Saturday, July 26, 2008

Honey full of health benefits

Эртний ном сударт зөгийн балын ашиг тусын тухай ийнхүү өгүүлсэн байдаг. “ халууныг арилгана, дотор засна, хор тайлна, хатсаныг чийглэнэ, өвдөхийг зогсооно”хэмээн тодорхойлсон байдаг. Зөгийн бал эрүүл мэндэд тустай гэдгийг ерөнхийд нь сайн мэддэг боловч чухам ямар учраас, ямар өвчний үед хэрхэн хэрэглэдгийг тэр бүр мэддэггүй. Цэвэр балыг хурц үрэвсэлт бараг бүх өвчинд хэрэглэхийн сацуу зүрхний бүх эмгэг, доголдолд ач тусаа өгдөг. Мөн нян устгах, өсөлт хөгжилтийг нь зогсоох өндөр чанартай учраас шарх шалбархай, хөлдөх, түлэгдэх арьсны болон мөөгөнцрийн өвчнүүдэд хэрэглэдэг.
Энэтхэгчүүд зөгийн балыг хөгшрөлтийг эсрэг эм болгон хэрэглэдэг байна.Зөгийн балыг хэрхэн таних талаар зөвөлье.
Муу бал бол: -хэт чийгшилтэй байх, харлах, исэх, хөөсрөх.
-Зөгийн балны гадарга дээр толбо, хээ угалз гарсан байх, зузаан цагаан давхарга үүсэх эсвэл бараан шингэн тунарч байдаг. Зөгийн балыг цэвэр эсэхийг шалгахдаа усанд уусгаж үзнэ. Усанд уусгахад тунадасгүй байвал цэвэр байна. Харин хоолны цуу /уксус/ дусаахад уур гарч байвал цэвэр байж чаддаггүй. Харин зөгийн балыг гэрэлтэй, дулаан газар байлгавал ашигтай бодисоо алддаг тул хадгалалт чухал шүү. Мөн балыг хэт халуун ус буюу сүүнд хийж уусгах нь түүнд агуулагдах амин дэмүүдийг устгадаг тул бүлээн ус, сүүнд найруулж уугаарай. Яг цэвэр зөгийн баланд хүний бие махбодид ашигтай олон бодис байдаг.
-Зөгийн баланд агуулагддаг фитонцид хэмээх тустай бодис нь нян устгахаас гадна хоолойны ангина, буйлны үрэвсэл, яр шарх, арьсны өвчнийг анагаахад тустай.
- хүрэн, зөөлөн цагаан, далийн өнгөтэй зөгийн бал бактерийн эсрэг бодис хамгийн их агуулдаг.
-Зөгийн бал нь бие организмын бодисын солилцоог идэвхжүүлж, хоол боловсруулалтыг сайжруулдаг. Мөн зөгийн бал нь ходоодны шархыг анагаах, илүүдэл жинг багасгахад нөлөөтэй.
-Уураг, нүүрс ус, органик хүчил, фермент, микро элемент болон витамины хосгүй найрлага нь арьс болон салст бүрхэвчийн эд эсийг тэжээх, сэргээх үйлчилгээтэй. Өлөн элгэн дээр зөгийн балтай буцалсан ус ууж заншвал элэгний үйл ажиллагаа хэвийн болж, үрэвслийг анагаана. Зөгийн бал нь нүүрс усны асар өндөр агууламжтай хүнс тэжээлийн онц чухал хэрэглэгдэхүүн юм.
_Зөгийн балны уусмалаар хоолой амаа тогтмол зайлвал амны хөндийг бүхэлд нь цэвэрлэхээс гадна шүдийг хамгаалан цайруулахаас гадна 20-35 гр цэвэр балыг ундаа маягаар хэрэглэвэл элдэв үрэвслээс сэргийлнэ. Зөгийн балны 2-3 хувийн уусмалыг хоолонд хольж хэрэглэхэд хоол боловсруулах эрхтэнүүдийн гэм анагаагдан. Унтахын өмнө аяга бүлээн ус буюу сүүнд нэг хоолны халбага цэвэр зөгийн бал хутгаж ууна. Тайвширч, гүн нойрсохоос гадна гэдэсний үйл ажиллагаа сайжирна.Нохойн хошууны жимсний нунтаг, үхрийн нүд, бөөрөлзгөнө, зөгийн бал дөрвийг тус бүр нэг хоолны халбагыг нийлүүлж дээр нь 100 мл буцалсан ус хийж 15 минут байлгадаг. Өдөрт гурван удаа хоолны өмнө хагас аягаар ууна. Зөгийн бал, нухсан сармис хоёрыг 1:1 харьцаатайгаар найруулж хоолны халбагаар усаар даруулж унтахдаа уудаг. Сонгины шүүсийг шахаж зөгийн балтай тэнцүү хэмжээгээр хольж сайтар хутгаад устай саванд дүрж зөөлөн халаагаад хоолны халбагаар өдөрт гурван удаа ууна. Хоолны өмнө эсвэл дараа нь хэрэглэдэг. Ингэж заншвал судасны хатуурлын зовлон үзэхгүй. _ Жимс ногоо тогтмол хэрэглэдэггүй, голдуу цагаан гурил, мах иддэг хүний өтгөн байнга хатаж, улмаар бүх бие махбодио хордуулдаг. Тэгвэл өтгөн хатдаг хүмүүс, өглөө, оройд аяга бүлээн усанд нэг хоолны халбага зөгийн бал уусгаж ууж заншвал зохилтой.
_ Ходоодны шарх үүссэн үед өвдөлт маш хүчтэй өгдөг бөгөөд юу ч идэж болохгүйгээр гороож өвдөх мөртлөө удаан хугацаагаар хоосон байснаас гол харлах нь бий. Ходоодны шархыг газар авахуулахгүй байх шид зөгийн баланд бий. Орой нэг аяга бүлээн усанд нэг хоолны халбага зөгийн бал хийгээд хутгалгүй хонуулна.
_Өглөө өлөн элгэн дээрээ хонуулсан зөгийн балаа хутгаад уунa.Толгой өвдөх нь айж цочих, сэтгэлийн хөдөлгөөн, тайван бус байдал, нар салхинд цохиулах, ханиад томуу хүрэх, даарч хөрөх зэрэг олон зүйлээс шалтгаалдаг.
Толгойн өвчнүүдээс хамгийн зовиуртай нь тархины мигрень юм. Энэ нь толгойн нэг тал руу хүчтэй өвдөх, 2-4 цаг заримдаа хэдэн өдөр ч дараалан үргэлжилж, хатгуулан өвдөлт өгөх нь бий. Тархины мигрень өвчтэй хүмүүс өвчин намдаах тусгай бэлдмэл хэрэглэхээс гадна зөгийн бал, балтай найруулсан бэлдмэл хэрэглэөэл тус болно. Хоол идэх үедээ цайны нэг халбага бал хэрэглэж байвал цагийн дараа толгой өвдөхөө болино. Мөн зөгийн балыг зарим ургамлын ханд, жимстэй найруулан хэрэглэх нь үр дүнтэй.
-Хамба шарилж, буурцагт ургамлын навчийг хооронд нь сайтар холиод тэдгээрээс хоолны дөрвөн халбагыг аяга халуун усанд хийж хандална. Орой унтахын өмнө
100 гр-ыг хоолны халбагыг балтай холин найруулж уухад сайн.

