Thursday, September 3, 2009

Нүүх үү? Үлдэх үү? Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж: / цуврал лекцүүд № 1/

Амаргүй ажил. Ямар учраас цөөн удирдагчид амжилтанд хүрдэг вэ? Дарга байх, удирдагч байх хоёр хоорондоо ялгаатай гэж үү…
• Удирдагч хүнтэй ажилладаг л ажил. Олон түмнийг авч явна гэдэг өөр зүйл.
• Амьдрал дотор өөрөө байж байх. Олон жилийн өмнө удирдлага шал өөр тухайлбал нэг хүнийг дагадаг, сэтгэдэг, нэгэн хүчээр л удирдагддаг байсан.

• Бид бүгд амарчилж амьдардаг.”Бурхан бол хүнийг шарх сорвиор нь шинждэг “Өөрөөсөө салгаж харах… Тэд өөрчлөлтийг ч биш, шинэчлэлийг ч эсэргүүцдэг юм биш, зөвхөн удирдлагаас ялагдлыг л эсэргүүцдэг.

• Хэцүү юм хамгийн энгийн зүйлд байдаг. Та удирдагчийн зам сонгосон бол холгосон хөл дээр чинь байнга гишгэж байна гэж ойлгоход болно.
• Хүндрэлтэй асуудал шийдэлгүй бөгөөд шийдвэр л байдаг. өөрчлөлт хийхэд тэр хүмүүсийн итгэж явсан /үнэт зүйлс нь / нэг л өдөр цаас адил алга болдог.
• Ихэнх тохиолдолд танд хэмжээ тавьж өгдөг л дөө . Энэ үед л алдар хүндэд татагдаж болдог.
• Хүмүүс бужигнаж байхад морин дээр морд, өндөрлөг дээрээс гарч хар. Төрсөн л бол таны амьдрал явж байгаа. Хүмүүсийн амьдралын замналаас харж байхад сүүлчийн үг нь дандаа “Би чамд хайртай байсан шүү…” гэж хэлсэн байдаг.
• Ихэнх шинэчлэгчид тухайн мөчлөгт удирдаад л өнгөрдөг. Гэхдээ “Өнөөдөр ч удирдагч бай, маргааш ч удирдагч байх нь чухал…”
• Манай хүмүүсийн тархи гадуур явахдаа гайхамшигтай ажилладаг мөртлөө яг ажил дээр ирэхээрээ л тархи ажиллахаа зогсдог хүмүүс байдаг… Бид тархи нь зогсдог биш , ажилдаа тархиа ажиллуулдагтай нь бид ажиллах гэж байна…
• Хөл бөмбөгчин яагаад бөмбөгтэй хүнийг дагаад байдаг вэ? Хамгийн гол нь бөмбөг байдаг. Түүнтэй адил хүмүүс таны хөл рүү л ажиглаад байдаг.
• Удирдагч ба хөгжмийн удирдаач хоёрт заримдаа хүмүүс рүү бөгсөө харуулдаг тохиол бий. Тэр хүмүүсээ юу гэж дагуулсан. Тэр байрандаа та байх нь чухал.
• Хүмүүс албан тушаалд очих дуртай байдаг. Албан тушаал, ард түмний сонирхол хоёр таардаггүй.
• Өөрөө эхнээсээ ачааг нь доод хүмүүстээ үүрүүлж сурга …Юм бүхэн төлөвлөснөөр явагддаггүй. Амьдралд бүтсэн хууль ганц өчүүхэн зайгаас л мэдрэгддэг. АНУ-д сонгууль шударгаар явагдсаны дараа өрсөлдөгч хүмүүс ялсан ерөнхийлөгчийнхөө ард нэг хүн шиг нэгдэж ажиллаж чаддаг.
• Алдааг ард түмэн зөвшөөрдөггүй ч амьдралд удирдагч хүнд хамгийн том сургамж болдог.
• Канадын уугуул индианчуудын нэгэн удирдагч хүмүүсээ архинаас гаргасан нэгэн домог байдаг. Архинд бүх ёс суртахуун доройтсон байдаг. Тэнд миний үхэж дууссан омгийнх нь байсан л даа…
• Өөрийгөө аргамжаатай байлга. Тэр нь таны эрхэмлэдэг зүйл чинь байдаг.
