Saturday, June 27, 2009

Home Medicine Guide

Та элдэв євчнєєс анагаах эм хайхын тулд эмийн сан руу яаран гvйхээ урьтал бvv болгоорой. Тvvний оронд эхлээд галын єрєєндєє ор, хєргєгчєє нээгээд хар. Химийн найрлагатай элдэв эмнээс онгон байгальд ургадаг цэцэг навч, хоол хvнсний зvйлд хvний биед хэрэгтэй эрдэс бодис элбэг байдаг тул анагаах чадвар нь тэр хэрээр єндєр гэдгийг мэдэхэд илvvдэхгvй.

Тиймээс гэрийн эмийн сан болон хvнсний хэрэгцээнд зориулан нєєцлєхєд гэмгvй зарим зvйлсийн талаар мэдээлэл хvргэе.
1. Зєгийн цэвэр бал-Ханиад амьсгалын замын болон элэг, хоол боловсруулах замын євчинд хэрэглэнэ.
2. Тамедин 0.7 хувь-Зааврынх нь дагуу хэрэглэхэд маш олон талын ашиг тустай.
3. Жамц давс-Амандаа хvлхэх, хоолойд нунтаглаж цацах, сулавтар уусмал бэлтгэн зайлахыг зєвлєе.
4. Цахилдаг-Зуны эхэн сард тvvж хатаагаад хоолойгоо зайл.
5. Хєх яргуй-Ангинын vед амандаа зажлан шvvсийг нь шимээрэй.
6. Нохойн хошуу-Цус багадах, турж эцэх, бєєрний чулуу, цус алдах, судас хатуурал, яс бэртэх vед эдгэрэлтийг тvргэсгэнэ.
7. Нэрс-Чацга алдах, гэдэс дvvрэх, хэхрvvлэх, цус алдах, ходоодны хvчиллэг багасах, чихрийн шижин, vе мєчний євчний vед хандалж ууна. Шээс ялгаралтыг ихэсгэж, хєлрvvлдэг.
8. Улаалзгана-Халуурах, салхинд цохиулах, бєєр давсагны євчин, vе мєч євдєхєд ууна.
9.Vхрийн нvд-Арьсны євчин, хvvхдийн чих булагтах, салхинд цохиулах, бєєр давсагны болон vе мєчний євчинд тустай.
10. Чацаргана-Цэр ховхлох болон элэг, улаан хоолойн євчний vед хэрэглэнэ.
11. Гvзээлзгэнэ- Даралт ихсэх, судас хатуурах, аминдэм дутагдах, амны хєндийн євчлєл, амны эвгvй vнэрийг арилгана.
12. Гоньд-Нойргvйдэх vед уух, даралт ихсэхэд хєлийн уланд дэвсэж хэрэглэнэ. Мєн хєхєнд сvv оруулахад тустай.
13. Халгай-Хортой могойд хатгуулбал халгайг няцалж, шархан дээр нь тvрхэх, хаван арилгах, шарх эдгээх, шар ус хатаахад ашиглаж болно.
14. Хусны навч-Шээлгэх, цагаан хорхойг туулгахад vр дvнтэйгээс гадна судас хатуурахаас сэргийлдэг.
15. Таван салаа-Гэдэс, уушги, цагаан мєгєєрсєн хоолойн ужиг vрэвсэл, ходоодны хvчил багасах, ходоод, гэдэсний шархлаа зэрэгт тустай. Хамраас цус их хэмжээгээр гарах vед хандыг нь самбайд шингээж хамартаа тавьж болно.
16. Нимбэг-Бага багаар шимэх нь хоолойн vрэвслийг намдаадаг.