Bob marley one love

One Love!
One Heart!
Let's get together and feel all right.
Hear the children cryin'
(One Love!);
Hear the children cryin'
(One Heart!),
Sayin': give thanks and praise
to the Lord and I will feel all right;
Sayin': let's get together
and feel all right.
Wo wo-wo wo-wo!

Let them all pass all their dirty
remarks (One Love!);
There is one question
I'd really love to ask (One Heart!):
Is there a place for the hopeless sinner,
Who has hurt all mankind just
to save his own beliefs?

One Love! What about the one heart?
One Heart!
What about?
Let's get together and feel all right
As it was in the beginning
(One Love!);
So shall it be in the end
(One Heart!),
All right!
Give thanks and praise to the Lord
and I will feel all right;
Let's get together
and feel all right.
One more thing!

Let's get together to fight
this Holy Armagiddyon (One Love!),
So when the Man comes there will be no,
no doom (One Song!).
Have pity on those whose
chances grows t'inner;
There ain't no hiding place
from the Father of Creation.

Sayin': One Love!
What about the One Heart?
(One Heart!)
What about the?
Let's get together and feel all right.
I'm pleadin' to mankind!
(One Love!);
Oh, Lord!
(One Heart)
Wo-ooh!

Give thanks and praise to the Lord
and I will feel all right;
Let's get together and feel all right.
Give thanks and praise to the Lord
and I will feel all right;
Let's get together and feel all right.