• Эйнштейн үсээ самнадаггүй, хувцсаа ч янзалж өмсдөггүй байхад нь хамт ажилладаг хүмүүс нь санаа зовон хэлэхэд: “Намайг хүн болгон мэдэхгүй шүү дээ.” гэдэг байжээ. Харин суут эрдэмтэн болсны дараа дахиад л хэлэхэд: “Одоо намайг бол мэдэхгүй хүн байхгүй шүү дээ” гэжээ. Түүнд хэзээ ч юугаар ч солих ёсгүй зүйл байдаг байсан ажээ.
• Өөрийгөө асуудлаас ялгаж сур …Удирдагч яаж алддаг вэ? гэвэл өөрөө асуудал болчихдог. Хүмүүс ч өөрийг нь асуудал болгочихдог тал бий. Асуудлаа байнга ширээн дээр байлгаж өөрөө ард нь яв. Бас салгаж харж бай.
• Дүрээсээ өөрийн “би”-гээ ялгаж сур. Ихэнх тохиолдолд тэр дүр авчирч тавьдаг. Та тэр “Дүрт” итгэж болохгүй. Дүрнээс биеэ салга … Гадна буй дүрийг өөрчилж болно.
• Алдаанд хязгаар бий юу?… Нэгэн тамирчин “Би нэг удаа дасгал хийхгүй байхад би өөрөө мэдэрдэг. Харин хоёр дахь удаад өрсөлдөгч маань мэдэрдэг, гурав дахь удаад шүтэн бишрэгч минь мэддэг “ гэж хэлсэн байдаг.
• Албан тушаал бус, гайхамшигтай үзэл санаа үлддэгийг өнөөдөр Америкт Фридман амьд домог болж байгаагаар хэлж болно.
• Америкийн 2 өндрийн ослийн үеэр ард түмэн асар том шоконд орсон . Тийм үед удирдагчаа хардаг. Тэгэхэд хотын удирдагч: 1. Юу болсныг хүмүүст хэлсэн. 2.Юу хийж байгаагаа мэдэгдсэн. 3.Хүмүүс яах ёстойг ярилцсан…ингэж л амар тайван байлгаж чадсан.
• Ерөнхийлөгчийн ажлын хамгийн хэцүү нь зөв ажил хийх биш , зөв ойлгож мэдрэх явдал юм.
• Ямарваа юмыг сонсох биш , сэтгэлээсээ , өөрөөсөө гарган ирж ярилцаж сур.
• Аль нь зөв бэ? гэдгийг яаж шийдэх нь маш хариуцлагатай асуудал байдаг.Энэ тухай Эйзенхуар “Надад ганцхан хэмжүүр байдаг. Энэ нь АНУ-д хэрэгтэй юу, үгүй юу гэдэгт байсан.” Мөн Хенси нэгэн удаа “Байдал өөрчлөгдсөн учраас л миний бодол өөрчлөгдсөн” гэж хэлсэн байдаг.
• Удирдлага бол хамгийн эртний бөгөөд сүүлийн үеийн шинжлэх ухаан юм.
• Хүн ямар учраас удаан амьдардаг вэ? Гэвэл бусад амьтныг харьцуулахад Бурхан ганц боломжийг хүнд өгсөн. Хүний хүүхэд удаан өсдөг учраас түүнийг эрийн цээнд хүргэхийн тулд харин ухаан суух хугацааг нь ялгаж чадалгүй өөрөөсөө л олж ав гэжээ.
• Удирдагч хэцүү учраас цөөн байдаг. Хүнийг яаж таних вэ? Гэдэг нь маш чухал учраас л …Тухайлбал Чингис хаан “ялагдсан жанжинг барьж ирсэн хүмүүсийг устгаад л “ жанжныг нь дэргэдээ авдаг байсан.
• Удирдагч хүнд ажлын сайн арга, –алсын хараа, –итгэл даах, –бусдыг дагуулдаг, бусдад урам, өгдөг чанарууд байх хэрэгтэй. Харин биеэ дааж ганцаарчилж юм хийх гэвэл амиа хорлосонтой адил юм.
