Thursday, September 3, 2009

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж: Нүүх үү? Үлдэх үү? / цуврал лекцүүд № 2

• Ард түмэнд үйлчлэх

Төрийн хамгийн чухал үүрэг юу вэ гэдгийг бид ч бараг мартчихсан үл огоорон явж байгаа байх. Хамгийн нандин үүрэг, МУҮХ-ийн хүний эрхээс хамгийн нэгдүгээр эрх нь

• Хүн амьд явах эрхтэй

Эрүүл орчинд аж төрөх, амьдрах төрийн хамгийн гол үүрэг бол энэ ӨХ төрийн хамгийн гол үүрэг бол ард түмний аюулгүй нөхцөл байдалд амьдрах орчныг бүрдүүлэх, бизнес явагдаж байгаа бол аюулгүй ажиллагааг хангах түрүүчийн ярьсан боддоо адилтгаад Тэгэхээр хамгийн гол үүргээсээ хөндийрчээ. Бид ч түүнийгээ мэдэхээ байсан байна.

3. Албан газар очихоор хүмүүс нь ерөөсөө төслийн хүмүүс болж хувирсан байна. Юу хийж байна өө нэг төсөл хэрэгжүүлээд, За засаг дарга юу хийж байна 2.3 төсөл дээр , ядуурлыг бууруулах, ноолуур нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрийн төсөл. Ерөөсөө энэ Монголын төрийг төслийн багаар сольчиход болж байгаа байхгүй юу. Төсөл хэрэгжүүлэгчид бол төслийн баг биш, аюулгүй байдал амьдрах баталгаа гээд ер нь манай ард онож хэлж байгаа. Аюулгүй байдлын асуудал дээр төр ордоггүй. Төрийн хэн ордог вэ гэвэл улс төрийн албан хаагчид ордог. Тэр аюулгүй байдлын манаанд зогсдог цэрэг хувцастай хүний оронд өөр хүн аваачиж болохгүй л байхгүй юу. Төрийн жинхэнэ албан хаагч юу вэ гэхээр тэрнийг л барьж суудаг хүмүүс. Тэр нь дээр ямар ч найраа байхгүй яагаад гэвэл ард түмний амь настай холбоотой юм. Аюулгүй ажиллагааг хангах гэдэг. Эдийн засгийн зохицуулалт Аюулгүй байдалд тавих хамгийн бага minimum стандартыг тогтоож өгөх ёстой.

Төрийн ажилтан болоод цалин авдаг боллоо, надад энэ л тодорхой байх ёстой. Эдийн засгийн зохицуулалт уян хатан байдаг. Төрийн хамгийн гол зохицуулалтын асуудлын нэг нь монополын зохицуулалтын асуудал. Үүнээс гадна хамгийн том бизнес. Том жижиг бизнест төр яаж оролцдог вэ гэхээр томчууд жижигүүдийн бизнесийг булаах асуудал дээр зохицуулалт хийдэг. Манайд бол нэг том компаниуд бүгдийг л хамаад байдаг, энд ч төсөл тэнд ч төсөл энд ч хөрөнгө аваад байдаг.

Манайхан бизнес хийх орон зай алга бүх юм хувиарлагдчихлаа бидэнд юм үлдсэнгүй гээд санаа зовоод байдаг. Хүмүүс нэгэнт санаа зовж байгаа бол төр түүнд оролцох ёстой. Жижиг том бизнесийн зохицуулалтан дээр оролцож байна. Энэ бол зах зээлийн өөрийнх нь чадавхийн оролцоо хичнээн том компани байгаад хязгааргүйгээс цаашаа явахгүй. Манайд бол сонгуулийн дараа дарга өөрчлөгдлөө дараагийн шинэ дарга орж ирлээ. Орж ирээд юу хийхээ мэддэггүй. Тэгээд л дарга толгойноосоо пантазлаж эхэлдэг. Иймд төр нь даргад юу хийхийг бүгдийг нь биччихсэн байдаг. Түүндээ бүр ажилтантайгаа яаж харилцах, ямар үүрэг өгөх , чи юу ярих, чи ямар зөвшөөрөл хэзээ яаж өгөх гэх мэт . Аюулгүйн шалгуурыг л давсан байх шаардлагатай. Жишээ нь: нисгэгч авахдаа зүгээр нэг арын хаалга хэрэглээд орж болохгүй. Тэр хүн өчнөөн олон хүний амь насыг авч яваа болохоор тэр хүн хариуцлага өндөртэй байх ёстой. Төр ийм л аюулгүйн байдлыг харж байдаг.