Thursday, July 24, 2008

Ээждээ

Нүгэл буян хоёр зөрөлдөж тогтох хэрнээ
Нүд нүдээ харахгүй сөргөлзөж явах орчлонд
Үхэл ирэхийг мартах үйлийг минь тээсэн ижий минь
Бээцэгнэнхэн байж хоёрхон алхах үрээ
Бүтэн тойрсон чинээ баясах
Бүдэрч унахдаа өвдгөө шалбалсан чулууг
Бүлээн байгаасай гэхдээ сэтгэл нь эмзэглэх
Цээжиндээ хүн тээсэн
Цагаан сүүндээ амь даасан ижий минь ээ
Өлгий амилуулж
Өрцнөөс чинь унасан хэрнээ
Өвчиж төрсөн зүсийн чинь сайхныг
Өрөөлийнхтэй жишихдээ гомдож яахан чадлаа
Саваагүй явсан зан минь
Санчиганд чинь буурал суулгасан юм биш байгаа
Дундуурхан явсан ухаан минь
Духанд чинь гурвуу гартал ороолгосон юм биш байгаа
Хайрлаж таныгаа чадлаа ч
Ханзарсныг минь нөхсөнтэй тэнцэх билүү
Харамлаж бас чадлаа ч
Хорвоогийн тамаас хагацаах билүү
Нойрыг нь мартуулж бүүвэй аялуулсан
Нойтон өлгий илбүүлж лайгаа эдлүүлсэн намайг
Тэргэл саран тооноор минь шагайхдаа
Тойлох болов уу даа гэж санаа алдсан ч юм билүү
Дээлний тань хормойноос дэм авч өндийн
Дэлхий цоохорлосон намайг
Туулаад өнгөрсөн тэр л он жилүүд
Түшиж явахыг минь харах гэж хоргодсон юм билүү
Улаан махнаас тань амь болон тасрахад
Унагасан нулимстай тань хүртэл өр минь яваадаа ээжээ
Үрчлээ бүхэн тань татсан холд
Үрийн чинь ухаанаас нэхэлтэй яваадаа ээжээ

Tuesday, July 22, 2008

Урт наслах ухаан


Хүний ертөнцийн түүх, үлгэр домогт үхэшгүй мөнхийн ид шидийг мөрөөдсөн, урт наслуулж удаан жаргуулахыг зорьсон гайхамшигт нээлт, бүтээлч үйлсүүд олонтой байдаг.Гэвч хүн амьдрахаасаа үхэх нь баталгаатай боловч үхэшгүй мөнхийн тухай сургаал нь амьтай бүхэн амиас амь дамжин сүнсээрээ мөнх оршихыг хэлсэн болов уу. Би, амьтай бүхэн сүнстэй амьгүй бүхэн эзэнтэй гэсэн номын үгэнд итгэж аливаад сайн сайхнаар хандаж байгаль дэлхийгээ дээдлэн хүндэлж явахыг онцолж эрхэмлэдэг. Хүнийг агааргүй гуравхан минут, усгүй гурав хонуулбал үхэх нь мэдээж. Энэ бүхнээс улбаалан бодохоор хүнийг орчлон дэлхийгээс нь салгавал юу ч биш болох нь ойлгомжтой.

Иймд урт наслуулахад тус болох увдистай зүйлүүд байгальд л зөвхөн оршиж байна . Урт наслахад удамшил генетикээс гадна олон зүйл нөлөөлдөг болохыг судлаачид тогтоожээ. Та үргэлж залуу харагдахыг хүсч байвал тогтмол дасгал хийгээрэй. Дасгал хийснээр хүний булчин шөрмөс чангарч уян хатан болдог. Мөн сэтгэл санааны байдал наслалтанд шууд нөлөөлдөг. Их Британий эрүүл мэндийн сэтгүүлээс 918 эрэгтэйд хийсэн судалгаагаар секс нь урт наслалтад нөлөөлдөг болохыг тогтоожээ. Гэр бүлтэй эрэгтэйчүүд гоонь эрчүүдээс урт насалдаг болохыг тогтоожээ. Харин эмэгтэйчүүдийн хувьд 30, 40-н насандаа анхныхаа хүүхдийг төрүүлбэл урт наслах магадлал дөрөв дахин их байдаг гэнэ. Мөн бага унтах нь урт наслалтад нөлөөлдөг байна. Саяхан АНУ-ын Хавдар судлалын нийгэмлэг хоногт долоон цаг унтаж амардаг хүмүүсийн нас баралт бага байдгийг тогтоожээ. Хэт их унтсанаар нойр дутуу байхаас ч илүү хор уршигтайг тэд анхааруулж байна. Хэт их унтсанааар хүний бие махбодь зогсонги байдалд орж, тархины үйл ажиллагаа саармагждаг ажээ.Мөн зөв хооллох хэрэгтэй гэнэ. Харвардын эрүүл мэндийн сургуулийн олон жилийн судалгаагаар өдөрт хундага дарс, шар айраг уувал титэм судасны өвчин, зүрхний шигдээсээс сэргийлдэг нь тогтоогдсон байна. Харин хэтрүүлэн ууваас хамгийн түрүүнд элэг, тархинаас эхлээд бусад эрхтэнд хортойг анхааруулж байна.
Сонирхуулахад Япон 81,6 , Швед 80,1 , Хонконг 79,9 ,Исланд 79,8 , Канад 79,3 , наслалтаар дэлхийд эхний таван байранд ордог гэнэ. Эдгээр орнуудын эрдэмтдийн тодорхойлсноор урт наслалтанд биеийн жинг тогтмол тодорхой түшинд барих шаардлагатай гэнэ. Тухайлбал: Өөрийн биеийн хэвийн жингээс арван хувь доогуур байх нь чухал гэж үздэг. Биеийн жинг тогтмол түшинд барих нь зүрх судас, тархи мэдрэл, дотоод эрхтнүүдийг өвчлөл, хэт ачаалалд хүргэхгүй байх сайн талтай юм.
Ингээд хүний бие организмын явцыг сонирхоцгооё. 20- 30-н нас хүний бие махбодийн биологийн үйл явцын оргил үе. Эрчүүдийн хувьд 17-26 насны хооронд гормон хамгийн ихээр ялгардаг. Харин уураг тархины ажиллагаа алгуур буурч эхэлнэ. Тархины хэмжээ жил бүр алгуур буурч эхэлнэ. Тархины хэмжээ жил бүр хоёр хувиар агшиж, булчин ч бага багаар хатаж эхэлдэг байна. 37 наснаас эхлэн эмэгтэй хүн хүн хүссэн хүсээгүй хөгширч эхэлнэ. Мөн эрчүүдийн үс шингэрнэ. 40-50 насанд бие махбодийн бодисын солилцоо мэдэгдэхүйц буурна. Бэлхүүсээрээ бүдүүрч гуя ташаа зузаарч эхэлдэг. Мөн зүрхний өвчлөл ихэсдэг. 60-аас дээш насанд хүний бие махбодь өөрийн эрхгүй туйлдаж, насны доройтолд орно. Дархлалын систем муудаж, нуруу бөгтийж, жин нь багасч жижгэрдэг ажээ. Гэхдээ хамгийн гол нь хүн өөрийгөө тойлж, биеийн хөдөлгөөн, ахуйн соёл, дэг журмыг баримтлан сэтгэл санаагаа зөв жолоодож чадвал мэдээжээр эрүүл саруул явж урт удаан насалдаг байна. Нас ахиад ирэхээр тархины цусан хангамж дутагдах нь олонтой. Ялангуяа тамхи их татдаг хүний тархины судас хатуурч цус нь бүлгэнэн мартах, нүүрний арьс татвалзах байдал илүүтэй тохиолддог байна.

