Friday, October 10, 2008


Хааяахан сэтгэлд
Дуу исгэрэн ирчихээд
Халуун үдшүүдийн дурсамж
Зүрхнээ нэлхийтэл асгачихаад
Хаашаа ч юм бэ одох
Хуучинхан амраг минь
Хожим дахиад ирвээс
Эндээс намайг олохгүй ээ......

Ногоон хүрэмнийхээ халаасанд
Нөмгөн чигээрээ шургачихаад
Намар, өвөл ,хавар......
Наалинхай зун иртэл
Өнжиж хоргодож дүрвэмээр....
Өөрөөсөө ч бас нуугдмаар.....
Энхмаа