Насанд хvрсэн хvний биед дунджаар 15-20 мг иод байдгийн 70-80 хувь нь бамбай булчирхайд агуулагддаг бєгєєд єдєрт дор хаяж 100-150 мкг иод хэрэглэж чадвал бамбай булчирхайн даавар ялгаруулалт хэвийн явагддаг.
Бамбай булчирхайн дааврын vйлчилгээ:
- Yр хєврєлийн vед араг яс, мэдрэлийн тогтолцооны vvсэлт, хєгжилтийг хангана
- Биеийн дулаан vvсэлтийг ихэсгэнэ
- Бvх тєрлийн бодисын солилцоог идэвхжvvлнэ
- Бvх эд эрхтний хvчилтєрєгчийн хэрэгцээг ихэсгэнэ
- Зvрхний булчинд эерэг нєлєєг vзvvлнэ
- Рецепторын катехоламинд мэдрэг чанарыг ихэсгэнэ
- Амьсгалын тєвийн vйл ажиллагааг зохицуулна
- Уургийн нийлэгжилтийг идэвхжvvлнэ.
- Ясны vvсэлт болон нєхєн тєлжилтийг идэвхжvvлдэг
- Эсийн мембранд нєлєєлж, эс доторхи нvvрс ус, аминхvчлийн зєєвєрлєлтийг ихэсгэнэ.
Ялангуяа манайх шиг йод ихээр агуулдаг далайн гаралтай амьтныг хоол хvнсэндээ тогтмол хэрэглэх боломжгvй улс орнууд ард иргэдээ жигд хэмжээний иодоор хангах олон арга сvвэгчилж байна. Гэвч тухайн хvний баян хоосноос vл шалтгаалан єдєр тутам, зайлшгvй хэрэглэгддэг давснаас єєр тєрлийн оновчтой бvтээгдэхvvн олоогvй байна. Хэрэв иодыг хvvхдvvдийн идэх дуртай чихэрт юм уу, самарт шингээвэл мєнгєний бололцоотой, амттанд дуртай нэг нь єєрийн дураар идсээр иодны илvvдэлд орж болох талтай аж. Иод хэмээх байгаль дээр тогтвор муутай оршдог энэхvv элемент нь хvний биед илvvдвэл тийм ч таатай бус.