Monday, July 21, 2008

Үл зохилдох хоол хүнс

Шарсан үхрийн мах болон төмсийг холиж идэхгүй байх: Шарсан үхрийн мах төмсийг холиж идвэл ходоод гэдсэний чадавхт муугаар нөлөөлдөг.
Сонгиныг дүфүтэй холиж идэхгүй байх: Дүфүнд хадгалагдаж байгаа кальц болон сонгинын дотрох өвсний хүчил нийлээд өвсний хүчлийн кальц болж ходоодны шингээлтийг харшилдаг.
Өндгийг цайнд чанахгүй байх: Цайнд амьд бодисын шүлт байхаас гадна бас хүчлийн эд агуулагдаж байгаа тул эдгээр нийлмэл эд нь өндөгний төмөрийн элементтэй нийлбэл шингээлтэд муу.
Шарсан өндөгөнд амтны охь үйхгүй байх: Тахианы шарсан өндөгөнд амтны охь хийвэл тахианы өндөгний жинхэнэ үнэр амт нь өөрчлөгдөх буюу дарагддаг юм.
Улаан лууван болон цагаан лууванг холиж идэхгүй байх: Цагаан лууванд маш их амин дэм С агуулагдаж байдаг, гэвч улаан лууванд агуулагдаж байгаа чийг бамыг эсэргүүцэх хүчлийн эд нь амин дэм С-д харш нөлөө үзүүлдэг байна.
Лууван болон жимсийг холиж идэхгүй байх: Лууван хүнсний ногоо нь ходоодонд янз бүрийн хүчил бий болгодог. Энэ үед жимс идэх юм бол жимсэнд агуулагдаж байдаг гуулийн өрлийн эд нь гэдэс ходоодны бактерт задарч хүний бие цогцыг таргалуулах юм уу бамбай булчирхайг том болгодог байна.
Далайн гаралтай хүнсний зүйлийг жимстэй холиж идэхгүй байх: Далайн гаралтай хүнсний зүйлд уураг болон кальц зэрэг шим тэжээлтэй зүйл элбэг байдаг, хэрэв хүчиллэг зүйл их агуулагдсан жимстэй холиж идвэл гэдэс өвдөх, бөөлжих, дур гутах зэрэг илрэл гардаг юм.
Үнээний сүүг жүржтэй холихгүй байх: Сүүний уураг нь жүржинд агуулагдаж байгаа жимсний хүчил болон амин дэм С-тэй нийлбэл эгшин хатуурч ходоод гэдэсний шингээлтийг алдагдуулдаг.
Шар лууванг архитай холихгүй байх: Шар луувангийн В эд нь спирттэй холилдвол хэн хүнийг элэгний өвчинд нэрвэгдүүлэх аюултай.
Цагаан архийг хийжүүлсэн ундаатай холиж уухгүй байх: Энэ хоёр хатуу зөөлөн ундааг холивол, нүүрсхүчлийн хий бий болж, ходоод, элэг, бөөр зэргийг хүнд ноцтой нөлөөлж, зүрх тархины судасыг гэмтээдэг.
Мах идсэнийхээ дараа цай уухгүй байх: Мах болон далайн гаралтай хүнсний зүйл зэрэг уураг ихтэй идээ будааг идсэнийхээ дараа цай уухгүй бол биед ашигтай, цайнд агуулагдаж байдаг үлэмж хэмжээний даннийн хүчил нь уурагтай нийлээд даннийн хүчлийн уураг бүрдүүлж, гэдэсний ажиллагааг удаашруулдаг байна.

