Tuesday, July 22, 2008

Урт наслах ухаан


Хүний ертөнцийн түүх, үлгэр домогт үхэшгүй мөнхийн ид шидийг мөрөөдсөн, урт наслуулж удаан жаргуулахыг зорьсон гайхамшигт нээлт, бүтээлч үйлсүүд олонтой байдаг.Гэвч хүн амьдрахаасаа үхэх нь баталгаатай боловч үхэшгүй мөнхийн тухай сургаал нь амьтай бүхэн амиас амь дамжин сүнсээрээ мөнх оршихыг хэлсэн болов уу. Би, амьтай бүхэн сүнстэй амьгүй бүхэн эзэнтэй гэсэн номын үгэнд итгэж аливаад сайн сайхнаар хандаж байгаль дэлхийгээ дээдлэн хүндэлж явахыг онцолж эрхэмлэдэг. Хүнийг агааргүй гуравхан минут, усгүй гурав хонуулбал үхэх нь мэдээж. Энэ бүхнээс улбаалан бодохоор хүнийг орчлон дэлхийгээс нь салгавал юу ч биш болох нь ойлгомжтой.

Иймд урт наслуулахад тус болох увдистай зүйлүүд байгальд л зөвхөн оршиж байна . Урт наслахад удамшил генетикээс гадна олон зүйл нөлөөлдөг болохыг судлаачид тогтоожээ. Та үргэлж залуу харагдахыг хүсч байвал тогтмол дасгал хийгээрэй. Дасгал хийснээр хүний булчин шөрмөс чангарч уян хатан болдог. Мөн сэтгэл санааны байдал наслалтанд шууд нөлөөлдөг. Их Британий эрүүл мэндийн сэтгүүлээс 918 эрэгтэйд хийсэн судалгаагаар секс нь урт наслалтад нөлөөлдөг болохыг тогтоожээ. Гэр бүлтэй эрэгтэйчүүд гоонь эрчүүдээс урт насалдаг болохыг тогтоожээ. Харин эмэгтэйчүүдийн хувьд 30, 40-н насандаа анхныхаа хүүхдийг төрүүлбэл урт наслах магадлал дөрөв дахин их байдаг гэнэ. Мөн бага унтах нь урт наслалтад нөлөөлдөг байна. Саяхан АНУ-ын Хавдар судлалын нийгэмлэг хоногт долоон цаг унтаж амардаг хүмүүсийн нас баралт бага байдгийг тогтоожээ. Хэт их унтсанаар нойр дутуу байхаас ч илүү хор уршигтайг тэд анхааруулж байна. Хэт их унтсанааар хүний бие махбодь зогсонги байдалд орж, тархины үйл ажиллагаа саармагждаг ажээ.Мөн зөв хооллох хэрэгтэй гэнэ. Харвардын эрүүл мэндийн сургуулийн олон жилийн судалгаагаар өдөрт хундага дарс, шар айраг уувал титэм судасны өвчин, зүрхний шигдээсээс сэргийлдэг нь тогтоогдсон байна. Харин хэтрүүлэн ууваас хамгийн түрүүнд элэг, тархинаас эхлээд бусад эрхтэнд хортойг анхааруулж байна.
Сонирхуулахад Япон 81,6 , Швед 80,1 , Хонконг 79,9 ,Исланд 79,8 , Канад 79,3 , наслалтаар дэлхийд эхний таван байранд ордог гэнэ. Эдгээр орнуудын эрдэмтдийн тодорхойлсноор урт наслалтанд биеийн жинг тогтмол тодорхой түшинд барих шаардлагатай гэнэ. Тухайлбал: Өөрийн биеийн хэвийн жингээс арван хувь доогуур байх нь чухал гэж үздэг. Биеийн жинг тогтмол түшинд барих нь зүрх судас, тархи мэдрэл, дотоод эрхтнүүдийг өвчлөл, хэт ачаалалд хүргэхгүй байх сайн талтай юм.
Ингээд хүний бие организмын явцыг сонирхоцгооё. 20- 30-н нас хүний бие махбодийн биологийн үйл явцын оргил үе. Эрчүүдийн хувьд 17-26 насны хооронд гормон хамгийн ихээр ялгардаг. Харин уураг тархины ажиллагаа алгуур буурч эхэлнэ. Тархины хэмжээ жил бүр алгуур буурч эхэлнэ. Тархины хэмжээ жил бүр хоёр хувиар агшиж, булчин ч бага багаар хатаж эхэлдэг байна. 37 наснаас эхлэн эмэгтэй хүн хүн хүссэн хүсээгүй хөгширч эхэлнэ. Мөн эрчүүдийн үс шингэрнэ. 40-50 насанд бие махбодийн бодисын солилцоо мэдэгдэхүйц буурна. Бэлхүүсээрээ бүдүүрч гуя ташаа зузаарч эхэлдэг. Мөн зүрхний өвчлөл ихэсдэг. 60-аас дээш насанд хүний бие махбодь өөрийн эрхгүй туйлдаж, насны доройтолд орно. Дархлалын систем муудаж, нуруу бөгтийж, жин нь багасч жижгэрдэг ажээ. Гэхдээ хамгийн гол нь хүн өөрийгөө тойлж, биеийн хөдөлгөөн, ахуйн соёл, дэг журмыг баримтлан сэтгэл санаагаа зөв жолоодож чадвал мэдээжээр эрүүл саруул явж урт удаан насалдаг байна. Нас ахиад ирэхээр тархины цусан хангамж дутагдах нь олонтой. Ялангуяа тамхи их татдаг хүний тархины судас хатуурч цус нь бүлгэнэн мартах, нүүрний арьс татвалзах байдал илүүтэй тохиолддог байна.