Tuesday, June 17, 2008

Нүүрний баясалыг дагж аз жаргал ирдэг


Инээмсэглэл хоромхон зуур болж өнгөрөх боловч заримдаа насан туршид мартагдахгүй инээмсэглэл гэж байдаг . Учир нь өгөөмөр сэтгэлээсээ өгөхөд л байдаг.

Инээвэл залуужина. Инээвэл хөгжинө. Инээцгээе хүмүүсээ. Инээгээрэй, бас дахин инээмсэглээрэй. Гэхдээ ихэнх америкууд шиг хиймэл хоосон инээд бус, чин сэтгэлээсээ нүүр дүүрэн инээцгээе. Хиймэл хоосон, засмал инээд бол нэг л секундын дотор нүүрнээс нь арчсан мэт алга болдог бол нүдээ очтуулан байж инээсэн инээд нүүр царайнаас тийм амар алга болдоггүй. Инээмсэглэл нь авч байгаа хүнийг баяжуулдаг, үгүйрүүлдэггүй, харин ч улам залуужуулж, төгс төгөлдөр болгож, баяжуулж байдаг. Тэрээр орон гэрт аз жаргал авчирч, ажил хэрэгт тус дөхөм болж, үерхэл нөхөрлөлийг бэхжүүлнэ. Мөн ядрахад амралт, гунихад гэрэл гэгээ зовоход эм болдог. Инээд худалдагдахгүй, гуйгдахгүй, зээлдэгдэхгүй, хулгайлагдахгүй.Инээд баяслыг буй болгож өөрөөсөө үргэлж гэгээ цацруулж байдаг хүчин чадлыг олж чадсан хүн уур бухимдлыг давж, аз жаргалыг аяндаа буй болгодог.