Saturday, July 19, 2008

Roots of Breakdance

Wednesday, July 16, 2008

Канад Улсын тухай

Канад Улсыг танилцуулах нь

Канад улсыг олон талаас нь танилцуулж болно. Дэлхийн хамгийн хөрөнгөлөг зах зээлийн нэг – худалдаа арилжааны орон, цагаачлалыг дэмждэг олон соёлт улс, техник технологи өндөр хөгжсөн, аялал жуулчлалын байгалийн үзэсгэлэнт орон юм. Ашигт малтмалын нөөцөөр баян, тусалж дэмждэг Засгийн газар, боловсролтой чадварлаг ажиллах хүчин, чадавхи сайтай дотоодын зах зээл, янз бүрийн урлаг соёл, эдийн засгийн өндөр хөгжилтэй, дэд бүтэц сайн хөгжсөн гэх зэргээр олон зүйлийг дурьдаж болно.

Монгол иргэдийн бүх төрлийн визний мэдүүлгийг Бээжин дэх Канадын Элчин Сайдын яамны Виз цагаачлалын хэлтэс хариуцаж хүлээн авна. Тус Визний хэлтэс нь Канадад зорчих, суралцах, ажиллах, оршин суух хүсэлтэй иргэдийн асуудлыг авч шийдвэрлэнэ. Мөн Бээжин хот дахь Канадын Визний төвөөр (VAC-Visa Application Centre) дамжуулж визэнд хандаж болно. Канадын Визний төвийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг үүн дээр дарж үзнэ үү.

Визний талаарх санамж, визний мэдүүлгийн төрөл, шаардлагатай материалын жагсаалтыг дараахь линкээр орж авна уу

(1) Канад Улсад богино хугацаагаар хувийн шугамаар, албан ажлаар, 6 сараас дотогши хугацаанд суралцах эсвэл дамжин өнгөрөх (транзит) гэж байгаа тохиолдолд Temporary Resident Visitor Visa гэсэн визний мэдүүлэг бүрдүүлж өгнө. Үүн дээрээ дарж 24 хуудас бүхий мэдүүлгээ (PDF файлаар бий) татаж, хэвлэж авна. Хэвлэж авсныхаа дараа бөглөх хэсгүүдийг дармал үсгээр англи буюу франц хэлээр гараар хар өнгийн балаар/үзгээр бөглөнө. Эсвэл бичгийн машинаар бөглөж болно.
(2) Канад Улсад 6 сараас дээш хугацаанд суралцах гэж байгаа тохиолдолд Study Permit гэсэн визний мэдүүлгийг бүрдүүлж өгнө. Үүн дээрээ дээр дарж 20 хуудас бүхий мэдүүлгээ (PDF файлаар бий) татаж хэвлэж авна. Хэвлэж авсныхаа дараа бөглөх хэсгүүдийг дармал үсгээр англи буюу франц хэлээр гараар хар өнгийн балаар/үзгээр бөглөнө. Эсвэл бичгийн машинаар бөглөж болно.
(3) Канад Улсад ажил эрхлэх (ажил олгогчийн урилгатай байх) гэж байгаа иргэд Work Permit гэсэн визний мэдүүлгийг бүрдүүлнэ. Үүн дээрээ дээр дарж 17 хуудас бүхий мэдүүлгээ (PDF файлаар бий) татаж хэвлэж авна. Хэвлэж авсныхаа дараа бөглөх хэсгүүдийг дармал үсгээр англи буюу франц хэлээр гараар хар өнгийн балаар/үзгээр бөглөнө. Эсвэл бичгийн машинаар бөглөж болно.
(4) Канад Улсад албан ёсоор цагаачлах хүсэлтэй иргэд дэлгэрэнгүй мэдээллийг http://www.cic.gc.ca/ эсвэл үүн дээр дарж үзнэ үү. Канад Улсад цагаачлах ангилал төрөл болон Цагаачлал эрхэлсэн байгууллага, компани буюу төлөөлөгчийн талаарх мэдээллийг үүн дээр (монгол хэл дээр) дарж үзнэ үү. Эдгээр болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг дээр дурьдсан http://www.cic.gc.ca/ вебсайтаас авахыг зөвлөж байна.