• Вильбор Bарс Англид 1780 онд парламентад сонгогдоод : “Боолчдыг халъя … гэсэн энэ бол хүн төрөлхтний зам биш” тиймээс түүнийг Английн язгууртнууд үздэггүй байсан. Асар их орлоготой боолын худалдаа … хүмүүс хурлаа хаяад л явдаг байсан. Тэрээр тэмцлээ орхилгүй байсаар 27 жилийн дараа 1807 онд тэр хууль батлагдсан. Гэвч тэрээр дахиад 26 жил тэмцэхээ мэдэхгүй байсан. Нөхөн олговор, бүх л зүйлийн тухай тэмцээд 1833-7-16нд шийдвэрлэгдэж 3 хоногийн дараа амьсгал хураасан. Ийм л зарчим удирдагч хүнд үйлчилдэг.
• Хариуцлагын тухай нэгэн ийм үг байдаг. “Христ шиг харагдах гэвэл Христ шиг хувь тавилан таныг угтана даа” гэж хэлдэг
• Лидер гэдэг бол хүмүүсийн итгэл үнэмшилээр тоглодог дилер. Манай их сургуулийн ерөнхийлөгч нэгэн удаа: “Эвэр биш, амьтай нь ургуул” гэсэн.
• Удирдагч гэдэг бусдын төлөө гэсэн үг бөгөөд хүний хийх ажлыг зээлдэж хийдэгтээ л байдаг.
• Удирдагч хүн хэцүү асуудлаа дайрч гардаг. “Үгээр ярьж хийсэн хувьсгал зэвсгийн хувьгалаас хүчтэй байдаг”.
• Хийх зүйлтэйгээ зөв зууралдах нь чухал. “Ерөнхийлөгчийн хамгийн хэцүү ажил бол зөв юм хийхэд биш , зөв зүйлийг мэдэхэд л байдаг.”
• Сингапурийн гудамж, зам гарц бүртээ тахир дутуу хүмүүст зориулсан налуу хашлагатай байсан тэгээд би: “яасан хүний төлөө нийгэм вэ?” гэдгийг л ойлгосон. /Тэд дэлхийн хаана сайн зүйл байна түүнийг л хийдэг ард түмэн/
• Хөгжилтэй нийгэмд иргэд нь бие биедээ анхаарал тавьдаг, хүний төлөө байгууллага нь тусалдаг. АНУ-д жилдээ 19 тэрбум доллар засгийн газар гаргахад, иргэдийн хандив нь 270 тэрбум доллар байдаг ажээ.
• Хүн хүндээ сайхан хандаж байвал юм явдаг байна. Хүнээ сайн урамшуулж сурах нь чухал байна. Би нэг зүйлд дандаа итгэдэг. “Бидний өнөөдөр маргаашаас илүү гэдэгт л итгэдэг. Засгийг засварлах нь
Засаглалтай холбоотой асуудал нийгмийн үндсэн асуудал юм. Хүмүүс аливаа засгийг өөрсдөө бий болгодог. Бий болгосон атлаа түүндээ байнга дургүй байдаг. Ер нь эрүүл нийгэм гэж ярьдаг, өвчтэй ч гэж яриад байгаа тийм нийгэмд сайн засаг гэсэн ойлголт байдаг. Тиймээс төдийлөн их уддаггүй. Засаг сонгуулиар солигдож байдаг. Хэрвээ сайн засаг байсан бол мөнх л байна гэсэн үг. Төрд бий болсон хүнд суртлын ажлынх нь өөрийнх нь бараг 90% нь их сайн ажил хийж байгаагаа харуулах гэсэн эрмэлзэлтэй, үүргээ гүйцэтгэж байгаа гэсэн дүр эсгэсэн үйл ажиллагаанд зарцуулагддаг гэсэн судлаачийн дүгнэлт байдаг.
АНУ-ын ерөнхийлөгч асан Рональд Рейган хэлсэн байдаг. “Засаг бол өөрөө асуудал юм” гэж хүмүүс засгийг асуудал шийдвэрлэнэ гэдэг үнэхээр засаг өөрөө асуудал юм. Засаг гэдгийг өөрийг нь асуудал гэдэг талаас нь харах нь зөв юм уу гэсэн ийм ойлголттой байдаг. Аристотель МЭӨ төрд хандаж ийм зөвлөгөө өгсөн байдаг. Нийгэмд байгаа олон өнгийг зөвшөөр хүмүүст битгий нэвтрүүл тэгээд тэвч гэж. Линкольны хэлсэн засагтай холбоотой маш гоё уран санаа үг онол байдаг. Түүний нэг нь “Төр бол батлан хамгаалах мөнгөний болон гадаад бодлого хуулийг тэгш хэрэгжүүлэх зохион байгуулах ёстой гэж. Тэгэхээр Та бүхэн харьцуулаад үз. Линкольны үед Америкийн иргэний дайн ид дүрэлзэж байсан. Дээр Линкольн хэлэхдээ”.