Монголд алга болгох ёстой нэг бол тушаал. Манай дарга нар бол тушаалсаг шүү дээ. Суугаад л нэг болно тушаагаад л сууж байдаг. Сугай. ...Цэвэрлэгч авсан тэрнийг тэдний өдөр ажиллуулсугай…Үүнийг тушаалаар шийддэггүй үүнийг хөдөлмөрийн гэрээгээр шийддэг. Тушаал олшрох тушаал дарга бүрийн тоо олширдог. Ингээд ирэхээр зөвшөөрөл олширч байгаа юм. Орон сууц барихад ганц л зөвшөөрөл хэрэгтэй. Түүн дотор аюулгүй байдлыг зааж өгсөн бүхэл бүтэн ном байх хэрэгтэй. Зөвшөөрөл бүрийн тоогоор дарга нь олширч байдаг. Хийж бүтээж байгаа юмныхаа 60%ийг даргадаа өгдөг.

Ямар сайхан сэтгэлтэй ард түмэн бэ бид чинь. Дарга хамгийн муу менежер хамгийн адгийн хүн. Манайхан гоё нэр өгсөн байсан хуулийн цоорхой гэж. Энэ юу вэ хуулийн цоорхой. Цоорхойгүй битүү байх ёстой. Аргагүй шүү дээ. Энд нэг хууль гаргахад тэнд бас нэг хууль гаргаж байдаг. Энд өөрөөр хэлбэл уламжлал алдагдаж байна. Аливаа хүнд суртал талхны хөрөнгөтэй адилхан. Хүнд суртал нь тогтмол палпийж хальж байдаг.

Аливаа юманд стандарт гэж байх ёстой. Өөрөөр хэлбэл энэ усыг гэрийн нөхцөлд, энд хэдэн градуст байхыг саван дээр бичих ёстой. Манайд бол усны стандартыг тогтооход жил болох байх. Харин зам бол арай их 10 магадгүй 50 жил ч байж болох юм. Жишээ нь Нарантуул захын өмнүүр тавьсан зам байдаг. Түүнийг Япончууд тавьсан байгаа .Япончууд барихдаа түүнийгээ стандартаар барьсан байгаа юм. Би түүгээр явж үзсэн. Гэтэл тэр зам нь 2 урсгалтайгаас гадна замын хажууд ахиад зай байдаг. Тэр нь яах вэ гэхээр машин эвдрээд зогсоно, хүн бууж бие засна гэх мэт янз бүрийн зүйл тохиолдоно. Түүнд л зориулагдсан зай.Түүнийг л төр шаардаж байдаг. Тэрнээс биш төр нь замын мөнгөн дээр ажиллаж суудаггүй. Зам ямар зузаантай байх вэ доороо хэдэн үе тавих вэ гэдгийг төр хянаж байдаг.

Гаднаас орж ирж байгаа тэр их мөнгө хаачдаг гэж бодож байна буцаад л тэр улс руугаа 90% нь явдаг. Учир тэр улсын юмыг л худалдаж авах ёстой. Аль ч улс шүү дээ.

Сая Ж.Буш 80 тэрбум өгч байгаагаас 60 тэрбумыг нь тэр цэрэгтээ цэргийн аж үйлдвэрийн компаниуддаа зориулагдаж байна. Яг Иракт ирээд ажил хийх гэж байгаа ч Америкийн өөрийнхөө компанид л өгдөг. Францын компани нэг ч доллар өгөөгүй. Сүхбаатарын талбайгаа гоё болгох гэж Хятадаас 60 вагон боржин чулууг оруулж ирдэг. Манайх тийм баян юмуу. 1.7 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтыг Хятадын эдийн засагт хийж байдаг. Гэтэл авдрантад хоригдлууд боржин чулуу зүсээд сууж л байна шүү дээ. Түүнээсээ ав л даа. Үүнийг л төр зохицуулж байдаг. Яах ёстой вэ, юу хийх вэ энэ бол мэдээж бодлогын асуудал л даа.