• Бүх төрлийн визний хураамжийг үүн дээр дарж харна уу.
• Монгол иргэдэд зориулсан нэмэлт мэдээллийг үүн дээр дарж харна уу.

Канадын Улсын чухал сайтууд:

Засгийн газар
http://www.canada.gc.ca/

Үйлвэрийн яам
http://www.ic.gc.ca/

Эрдэс Баялагийн яам
http://www.nrcan.gc.ca/

Канадад хөрөнгө оруулах
http://www.investincanada.gc.ca/

Хөдөө Аж Ахуйн яам
http://www.aafc.gc.ca/

Канадын Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлаг CIDA
http://www.cida.gc.ca/

Мужууд болон газар нутаг
http://www.canada.gc.ca/othergov/prov_e.html

Канадын Боловсролын төвүүд
http://www.studyingcanada.com/

Ерөнхий сайдын вебсайт
http://www.pm.gc.ca/

Олон Улсын Худалдааны яам
http://www.canadinternational.gc.ca/

Канадын хэвлэл мэдээлэл
http://www.allmedia.com/

Бусад чухал холбоосууд

Канад даxь Монгол Улсын Элчин Сайдын яам
http://www.mongolembassy.org/

Monday, July 14, 2008

Your health is in your hands



Бидний дунд элбэг тохиолддог вируст гипатит А,Е цусан суулга, вирусын гаралтай суулгалтад халдварууд, балнад, иж балнад, булчин задрах тахал, хоолны хордлого зэрэг нь ихэвчлэн бохир гараар дамжин халдварладаг. Мөн хүний томуугийн болон вирусын шинэ халдвараас сэргийлэхэд гарын ариун цэвэр нэн чухал болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас олон нийтэд анхааруулсаар байна.

Бохир гарын арьсанд нян хэр удаан амьдрах вэ?

Бохир гар нь нян вирусын амьдрах таатай орчин нь болдог. Гарт байгаа нянгийн 95% нь хумсны завсарт орогнодог.

Гэдэсний хижиг үүсгэгч 2-3 өдөр

Цусан суулга үүсгэгч 3 хоног

Халдварт шар үүсгэгч олон хоног

Цагаан хорхойн өндөг хэдэн ч хоног байж чадна.

Гараа хэрхэн зөв угаах вэ?

Саван нь арьсны хир, хөлс, нян, вирус арилгах хамгийн энгийн, найдвартай хэрэгсэл юм. Харин савангүй угаавал угаагаагүйтэй ижил гэж үздэг.

Гараа зөв угаах 6 дараалллыг баримтлан дор хаяж 2 минутын турш сайтар савандаж угааж хэвшвэл бохир гарын олон өвчинд өртөхгүй байх боломжтой.

Гар хэт бохирдсон үед 0,2-0,5гр хлораминыг юмуу хлоргексидин, бетадин, изодин, иоденат нэрээр хэрэглэж байгаа халдваргүйтгэх үйлчилгээтэй саванг ч бас хэрэглэж болно.

Гараа хэдийд угаах ёстой вэ?

Бие зассаны дараа

Хооллох болон хоол ундаа бэлтгэхийн өмнө

Бага насны хүүхдээ хуурайлж, арчилсаны дараа

Гадуур яваад ирэнгүүт

Хэрэв гараа зөв угаах дадлыг хүн бүр эзэмшиж, ахуй амьдралдаа хэвшүүлж чадвал бохир гараар дамждаг олон халдвараас бид ангижрах болно.