• Батлан хамгаалах асуудал энэ бол төрийн ажил
• мөнгөний бодлого энэ бол төрийн ажил
• гадаад бодлого энэ бол төрийн ажил нөгөө нэг ажил нь
• Хуулийг тэгш хэрэгжүүлэх гэсэн 4 ажил төрд байх ёстой гэж хэлсэн байдаг. Францчууд бол засаглалын асуудлыг голчлон сонголтын асуудал гэж ярьдаг. Америкийн засаглалыг шүүмжлэхдээ засаглал нь хүчний тэнцвэр сайтай, гэхдээ гүйцэтгэл муутай, зардал ихтэй гэж шүүмжилдэг. Англид байгаа засаглалын хэлбэрийг ярихдаа шийдвэр гаргах чадамж өндөртэй, тэгсэн мөртлөө ард түмний санаа бодлоос хол гэж ийм шүүмжлэл байдаг. Ер нь засаглалууд янз бүрийн засаглалууд үүсэх нөхцөл байдал байж л дээ.
Та бүхэн өөрсдөө бүгдээрээ бод. Япон, Англи, Франц гээд аваад үзэхэд эхлээд хүнд суртал олон зуун жилийн хүнд суртал явагдаж байсан. Дараа нь ардчиллыг хүнд суртал дээр бий болгосон. Америк Израйльд хүнд суртлын тухай ойлголт ерөөсөө байгаагүй. Эхлээд ардчиллыг бий болгосон. Ардчилал нь хүнд суртлыг бий болгосон. Монголыг авч үзье. Монгол ямар замаар явсан орон бэ гэдэг дээр санаа хэлэх хүн байна уу. Саяын 2 харьцуулалттай холбоод, Засгийн асуудал гэдэг бол би ойлгохдоо хүмүүсийн хамгийн сайн мэддэг асуудал гэж ойлгож байгаа.
Хамгийн их ярьдаг, байнга төрийн албыг тойрсон философийн гол чулуу нь хүмүүсийн хүсэл төрийн боломжоос дандаа давж байдаг. Засгийн боломж хязгаарлагдмал байдаг, тийм учраас засгийн зүгээс төрийн зүгээс амладаг, хэдийгээр боломж нь хязгаарлагдмал байсан ч гэсэн хүмүүсийн хүсэл сонирхолд нийцүүлэн амлахаас өөр аргагүй байдаг. Амлаад хийх гэхээр өөрийн боломж хязгаарлагдмал учир бүгдийг нь хийж чаддаггүй, эргээд амлалтандаа унадаг. Энэ чулууг л тойрч олон зууны турш засаг хоорондын болон засаг иргэдийн хорондын болон засаг иргэдийн хооронд зөрчил энэ чулууг тойрч эргэлдэж иржээ, гэж ойлгож болох юм.
Төрийн албыг тойрсон хоёр домог үүсгэсэн байгаа юм хүмүүс. Энэ нь манайд ч байдаг домог.
1. Даргаас гаралтай домог: Мөнгөтэй бол ч бид хийгээд өгнө өө, мөнгө л дутаад байна, мөнгө л байвал болохоор байна.
2. Ард түмнээс үүссэн домог: Энэ дарга муу байна, сайн ч даргатай болоосой. Тэгэхээр энэ 2 домгийн аль аль нь явуургүй зүйл. Хэдий их мөнгөтэй механизм нь ажиллахгүй байвал тэрлүү хичнээн их мөнгө хийгээд ч нэмэргүй. Хэдий сайн дарга байгаад дахиад тогтолцоо нь ажиллахгүй байгаа бол тэнд ямар ч сайн дарга ирээд нэмэргүй. Тараг исгэж байсан сав руу угаалгүй сүү хийгээд байвал хичнээнийг хийгээд ч нэмэргүй тэр гашилаад л байна.
Яг түүнтэй адил энэ хоёр домог маань явуургүй зүйл гэдгийг хэлж байна. Хүн мөнгө хоёрын асуудал. Сайн хүн их мөнгөний асуудал, засагийн юмыг шийдэж чаддаггүй юм байна. Механизм гэж манайхан ярьдаг. Энэ маань одоо бол хуучирсан үг.
