Monday, December 20, 2010

Г.Даваажав 1956 - 2010

Г.Даваажав хүнд өвчний улмаас 2010-12-19-нд таалал төгслөө.Тэрээр 1956 онд Хөвсгөл аймгийн бүрэнхаан суманд төрсөн. Тэрээр аймгийн төвийн найман жилийн сургуулийг төгсөөд 1973-1977 онд ойн ТМС, 1980-1982 онд ЗХУ-н Маршанск хөнгөн үйлдвэрийн сургуулийг" үйлдвэрлэл технлогийн инженер"мэрэгжилээр төгсөж 1982-1987 онд Эрдэнэт хотын хивсний комбинатын Ээрэх үйлдвэрлэлийн мастер,цехийн даргаар,1987-1991 онд МАХН-н төв хорооны дэргэдэх Намын дээд сургуулийг" эдийн засагч " мэргэжлээр төгсөж 1991 онд Өвөрхангай аймгийн Нефть баазын даргаар,1992 оноос Эрдэнэт хотын Гүйцэтгэх захиргааны улсын хяналтын байцаагч,Засгийн газрын Эрдэнэт хот дахь бүрэн эрхт төлөөлөгч,өмч хувьчлалын комиссын даргаар тус тус ажиллаж байлаа. Алба хашиж байх хугацаандаа ОХУ, Ирланд,АНУ, Австри,Турк зэрэг орнуудад мэргэжлээ дээшлүүлэн суралцаж. 1998 оноос 2005 хүртэл Орхон аймгийн үнэлгээний төвийн захиралаар ажиллаж байгаад 2006 оноос Канадын Торонто хотод суурин амьдарч байгаад таалал төгслөө. Түүний ажил хэрэгч, нөхөрсөг, даруу төлөв, шударга зан чанар гэгээн дүр нь Та бидний дунд үүрд мөнхөд дурсагдан үлдэх болно.Бурхны оронд амар амгалан нойрс доо, Хайрт Ах минь Ум ма ний бад ми хум