Monday, October 6, 2008

Гантулга

БОРООНЫ ӨМНӨ


Өчигдөр зүрхэн дээр ГУНИГ шивэрсэн, би одоо мартчихаад инээж явна
Өглөөхөн гудманд ДУРЛАЛ тааралдсан, би одоо мартчихаад ганцаардаж явна
Өнгөрсөн амьдралд ҮНЭН байгаагүй, би одоо мартчихаад итгэж явна
Өнөөдөр гадаа БОРОО-той гэсэн шүхэрээ мартуузай


БОРООНЫ ДАРАА

Насны залууд ЧИ ирээгүй, би мартаагүйдээ гуниж явна
Намайг зовоосон ДУРСАМЖ байсан , би мартаагүйдээ шүлэглэж явна
Навчгүй модод СҮҮДЭР минь болсон, би мартаагүйдээ дурсаж явна
Намрын БОРОО хүйтэн байдгийг би мэдээгүй ээ