Механизм сайн болвол болно гэж би дахиж домог зохиомооргүй байна. Түрүүчийн лекцнүүдэд би нэг санаа хэлж байсан. Ер нь бол орчин их өөрчлөгдсөн байна. Одоо Монгол 15 жилийн өмнө ямар байсныг мэддэг мэддэггүй, ойлгоддоггүй бүхэл бүтэн үе бий боллоо. 15 жилийн өмнө бид ямар байсан юм. 1989,1990 онд Монголд юу болоод өнгөрсөн тэр тухай бодох ч шаардлагагүй, боддог ч үгүй, бодоод ч яах юм гэж үздэг бүхэл бүтэн үе босож ирж байна. Хоёр дахь зүйл бол өнөөдөр манай хүүхдүүдийн авч байгаа мэдээлэл гэдэг бол багшийн өгдөг мэдээлэл өчүүхэн, ард түмний өгдөг мэдээлэл асар их өргөн болж хувирч байна. Өнөөдөр та бүхэн Матрикс гээд кино үзэж байна. Матрикс киноны шинэ шинэ цувралыг тэр дорно барьж аваад үзэж байгаа хүүхдүүд ирээдүйгээс эргэж ирсэн нь гээд кино байдаг тэр хүүхдүүдийг эргүүлээд 1990 оноос өмнөх үе рүү аваачаад засагтай мөргөлдүүлэхэд тэр хүүхдүүд үнэхээр ирээдүйгээс эргэж ирсэн мэт тийм нөхцөл рүү орж байна. Хуучин засгийн хэлбэр түрүүний миний хэлдэг домгууд явахаасаа өнгөрсөн. Одоогийн оюутнууд манай хүүхдүүд гадна байгаа улсууд юу гэж ярьж байна гэхээр интернэтээр ийм ч удирдлагатай байх гэж дээ, ийм ч засагтай байх гэж дээ, ямар азгүй улс вэ гэж хоорондоо ярилцаж байна. Тэгэхээр энд бүрэн шинэчлэлийн тухай асуудал яригдаж байна.
Аттилла, аль дундад зууны үеэс, аль тэр Грекийн засаглалын үеэс явж ирсэн тэр засаглалын хэлбэрийг хүмүүст тулгаж ирж байна. Тэр нь дундаа явж ирж байгаад аж үйлдвэрийн хувьсгал гэж 18,19,20 дугаар зууны эхэнд орж арай жоохон өнгөө өөрчилсөн. Тэр нь дандаа нийтийг уриалдаг, нийтийг босгодог, хүмүүсийг нэг хүн гэж хардаггүй дандаа нийт гэж хардаг, тийм сэтгэхүйн дээр ажилладаг, хүнийг захирдаг, тушаадаг, тэгээд дагуулдаг. Тэр явахаас өнгөрчээ.
М.Вебер засаглалын тухай нарийн системийн асуудлыг судалсан байдаг. “Зиндаачлалд баригдсан зарлиг тушаал шүтсэн, бусдыг захирах хүсэлд автсан, ганц ортой мухардалд орсон систем” гэж. Энэ үгийг яг хэдийд бичсэн гэдгийг та нар мэдэж байна уу? 1900 онд бичиж байсан. Засаг төрийн явуулж байгаа энэ үйл ажиллагаанд хүмүүс шууд оролцож нэг бол өөрсдийнх нь итгэдэг байгууллага, өөрсдийнх нь олон нийтийн байгууллага тэр юмаараа дамжуулж, эсвэл технологийг ашиглаад интернэтийн сүлжээгээр дамжуулж энэ төрийн хэрэгт оролцдог, төрийн хэргийг хэлэлцдэг, төрийн хэргийг шийдвэрлэхэд шал өөр засаглалын хэлбэрийг өөр хоорондоо хэрэгжүүлж эхэлж байна. Шварцнеггерийг бид бүгд мэднэ, алдартай кино жүжигчин, одоо Калифорни мужийн захирагч болсон. Тэр хүн ямар замаар захирагч болсон бэ гэхээр Калирфорни мужид Грей Девис гэж Америкийн Ардчилсан намаас захирагч байсан Калифорнийн эдийн засаг унасан, 60 гаруй турбум долларын дутагдал бий болсон. Маш олон компаниуд нүүж эхэлсэн. Тэр Калифорнид амьдарч байгаа хүмүүс гарч ирээд хоорондоо гарын үсэг цуглуулж эхэлсэн. Тэнд тийм хууль байдаг. Хэрвээ тэр захирагчыг сонгосон бол захирагчын сонгуульд оролцсон хүмүүсийн ойролцоогоор 12% нь гарын үсэг зурах юм бол түүнийг эргүүлэн татах асуудал шууд үүсдэг. 