Friday, October 10, 2008

Garlic-Сармис

Сармис идвэл дэлүү, бөөрөнд тустай төдийгүй хорыг тайлан хурсан хүйтнийг сарниулдаг аж.
Зарим судар номонд сармис нь урт наслуулах увдистай, элдэв нянг устгах чадалтай хэмээсэн нь орчин үед улам батлагдсаар байна. Хятадын уламжлалт анагаах ухаанд сармисыг ихэд дээдлэн бичсэн байх нь олонтой тул хүний биед ач тустай нь гарцаагүй ба харин хэтрүүлэн хэрэглэвээс хортой нь дамжиггүй. Сармисны тосонд байх
граммыг мянга хуваасны нэгтэй тэнцэх идэвхтэй бодис 25 нэгж пенциллинтэй тэнцдэг. Сармис нь олон өвчинд түүний дотор цусны даралт ихсэх, нойргүй болох үед хэрэглэхэд үр дүнтэй. Антибиотектэй төстэй үйлчилгээтэй сармис, улаан чинжүү нь зүрхний өвчтэй хүнд сайнаар нөлөөлдөг. Зүрхэнд хамгийн сайн үйлчилсэн хэсэг нь шээсээр дамжин гадагш гардаг учир шээсний замын халдварыг эмчлэхэд давхар хэрэглэдэг. Мөн та хоолондоо өдөрт 2-4-н хумс сармис тогтмол хэрэглэснээр биеийн жинг тогтмол барьж биед хуримтлагдсан өөх тосыг хайлуулдаг гайхалтай шидтэн. Эдгээр заавар зөвлөмжүүдийг дагаад үзээрэй танд л лав тус болох байх шүү!

Ер нь биеийн ерөнхий чалх, идэвхижлтэнд амтлах хольц тухайлбал улаан чинжүү, сармис, гич чухал үүрэгтэй.

Улаан чинжүү нь нимбэгнээс тав дахин илүү “С” витамин агуулагддаг ажээ. Мөн улаан чинжүүнд цусны даралтыг зохицуулах цусны эргэлтийг сэргээх үйлчилгээтэй “Р” витамин агуулагддаг. Унгарын эмч нар улаан чинжүүг удаан хэрэглэсний үр дүнд мажар хүмүүсийн дунд зүрхний өвчин судасны хатуурал, шигдээс өвчин бага гэж нотолжээ. Хятад байцааг наранд хатаагаад 1-3 жил хадгалж байгаад усанд буцалган шүүсийг нь уухад элэгний үйл ажиллагаа илт сайжирч цөс хөөдөг гэнэ./үнэн бол уу?/
Улаан лоолийг байнга хэрэглэхэд хоолны шингэц сайжирч, цус төлжүүлэх чанартай. Түүний бүтэц саахар, органик хүчил, натри, калийн давс, С аминдэм агуулагддаг. Дээрх амтлагчтай хоол идэхэд шүлс их ялгарч, хоол сайн боловсорч ферментийн хэмжээ нэмэгддэгийг олон судлаач ажиглажээ. Энэхүү амтлагч нь хоолонд байдаг олон чухал тэжээллэг бодисыг сайн боловсруулахад нөлөөлдөг байна. Сармис, улаан чинжүү нь элдэв нянд антибиотек шиг үйлчилнэ.
Ер нь хүн өөрт тохиолдсон өвчнийг анагаахын тулд өөрт хор нөлөөгүй, үрлэг зарлага багатай төрөл бүрийн аргыг өвчний байдал, өөрийн онцлогтоо тохируулан хэрэглээд үзэхэд алдаад байх юу байхав.