Monday, October 6, 2008

Нэрс

Манай оронд ургадаг хөх нэрс их хэмжээний маргенц, С, В,, В2 витамин, каротин, пектин, чихэр, алим, сүүний хүчил агуулдаг. Түүний шүүсийг хоолойны өвчнийг анагаахад хэрэглэнэ (100 грамм жимсийг 50 мл буцалсан усанд хийж 300 мл болтол ширгээнэ). 200 грамм нэрс, хоолны нэг халбага элсэн чихэр, мөн тийм хэмжээний шар тосыг хооронд нь хольж битүү саванд хийж таглана. Буцалж байгаа усан дээр сүүний уургийн адил хийж мөн буцалгана. Үүнийг бүлээнээр нь уувал цэр ховхорч, мэнгэр арилна. Нэрсийг цагаан гүүний сүүнд хийж 15 хоног байлгаад уухад уушигны архаг өвчтэй хүнд тус дэм болдог ажээ. Ходоодны хүчил багадах, үрэвсэх, суулгах, үе мөч өвдөх, бөөр чулуужих, арьсны өвчний үед буцалсан 500 мл усанд цайны 4-5 халбага бяцалсан нэрс хийж 5 цаг дулаавтар газар тавьж хандлан 50 граммаар өдөрт 4-5 удаа хэрэглэнэ. Чихрийн шижин өвчний шинж тэмдэг илрэх үед нэрс юмуу түүний хандыг өдөрт 50-100 мл-ээр гурван удаа ууна. Ханд бэлтгэхдээ 200 мл буцалгасан усанд хоолны нэг халбага жимс юмуу хатаасан навч хийж 30 минут буцалгана.Монгол оронд ургадаг жимс жимсгэнэ монгол хүнд юугаарч орлуулашгүй амин дэм юм.