1 сая 300.000 орчим гарын үсэг цуглаад Грей Дэвисийн асуудал тавигдсан. Захирагчын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байхад нь сонгууль зарласан. Сонгуульд 240 хэдэн хүн Грей Дэвисийн оронд би очно чадна гэж нэрээ дэвшүүлсэний нэг нь Шварценеггр байгаа юм. Тэгээд өрсөлдөөд тэнд халуун юм болоод татах асуудал нь шийдэгдээд Шварценеггр олонхийн саналыг авч гарч ирсэн. Ийм эрх манай ард түмэнд байна уу. Энэ бол байх ёстой хэнээр удирдуулах вэ удирдаад болохгүй бол яаж солих вэ гэдэг нь танд байна хэн нэгэн албан тушаалтанд биш. Манайхан нэг сонин зүйл ярьдаг. Дээр үеийн Европын анх ардчилал үүсэж байх үеийн хэллэгнээс “Ардчилал бол олонхийн дарангуйлал Чи намайг сонгосон л бол одоо сонсох ёстой. Энэ бол хамгийн бүдүүлэг манайд бол ийм үг хэлж байсан албан тушаалтнуудын тухай гадна интернэтийн мэдээнд манай оюутнууд эгдүүцэн хоорондоо бичиж байсан. Хардаа энэ юу бичиж байгаа юм бэ олонхийн дарангуйлал гэж .Энэ Ромын эзэнт улсаас нааш явж ирсэн засгийн хэлбэр хүмүүсийн дунд өнөөдөр хүмүүсийн дунд асар их нэр хүндтэй хэвээрээ байгаа. Хамгийн аюултай, хүмүүс түүндээ дасчихсан. Нэр хүндтэй атлаа хаяж болдоггүй зүйл байдаг шүү дээ. Та нар боддоо хувцас ч юмуу хаяж болдоггүй гэхдээ хэрэглэддэггүй, хэрэгцээ нь дуусчихсан, яг түүнтэй ижил. хоёрдугаарт ихэнх нь энэ бол адгийн систем энэ систем энэ засаглал ер нь болохгүй байна надад таалагдахгүй байна гэж байгаа мөртлөө юугаар орлуулах вэ гэдэг дээр гацдаг. Өнөөдөр ардчилал гээд яриад байна.
1990 онд зүтгэж зүтгэж аймаар гоё систем аваад ирлээ гэсэн. Энэ тэгвэл бас л адгийн систем болж таарч байна уу гэж та бүхэн гайхаж байж магадгүй. Эхлээд бид өөрчлөлт хийхийн тулд яах вэ гэдэг дээр гурван зүйл хийх ёстой болов уу.
1. Эхлээд юу болохгүй байна вэ гэдгээ олж харах хэрэгтэй
2. Юуг болохгүй байгаа юмны оронд аваачиж тавих гэж байгаа.Энэ бодлогын асуудал
3. Яаж тэр өөрчлөлтийг хийх вэ .Арга зам стратегийн асуудал.Хэн бидний түнш байх вэ , хэнд ойлгуулах , хэнийг татах яаж тэр болохгүй байгаа юмыг солих ажлаа хийх вэ гэдэг дээр. Тэгвэл өнөөдөр юу болохгүй байна вэ гэдэг дээр ярилцъя. Монголд засаглалтай холбоотой:
• Төр бизнестэй хутгалдаж байна
• Хэвлэл мэдээллийн эрх чөлөө байхгүй байна
• Парламент илүү их эрх мэдэлтэй байна
• Сөрөг хүчинд үг хэлэх боломж олгохгүй байна
• Хууль хэрэгждэггүй
• Авилгал яаж ч чадахгүй байна. Хэдэн ч асуудал дээр гар өргөж болно. Миний бодоход сум багийн түвшинд ийм асуудлыг шийдэж байж болох юм. Сумынхаа нийт иргэдийг цуглуулчихсан асуугаад за манай суманд юу болохгүй байна би асуудлаа тодорхойлох гэж байна. Гэтэл дарга бол толгойныхоо хэмжээгээр сэтгэнэасуж тодорхойлно.