1. Хүмүүс рүү анхаарч ажиллах боломж олгоё, орон нутагтаа ажиллах, боловсрол аж үйлдвэр дээрээ анхааръя. Ингэж л Япон босож ирсэн.

2. Төр оролцох ёсгүй зүйлдээ оролцмооргүй байна. Төрийн албыг журамтай болгож өгөх хэрэгтэй. Номоор цаасаар явдаг болгомоор байна, даргын үгээр тушаалаар явдаггүй, иргэд нь шийддэг асуудлаа шийдмээр байна.

3. Интернэтээ хэрэглье

4. Төрийн хүнд суртал гэсэн 4 гол хэлбэр байдаг. Хуучин засгийн гол онцлог нь:

• Нийтийн гэсэн зорилготой. Нийтийн болохоороо зорилгогүй гэсэн үг. Иргэдийн оролцоо ээлжит сонгууль, нийтийн кампанит ажил, хаврын субботник гэх мэт тийм маягаар хардаг. Албан тушаалын сонирхол зарлиг тушаалд хөтлөгддөг ийм л засаг.

• Аж ахуйн засаг: Удирдлагын чадвар үр ашигт тулгуурладаг. Үйл ажиллагаа үйлчлүүлэгчиддээ чиглүүлж явуулдаг.

Ийм 4 янзын засаг байдаг. Өөрөөр хэлбэл 4 янзын хүнд суртал байдаг. Нэгэнт зах зээлийн засаг учир энд өрсөлдөөн маш их байдаг. Өрсөлдөөнтэй учраас хийх зүйлээ маш сайн тооцдог. Үр дүнд тулгуурласан засаг. Үүнийг хийхэд ашиг гарах үгүйг байнга бодож байдаг. Өөрийн дотоод хатуу дэг журамтай. Нэг нь амжилтанд хүрвэл бүгдээрээ амжилтанд хүрдэг, нийтээрээ компани нь амжилтанд хүрвэл өөрсдөө амжилтанд хүрч байдаг.

Цахим Засаг:

Үйлчлүүлэх хамрах хүрээ асар өргөн байдаг. Тийм учраас тэр үйлчлүүлж оролцож байгаа хүмүүсийнхээ итгэл дээр тулгуурладаг. Мэдээж асар уян хатан байдаг. Сонирхох юм нь нэгдмэл стандарт соёлыг бий болгодог. Энэ нь 1995 оноос хүчтэй түрж гарч ирсэн. Засгийн өөрийнх нь paradox гэж байдаг. Ерөөсөө засгийн ажил дуусдаггүй. Ирэх жил сонгууль болно. Та нарт ч их гоё гоё юм амлагдах сонсогдох байх даа. Өнгөрсөн сонгуулиар 2,3 атомын цахилгаан станц амласан байгаа шүү дээ. Засгийн ажил дуусдаггүй учир ер нь хүмүүст ямар ойлголт өгөх вэ гэхээр бид гарвал дуусгая гэсэн ойлголт өгөх хэрэгтэй.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга байсан Жорж Шюльцен хэлсэн байдаг. Засгийн ажил дуусахгүй юм гэж. Энгийн мөртлөө үнэн үг. Яг гэрийн эзэгтэйн ажил шиг. Бас нэр муутай. Цахим засаг дээр 2, 3 зүйл хэлье гэж бодож байна.

