Monday, October 6, 2008

Super foods - Хөгшрөлтийн эсрэг

-Шокoлад
Kакао нь судасны үйл ажиллагааг хэвийн байлгахад маш их нөлөөтөй аж.Мөнтүүнчлэн даралт ихсэх, 2 төрлийн чихрийн шижин, бөөр,сэтгэцийн олдмол өвчинг багасгах сайн талтай гэнэ.
-Blueberry
Blueberry нь хавдар болон нас ахихтай холбоотойгоор илэрдэг мартамтгай болох зэрэгт сайнаар нөлөөлдөг байна.
-Загас
30 жилийн өмнө Аляскийн Inuit -чууд яаж зүрхний өвчнөөр өвчилдөггүй болохийг нь судалсаны үндсэн дээр тэдний загас ихээр хэрэглэдэгийг нь илрүүлжээ. Загас нь омега -3 р баян бөгөөд энэ нь цусанд холестрин үүсэхээс хамгаалах ба зүрхний хэвийн ажиллагааг хангадаг байна.
-Самар
Самар нь ямар ч холестрин агуулаагүй, маш олон төрлийн минерал бодисийг өөртөө агуулж байдаг аж.
-Дарс
Дарс уух нь зүрхний өвчин, чихрийн шижин, нас ахихтай холбоотойгоор үүсдэг мартамхай болох зэргээс хамгаалдаг. Гэхдээ дарснаас өөр согтууруулах ундаанд энэ ашигтай зүйлс агуулагддаггүй.Улаан дарсыг тогтмол хэрэглэх нь хөгшрөлтийн эсрэг сайн эм болж чаддаг байна.
-Оливийн тос
50-иад жилийн өмнө Seven Countries Study -н шинжээчид Crete арлын Грекчууд зүрхний өвчлөлт болон хорт хавдраараа хамаагүй бага үзүүлэлттэй байсаны гол шалтгаан нь Оливийн тосонд байсан байна. Оливийн тосны найрлаганд polyphenols гэх бодис агуулагдаж байдаг ба энэ нь хөгшрөлтийн эсрэг үйлчилгээг үзүүлдэг байна.
-Тараг
Тараг нь калицаар маш баялаг учраас хүний ясыг бэхжүүлж, хөгшрөлттэй холбоотойгоор үүсэх ходоод гэдэсний хямралыг арилгадаг сайн бактерыг агуулдаг байна.

http://shine.yahoo.com/channel/health/7-anti-aging-super-foods