Юу болохгүй байна. 1 2 3 гээд… .Жишээ нь миний санааг хамгийн их санаа зовоодог зүйл бол авилгалын асуудал. Хамгийн том авилгач нь Засаг дарга нь өөрөө байж магадгүй. Тэгэхээр яаж үүнийг байлгахгүй вэ гэдэг дээр засаг дарга боддог байхгүй юу Миний бодож байгаагаар авилгал байхгүй хамгийн амар юм бол манай сум 56 сая төгрөгний төсөвтэй тухайн мөнгө нь ирэхэд сумын иргэдийн төлөөлөгчид нь ирэх нь ирнэ, сумынхаа хүмүүсийг бүгдийг нь суулгачихаад , бүгдэд нь хэлж өгнө. За ингээд төсөв ийм байна 15 сая нь эмнэлэг рүү, 7 сая нь сургууль руу, хөрөнгө оруулалтанд 7.5 сая төгрөг байна үүнийг хаашаа хийх вэ за үүн дээр хэлэлцье гээд 100-аад асуудал жагсаж болно 50 асуудал жагсаж болно. Бүгдээрээ нээлттэй ярилцаж байгаад 7 нь хийх юм уу эсвэл эхний 3-т орсон түүнд 1-ийг түүнд 2-г гэх мэт одоо ингээд шийдчих юм бол миний бодлоор бол тэр улс төрчид тэр засаг даргад их л амар баймаар санагдаж байна. Улс төрд орсон бүхэн худалч хулгайч болж хувирдаг энэ системээс болимоор байна шүү дээ. Хэн тийшээ орох юм бэ эхлээд баахан дэмжиж дэмжиж ордог тэр лүү сайхан хүн орж л байгаа нэгэнт өрсөлдөж байгаа нэг нэгнийхээ улыг шагайж байдаг философийг сурчихсан учраас хамгийн адгийн амьтан болж хувирдаг.
Энэхүү маягаар хүмүүсээсээ асуугаад шийдчих юм бол хамгийн зөв шийдэл болох болно, тэр нь эргээд аягүй цэвэр. Дахиад хүмүүсээ цуглууллаа 2 сар, 6 сарын дараагаар за нөгөө ажил чинь ингэж явж байгаа шүү энд байсан 7.5 сая чинь хүрэхээ больж байгаа шүү одоо бидэнд 500 мянган төгрөг хэрэгтэй байгаа ийм ардчилал руу төлөөллийн ардчиллаас шууд ардчилал руу хүмүүс оролцож шийддэг тэр ардчилал руу бүгдээрээ явж байгаа. Итали бол 3-4 жилийн өмнө бүрэн өөрчилсөн. Америкад бол нэг захирагч сонгогддог бол 5-6 хүн дагаж сонгогддог.
Захирагчыг нь сонгоно, орлогч захирагчийг нь сонгоно, санхүүгийн даргыг сонгоно. Тэр сонгуулийн үеэр маш олон хуулиуд батлагддаг. Татварын асуудал манай мужын татвар автомашины татвар дээр 5% ийг тавих уу үгүй юу гэдгийг мужийн ард түмэн шийддэг. Би өөрөө юу болохгүй байна вэ гэдэг дээр бодож 3,4 зүйл бичсэн. Түүнийгээ та бүхэнтэй хуваалцъя.
1. Манай улс үндэстний бүтээж байгаа үндэсний нийт бүтээгдэхүүнд засгийн эзэлж байгаа зардал асар өндөр байна. ҮНБ жилдээ 1 миллиард доллар 2004 оны төсвийн төслийг би авч харлаа. Орлогоо 570 тэрбум төгрөгөөр ойролцоогоор 570 сая доллар, зарлагаа 660 сая доллар гэж тавьсан байдаг. Тэгэхээр 1 тэрбум долларыг ҮНБ-тэй оронд 60% гэж төр засагт өгч байгаа юм. 3 жилийн дотор манай зардал нэг дахин нэмэгдсэн байна. Хөдөө орон нутаг аймаг сумаас ирсэн хүмүүс өөрсдийгөө нэг бодоорой. Хэдэн хэлтэс нэмж байгуулагдсан .Хэлтэс бүхэн орлогч даргатай данхайгаад л байдаг данхайгаад л байдаг. Манай хүмүүс боддог. Дарга болчих тусмаа надад сайн гэж боддог. Энэ ингээд унаж байгаа юм. Улс орон чинь дорой байгаа бол төрийн зүгээс олон ажил хийнэ гэж л тонгочуулах юм бол улам туйлдаад байдаг. Төр олон ажил хийгээд тонгочоод ирэхээр мөнгө л ороод байдаг, төрд өөрт нь мөнгө байдаггүй байхгүй юу хаанаас олдог вэ татвараар олдог аж ахуйн нэгж, иргэдийн орлогын татвар гаалийн татвар нэмүү өртгийн татвар гээд тэр бүгдээс л олдог төр татаж олдог. Бүр байх ёстой алив наадахаа өө цаана нь татварын алба цагдаа цэрэг бүх юм байдаг . Хүн яаж мөнгөө зарцуулдаг вэ гэж Нобелийн шагналт Фредмен мөнгөний тухай 4 зүйл хамгийн энгийнээр тайлбарласан.