Америкад төрийн иийт албаны үйл ажиллагааны 10-15%-нь тэр засгаар дамжиж явагдана. Цахим засгийн нэг онцлог бол 24 цаг ажилладаг. 7 хоногийн 7 өдөрт. Жишээ нь: Би жолооныхоо үнэмлэхийг сунгахаар бол интернэтэд орлоо анкет бөглөлөө, дарлаа. Орой ажлаасаа ирээд шалгахад үнэмлэх сунгагдсан байна. Үүнд ямар ч оочер дараалал хүнд суртал байхгүй. Хамгийн том доромжлол бол ард түмэн төрдөө дарлуулах шиг том доромжлол байхгүй. Би сонгосон мөртлөө даргаа царайчилна гэдэг том доромжлол. Эзэд ээ сэрцгээ толгой дээр нь гараад суучихсан нүдийг нь дараад , чихийг нь бөглөчихсөн, эзэн ямар үүрэгтэй гэхээр мушилзаж сайхан инээх үүрэгтэй, тэгээд толгой дохиж байвал сайн. Сонсдогггүй хардаггүй. Хамгийн их авч хэрэгжүүлж байгаа засгийн хэлбэр бол “Цахим засаг”. Саяхан Тони Блейр гарч үг хэлсэн. “Манай төрийн нийт үйлчилгээний 75% нь компьютерт орсон. 100% төрийн үйлчилгээг оруулахын төлөө явна.” Ямар зорилт тавьж байна вэ гэхээр G7 буюу өндөр хөгжилтэй 7 орон дотор иргэд нь хамгийн их интернэтэд холбогддог, Дэлхийд хамгийн хямд үнээр орж болдог, тийм интернэтийн системийг байгуулна. Цахим засгийн сайн тал нь нийгмийн зөвшилийг бий болгож өгдөг, бүгдээрээ оролцдог, санаа бодлоо хэлж ярих боломжтой байдаг учраас шийдэх асуудлыг гаргаж ирдэг, түүнийг шийдэх хөрсийг бий болгож өгдөг, ил тод байдлыг авчирч байдаг, шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн ололт амжилтууд тэр цахим засгаар орж байдаг. Үнэхээр тийм байвал жалганы жижиг улс төрийн атаманууд хувийн сонирхолууд алга болдог. Улс төр хаалттай байдаг. Манайд бол 1,2 хүн шийддэг, улс төрийн бодлого хатуурч хатингардаг, муу хүн цугладаг, төрд хүрэх хэн нэг даргаар аятайхан амьдрах гэсэн хэсэг нь хоргодох бас тодрох байр болж хувирдаг. Мэдээж түүн дотор сайн хүн хэдэн мянгаараа байгаа . Гэхдээ түүнд шалгуур байдаггүй учраас тэр рүү бүгд тэмүүлэн дайрч байна. Улс төр бол өнөөдөр хамгийн том ажил олгогч болж хувирсан. 15000 хүн солигдоно гэдэг хамгийн том ажил олгогч болж байгаагийн шинж.

Оффисын менежмент саарал ордонг хувьчилбал тэр хүн орон зайг ямар сайн ашиглах бол. Гадны хүн ирээд гайхаж байсан. Ийм хүйтэн орон ийм том байшинг халаах гэж мөн ч их хөрөнгө зарж байгаадаа гэж гайхаж байсан. Зүгээр л саарал ордон руу бүх яамд орж болохоор байгаа. Улс нь хогондоо дарагдсан, зах зээл үү төр үү.Зах зээлд нь өгсөн. Хог цэвэрлэхдээ хүртэл хувиасаа дор байна.

Саяхныг хүртэл нийт төсөвийн 660 тэрбумын 90%-ийг 30 компани бүрдүүлдэг. Тэр нь 1996,1998 оноос өмнө төрийн компани байсан. Эрдэнэт үйлдвэрээс 2-3 дахин том Оюу толгой хэмээх орд ҮНБ-ийг нэг дахин өсгөнө гэж байна. Түүн дээр төр 51% - дээр нь ороод өөрийнхөө лицензээр ороод гаднаас хөрөнгө оруулагчийн 49% дээр ороод тэндээсээ өөрийнхөө бүх ноогдол ашгийг аваад 200 сая доллар жилдээ татаж авах юм бол бусад компаниудтай татвар гэж яриад шаардлагагүй. Зах зээл рүү орчихлоо ардчилал олонхийн дарангуйлал гээд яривал Монгол хөгжихгүй. Монголыг хөгжүүлэхэд зах зээл , ардчиллаас илүү юм хэрэгтэй. Бид бол зөвхөн сүргийнхээ хашаанд л орсон. Цахим засгийн газрыг Монголд яаж хөгжүүлэх вэ?