Precious stone - Эрдэнийн чулууны гайхамшиг


Чулуунуудад дэлхий ертөнц үүсэхээс эхлээд хэдэн сая жилийн турш байгалийн хүч, нарны туяа шингэсэн байдаг учир их хурц энерги ялгаруулж байдаг гэж үздэг. Зарим хүмүүс гялгар чимэглэлүүдэд их дуртай байдаг. Харин надад тийм хиймэл юмнаас илүүтэйгээр байгалийн чулуунууд хүчтэй мэдрэмж төрүүлдэг. Ер нь судлаад үзвэл хүн төрөлхтөн зүгээр ч нэг эрдэний чулуу хэргэлж байгаагүй.
Маргад: Зөнч чулуу маргад эрдэнийг монголчууд саа өвчнийг анагаадаг, адыг дардаг гэж үздэгээс гадна мэрэг төлөг тавих үедээ дэргэдээ байлгахыг хичээдэг. Маргад эрдэнийг хараад ухаан бодол сэргэн тэлж сэтгэл тайвшран уужирдаг төдийгүй, зүүж явбал сэтгэлээр унан уйтгарлана гэж байхгүй. Мөн эвгүй зүүд зүүдлэх, нойргүйдэхээс хамгаалдаг гэдэг.
Мана:
газар хөдлөх үед амь авардаг. Хүнээс аливаа зүйл гүйх, хүсэх хэрэгт тустай. Цус тогтоох чанартай, саа өвчинд тустай. Ад хатгааг дардаг гэдэг.
Цэхэр мана:
үе мөч хатах, татуу болох өвчнөөс хамгаалж цусан хатгаа, уушигны өвчнөөс сэргийлдэг.
Бадмаараг:
эрдэнэ нь улаан эрдэнэ хэмээн алдаршсан бөгөөд аливаа өвчин бүгдэд, ялангуяа сэтгэл санааны өвчнийг анагаадаг.
Очир эрдэнэ:
Эрдэнийн чулуудын хаан, Очир /алмааз/ эрдэнэ нь итгэл хүч өгдөг тул эрхэмлэн дээдэлдэг. Очир алмааз нь аянганаас хамгаалж жирэмсэн эмэгтэйг хүндрэлгүй төрүүлдэг. Бас хүнийг тайвшруулж даруу төлөв, ухаалаг болгодог байна.
Биндэръяа:
уур хилэнг дарах увидастай. Энэ эрдэнэ нь элдэв өвчнийг анагаах, урьдчилан сэргийлэх чадалтай, нудний хараанд сайн.
Хаш:
бөөр элэгний хатгаа өвчинд тустай.
Молор: эр
хүнд цэлмэг ухаан, бүсгүй хүнд үр хүүхэд заяахыг билэгддэг. Молор
эрдэнэ нь бас уур уцаар, хүсэл тачаалыг номхотгодог.

Болор
: үнэнч хайрын билэгдэл болор эрдэнэ нь нарны
хордлогоос хамгаалж нүдний хараа муудахаас хамгаалдаг. Иймээс ч болор шил зүүдэг. Усан, цагаан, утаат болороор нүдээ илбэл хараа сайжруулахаас гадна ягаан болрыг согтох, хордохоос сэргийлдэг төдийгүй сэвхтэх, үрчлээ тогтохоос хамгаалдаг. Хүнд сайн үйлс, саруул ухаан заяадаг.
Оюу: усны
үер,"аянга цахилгааны гай гамшгаас зайлуудаг увидастай.Оюу эрдэнийг өглөө бүр харж байвал нудний харааг сайжруулж хийморь, цог жавхланг бадраадаг мөн зүрх мэдрэлийн ажиллагаанд тустай. Хордлого болон зүрхний халууныг арилгадаг.
Анар: Улаан
өнгөтэй анарыг элэг дэлүүний өвчинд, хүрэн анарыг хорт өвчнийг анагаахад хэрэглэхээс гадна элдэв бузар буртгаас хамгаалж хүнд өөдрөг хүсэл тэмүүллийг бий болгодог гэлцдэг.
Хув: нүдэнд унасан цагааныг арилгадаг. Нялх хүүхдэд ээлтэй, хэл амнаас хамгаалдаг. Сайн нойрсуулдаг. Зарим оронд зүрхний өвчин, цус алдахад хэрэглэхээс гадна эмэгтэйчүүд төрөх үедээ зүүвэл хөнгөн амарждаг.
Гартаам:
Хөхний хавдар, хатиг зэргийг анагаахад хэрэглэдэг. Ялангуяа 9 нүд бүхий толботой гартаам саа өвчнийг амархан анагаадаг
очир:
хүний хувь заяанд сайнаар нөлөөлж гай
барцдаас зайлуулдаг гэдэг.


Thursday, July 10, 2008

Moнгол наадам

Зүс булаалдсан гурван сумын хүүхнүүд
Хэлэлцсэн юм шиг хөх торгон дээлтэй ирцгээж
Зуузай харшуулсан гурван сумын морьд
Ижилссэн юм шиг суман дэлээрээ гайхуулж
Хөх торгон баадамтай хөлийн хоёр асар
Хэцийн цэнхэр салхинд хээгээ гээтэл дэрвэхэд
Еэвэн хээтэй зодогоо зууван болтол дугтралцах
Есөн давааны бөхчүүд наадмын цагирагт тэмцэлдлээ
Үйлийн үргүй хөөрхөн алтан шаргийн Цэрмаа
Үйтэн хуаран тэрлэгээ дурдан болтол дэврүүлэхэд
Хатирч саарал морьных нь газар асгасан сүүлнээс
Хаан бугуйвч сүлжих шиг туурайн мөр хоцорлоо
Дэлгэр хэтийн наадам гурав хоног нижгэнэсэн
Дэвжээнийх нь дэнж дугуй хээтэй үлдлээ
Морь наргиа хоёр цуглах жамтай талбараас
Монгол газар шороо минь туурай хээтэйг ухаарлаа