• Өөрийн мөнгөөр хийж байгаа бол алдаа бага хийдэг.
• Өөрийн мөнгөөр бусдад бэлэг авч өгөх гэж байгаа болвол үнэ цэнийг боддог.
• Хүний мөнгөөр өөртөө юм авах гэж байгаа бол хэмжээний тухай тэр хүн бодохоо байдаг. Өөрийн мөнгөөр бол хэзээ ч авч идэхгүй аягүй бол улаан вино захиална.
• Бусдад бусдын мөнгөөр авч өгөх гэж байгаа үед өөрөөр хэлбэр та нарын мөнгөөр ард түмний мөнгөөр энэ бол хамгийн үрэлгэн хамгийн арчаагүй ханддаг. Тэр нь дээр хамгийн их алдаа гаргадаг. Төр хаана нь явж байгаа вэ харсан уу дөрөвт нь явж байгаа.
2. Төрийн алба гэж юу гэсэн үг вэ ард түмний төрүүлсэн, ард түмний төлөө ард түмний төр гэж Америкийг ууган ардчилал гэж үздэг, Энэтхэгийг хамгийн том ардчилал гэж үздэг дэлхийн ууган ардчилал тэр 3 зарчмаар л явж ирсэн. Одоо төр маань эргээд улс төрийн төр, намын төр, нам дотроо намын гишүүний төр, 2 ардчилсан гэдэг юм уу хоёр талд байдаг 2 том нам гэж яриад байдагийн аль нэгэнд ороогүй бол өөдтэйхэн шиг ажил алба хашаад гялалзах боломж байдаг билүү?.
Монголд бий юу? аль нэгэнд нь тал засах болж өгвөл эрх барьж байгаа болж өгвөл орой дээр нь сууж байгаа тэр сэнтий дээр байгаа ганц хүнд л чихэнд нь юмаа шивнэж чадаж л байвал ажил явагдана. Төр бол эцсийн эцэст өнөөдөр улс төрийг улс төрийн намыг, намын гишүүнийг, гишүүн дотроо тэрнийг барьж байгаа эрх баригчийг ийм л төр болж хувирсан. Хаана байна тэр ард түмний төр засаг. Энэний аягүй тод жишээг би үнэхээр энэ тоонуудыг бодоод сууж байгаад гайхаж байсан. АНУ 280 сая хүнтэй Монгол 2.5 сая хүнтэй. АНУ ерөнхийлөгчийн засаглалтай ерөнхийлөгч гарч ирээд сольдог хүнийх нь тоо 3000 байдаг. Ерөнхйид нь Монголын, Америкийн хүн амыг харьцуулах юм бол Монголын хүн ам хэд дахин бага байна. Тэнд 3000 солигдож байна. Монголд Америкийн жишигээр солигдвол 30 солигдох нь ээ. Гэтэл манайд 30 солигдож байгаа бил үү. Тэгтэл 15000 гээд аваад үзэхэд даруй америкаас 5 дахин илүү байна. Улс төрийн шалтгаанаар солигдож байгаа хүний тоо 280 сая хүнтэй орноос Америкад 3000-15000 гээд. Төр хамгийн гол нандин үүргээсээ хол яваа дээр нь засгийн мөн чанарыг ойлгуулах тухай ярьж байна. Төрийн хамгийн нандин үүрэг юу вэ ард түмний өмнө хүлээсэн үүргээс нь хэлж өгөөч: