Нуугдсан гунигаа илчилдэггүй дээ сэхүүн
Надад ирэхдээ үзэсгэлэн чинь сэхүүн байсан
Надаас явахдаа дурсамж чинь сэхүүн үлдлээ
Чи сэхүүн мөртлөө ялдам байхад
Би гэнэн агаад дурламтгай байлаа
Бороонд шүхэргүй алхахдаа
Бодолдоо нүцгэн үнэнтэй
Дурлалдаа ганцхан хүнтэй
Итгэлдээ нэг л сэтгэлтэй
Би эгэл хүн байлаа
Үнсэлцэхэд сэхүүн тавилангийн
Үнэр ханхийж, толгой эргэнэ
Хацар дагасан бороон дуслууд
Хамтдаа амтагдаж шорвог байхад
Чи сэхүүн нэгэн байлаа
Чи надад жаргалын 90 хоног бэлэглэчихээд
Чимээгүй зовлонгийн нэг үүдийг нээждээ
Сэхүүн байхыг чамаас би сурсан болохоор
Сэвтээхгүй үнэний тэр үүдээр би алхахгүй ээ
Тэгсэндээ би бардам
Тэвэр эзгүй ч сэхүүн…
Сэхүүн гуниг минь ээ
Сэрээгүй зүүдний шаналан минь
Цэцгэн настай алдрай дурлал минь
Чиний инээдтэй баяр баясгалан минь
Хайж бэдрээд ч үл олох
Харамсаж гуниад ч үл ирэх
Чамтай үдсэн зуны цэцэгс
Чамайг харамласан намрын навчис
Чамаас асуусан үнэн
Намайг дэнсэлсэн өдрүүд
Бүгд сэхүүн агаад гунигтай
Бүгд сэтгэлийн нандин уянгатай
Г.Гантулга