Монголын цэргүүд Ирак руу явсан. 9 сарын 11 болоход түүнийг Монгол хамгийн түрүүнд буруушаасан мэдэгдэл гаргасан. Буш данс нээгээд түүнд 9 тэрбум долларыг хийхээ амласан. Мөнгө авах шалгуурт Монгол эхний 10 т явж байгаа. 50-70 долларыг Монгол авах ёстой болж байгаа. Надад Монголын ард түмэнд итгээд тэр мөнгийг өгөх юм бол түүнийг шууд Цахим засагт зарцуулна. Өөрөөр хэлбэл төрийн хүнд суртал, авилгалыг алга болгоё. Авилгал хэдийд алга болох вэ гэвэл даргатай хүн уулзаж, дарга өөрийнхөө албан тушаалаар айлгаж зөвшөөрөл өгч, чухал царайлж төрийн албаны нэрээр томордоггүй л бол алга болно. Их дээд сургуульд баазуудыг байгуулж 20 саяыг бүгдийг цахим засаг руу оруулахад хангалттай. Монголд хамгийн түрүүнд өгөх ёстой боловсрол бол техникийн боловсрол. Техникийн боловсролд бүгдийг өгөөд явуулахад бүх талаар хожино.

асгийг засварлахын тулд эхний ээлжинд авах арга хэмжээнүүд

• Засаг захиргааны нэгж бүрт шууд оролцоотойгоор шийдэж байх асуудлыг шат шатанд нь тодорхойлж өгөх

• Ард түмний санал асуулгаар шийдвэрлэж байх асуудлыг тогтоож зарлах

• Сонгогдсон томилогдсон төрийн албан тушаалтныг эргүүлэн татах эрхийг иргэдэд эдлүүлэх

• Иргэдийн мэдээллийн эрхийг хуульчлан баталгаажуулах

• Төрийн үйлчилгээнд стандарт тогтоох, стандартад нийцсэн үйлчилгээг төр, хувийн хэвшил, иргэн төрийн байгууллагатай өрсөлдөн олон нийтэд үзүүлдэг байх

• Төрийн зайлшгүй гүйцэтгэх ажил үйлчилгээг ялгах, түүнд таарсан бүтцийг бий болгох

• Олон нийтийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны чиг үүргийг заалгах, улс төрийн нөлөөллөөс бүрэн салгах

• Эдийн засгийн бодлогын зохицуулалтыг тодорхойлж, хязгаар тогтоож өгөх

• Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх төрийн зардлыг жил бүр 10%-иар бууруулж дээд тал нь ДНБ-ний тавны нэг хувиас хэтрэхгүй байхаар тогтоох

• Цахим засгийн төслийг иж бүрэн сургалт, судалгаа, боловсон хүчин, үйлдвэрлэл хэрэглээний түвшинд цогцоор нь хэрэгжүүлэх. “Бидний өвөг дээдэс улс гүрэндээ дээдийн сайхныг цогцлохын тулд төрийг төвхнүүлэхээс ажлаа эхэлдэг байжээ. Төрөө засахын тулд гэрээ засдаг байж, Гэрээ засахын тулд биеэ засдаг байж. Биеэ засахын тулд сэтгэлээ засдаг байж, сэтгэлээ засахын тулд ухаан санаагаа хурцалдаг байж. Ухаан санаагаа хурцлахын тулд эрдэм шамдан суралцдаг байж. Эрдэм мэдлэгийг олохын тулд ихийн их эрэл хайгуул хийдэг байжээ.

Эрэл хайгуул хийсний хэрээр эрдэм мэдлэг тэгширнэ. Эрдэм мэдлэг тэгшрэхийн хэрээр ухаан бодол цэгцэрнэ. Ухаан бодол цэгцрэхийн хэрээр сэтгэл санаа ариусна. сэтгэл санаа ариусахын хэрээр хүний зэрэгт хүрнэ. Хүний зэрэгт хүрсэнээр амьдрал ахуй дэвжинэ. Амьдрал ахуй дэвжсэнээр төрийн нуруу төвширнө. Төрийн нуруу төвширснөөр улс гүрэн даяар амар амгалан, баяр баясгалан бялхана.

” Биеэ засахын тулд сэтгэлээ засдаг байх, сэтгэлээ засахын тулд ухаанаа өргөжүүлдэг байх. Черчилль нэг удаа лекц унших болж: “Хэзээ ч битгий бууж өг. Гэсэн үгийг гурван удаа хэлээд гарсан гэдэг.

“Хөгжих эс хөгжих”

Хөгжлийн төлөөх зорилгод бид нэгдэж чадах уу?

Хөгжихөд мөнгө л дутаад байна уу эсвэл…

• Хөгжилд хүрэх гэдэг өөрийн хэрэгцээг бүтээж чаддаг эсвэл хуримтлуулж чаддаг байхыг хэлнэ.

