрүүлэн хэрэглэвэл хоол боловсруулах ходоод хямардаг. Ходоодны шүүс ихэдсэн, үе мөч, бөөрний ажиллагааны дутагдалтай хүмүүс ийм амттанд дурлах хэрэггүй.
Гашуун амт:
Гашуун амттан хөөрлийг намжааж шээс туух үйлчилгээ үзүүлдэг. Өтгөн хатдаг хүн энэ амттаныг хэрэглэх шаардлагагүй. Хэрэглэвэл зүрх болоод толгой тань өвдөж. Дотор; муухайрч тавгүйтэнэ.
Чихэрлэг амт:
Энэ амт хий, цусыг төлжүүлэх, мах булчинг тавиржуулах, хордлого тайлах үйлчилгээтэй. Ялангуяа жимс их ач холбогдолтой. Хэтрүүлэн хэрэглэвэл таргална. Иймээс тарган болон чихрийн шижин өвчтэй хүмүүс хэрэглэхгүй байх.
Шорвог амт:
Энэ амт хүний биеийн цус, хөлсөнд зайлшгүй хэрэгтэй. Гэвч хэтрүүлэн хэрэглэвэл зүрх бөөрний үйл ажиллагаанд хүндрэл учруулж цусны даралтыг алдагдуулдаг.