• Хэрэгцээт зүйлээ бүтээх эсвэл бий болгох нь чухал. Хөгжихийн тулд уламжлалт биш, онцгой зүйлийг л олж хөгжүүлэх тухайлбал хүчирхэг далайн боомт бий болгож Сингапур хөгжсөн /30 жилийн өмнө хэн ч мэдэхгүй нэг л арал байсан / тэр чигээрээ худалдааны татваргүй гаалийн бүс болгож хөгжүүлсэн. Нэг талаас нь 30 минут давхиад л туулах газар, нутаг шүү дээ. өнөөдөр банк, санхүүгийн том төв болсон.

• Япон будаа тарьсан, нэхмэл нэхсэн л орон байсан. / радио техник хөгжүүлсэн…/

• Хятад / Монгол, Манж, Мао гуравт дарлагдсан орон байсан шүү/

• АНУ бол хүний оюун ухааныг үнэлж чаддаг орон. Хөгжлийн түлхүүр нь хүний оюун санааг хөгжүүлэх тэд биотехнологийн талаар л хөшүүрэг хийсэн. 200 жилийн өмнө бүх л асуудал манайтай адил байсан. Тиймээс хөгжлийг холоос эрж, харах хэрэггүй.

• Хүмүүс ямарваа сургалтыг их үнэтэй байна гэдэг. Гэтэл сурахгүй байгаад л үз. Сурахгүй байснаараа та улам их төлбөр төлдөг дөө. Үнэгүй юм гэдэг дэвшилгүй зүйл байдаг. Бүх зүйл ямар нэгэн байдлаар харагдаж байдаг ч зохицуулагдаж байдаг.

• Эрүүл, боловсролтой, сайн хүмүүсийн төлөө гэсэн гурван санаанд л хөгжлийг ярьж байх. Тухайлбал АНУ-д ороход хүүхдээс 5 төрлийн вакцин хийсэн үү гэж асуудаг л даа. Тэднийг дөнгөж төрөхөд хийх нь чухал байдаг. Тэгээд л улсынхаа хилээр нэвтрүүлдэг.

• Хүний буй болгож баялаг бол сургалт, суралцахын тулд зардал, чадварын тулд зардал.

• Боловсролоо өөд нь татахад стандарт бий болгох нь чухал. Манай анхан шатны боловсрол гологддоггүй л дээ. Дээд боловсролд хэл сурах гэж ихэнх жилээ бардаг. Та бидэнд оногдсон асар их баялаг бол цаг хугацаа шүү дээ. Харвардад 3 хичээлээс нэгийг л сонгон авдаг. Бусдыг нь өөр сургуулиудаас авдаг.

• Дэлхийн магадлан итгэмжлэгдсэн сургуулийг Монголд байгуулах юм бол Азийнхан боловсролоо эндээс л авна. Багш нараа л яаралтай бэлтгэх… ингэхэд л Монголд дэлхийн хэмжээний боловсрол олох боломжтой болно.

• Австрали бол боловсрол экспортлодог орон. Индонезоос 40000 оюутан сурдаг.

• Төрийн зүгээс бол инженерийн болоод техникийн хэрэгслээр дэмжих

• Бусад оронд боловсрол дээр мөрддөг тодорхой журам байна. Тухайлбал:

1. Тэр сургуулийн шаардлага

2. Хүн бүрийн үнэ цэнийг ашиглах

3. Хуурах ойлголт байхгүй /хүний санааг авсан л бол заавал бичих/

4. оюутанд хүйсийн хувьд дарамт, алагчлал байдаггүй гэх мэт

• Ийм шаардлага тавигдаж байж боловсрол бол боловсрол шиг байдаг. Боловсрол бол өөрөө л амьдрал байдаг. Түүнийг шийдэх чадварыг л боловсрол гэдэг.

• Боловсрол дээр хөрвөх чадвар чухал. Өнөөдөр хүн бүр хөрвөх чадвартай байх. /англи хэл, хувийн зохион байгуулалт, дур сонирхолоо жолоодох чадвар/ тогтоосон дэг журмыг хэвшүүлж сурах нь чухал шүү дээ.

• Орчин үеийн хүн юу мэдэж байх /наад захын хэрэглээний кридет картыг ашиглаж чадах мэдэхгүй л бол тэр нийгэмд амьдрах боломжгүй/ зөвхөн хоол унд гэх