Ийм сайхан Монгол наадмаа орхиж хэн чадах вэ дээ
Наадам гэдэг өөрийн хөг аялгуутай наадам эхлэх
Наадмын их өрнөл наадам тарах ч гэсэн
Надад олон янзын хөг аялгуу харагддаг юм
Алчуурын торгон сэжүүр дээр салхиар хийсэн амьсгааг
Айлын бүлээн бараанаас айраг ханхайх зуныг
Аав ижийгээ дагаад хөөрч гүйцсэн өдрүүдийг
Адуу хэмээх адгуус хйиморь болдог сүрийг би наадам гэж бэлэгшээдэг юм
Өвөр дүүрэн үзэмтэй наадмаар давхих сайхан
Өргөн сумын харчуудыг хараад нэгийн даваанд гармаар санагдана
Асар тойрос хийн алхаж ээ явах хүн хүнээс наадам сонсон холихжээ явах
Өлсөөгүй ч хуушуур айрагхан амс хийж
Өдөржин наадмын хүрээгээ тойрох л сайхан байдаг юм даа
Харин үзүүр түрүү булаалдас хийгээд наадам тарна гэхээр
Үрээ дагаад хөтлөөд уяачид буцна гэхээр
Үнсье гэлээ ч аз дутах тэр минь харьнаа гэхээр
Сумын захиргааны орой дэрэвсэн туг ганцаардах шиг
Сул асрын хормой нэвсэгнэх ямар уйтай гээч
Хорогдон хорогдох гал галын хөлөөр намар эхэлж
Хорлоогуайн их охин хүнтэй суучихдагсан
Дахиад наадам болохгүй юм шиг давчуурхыг яана
Шинийн хорьний өглөөнөөс зунаа хүлээж тайтгархад
Шингин сарны чимээнд жаргалд хорогсоод агшилхад
Нэмнээтэй ботгоны дэргэдээс эх нь холдохгүй юм шиг
Нэг л яваа насаараа наадмаа хүлээж жаргах юм даа

Wednesday, July 9, 2008

Тансаг таван амт

Үл зохилдох идээ,ундаа бол найруулсан хор мөн билүүдсэн хутга.

_ Тансаг идээ ундааны хэмжээг ихдүүлбэл эс шингэж шүлс арвижин ходоодны илч буурч гэм бүхнийг үүсгэнэ. Иймээс: Идээ ундааг ходоодныхоо илчтэй тэнцүүлэн ходоодны дөрөвний хоёрт идээ, дөрөвний нэгд ундаа, нөгөө хэсгийг хоосон үлдээвэл сайн гэж монгол анагаах ухаан үздэг.
Идээ ундааны тансаг таван амт-түүний сайн муу тал
Халуун амт:
Халуун амтанд халуун ногооны амт багтана. Цус, хийн гүйдлийг идэвхжүүлдэг сайн талтай боловч сэдрээх чанартай тул хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Ялангуяа шамбарам, ходоод, гэдэсний шархлаа, өтгөн хатах, шээсний сүвний үрэвсэл, залгиур хоолойн өвчтэй хүмүүс бага хэрэглэх.
Исгэлэн амт:
Зөв иссэн исгэлэн амт хүний элэгний үйл ажиллагааг идэвхжүүлж өгдөг. Ялангуяа монголчуудын сүү, цагаан идээний исгэлэн амт чухал ач холбогдолтой. Гэвч үүнийг хэтрүүлэн хэрэглэвэл хоол боловсруулах ходоод хямардаг. Ходоодны шүүс ихэдсэн, үе мөч, бөөрний ажиллагааны дутагдалтай хүмүүс ийм амттанд дурлах хэрэггүй.
Гашуун амт:
Гашуун амттан хөөрлийг намжааж шээс туух үйлчилгээ үзүүлдэг. Өтгөн хатдаг хүн энэ амттаныг хэрэглэх шаардлагагүй. Хэрэглэвэл зүрх болоод толгой тань өвдөж. Дотор; муухайрч тавгүйтэнэ.
Чихэрлэг амт:
Энэ амт хий, цусыг төлжүүлэх, мах булчинг тавиржуулах, хордлого тайлах үйлчилгээтэй. Ялангуяа жимс их ач холбогдолтой. Хэтрүүлэн хэрэглэвэл таргална. Иймээс тарган болон чихрийн шижин өвчтэй хүмүүс хэрэглэхгүй байх.
Шорвог амт:
Энэ амт хүний биеийн цус, хөлсөнд зайлшгүй хэрэгтэй. Гэвч хэтрүүлэн хэрэглэвэл зүрх бөөрний үйл ажиллагаанд хүндрэл учруулж цусны даралтыг алдагдуулдаг.

Thursday, July 3, 2008

Хоол хүнс & таны эрүүл мэнд

Буруу боловсруулснаас хоол хүнснээс бие организмд асар их хор нөлөө үзүүлж буйг хүмүүс огт анхаардаггүй.Энэ нь хүмүүсийн мэдлэг хомс байдагтай холбоотой юм.
Хэсэг хугацааны дараа буюу ямар нэг өвчин эмгэг туссаны дараа л сая анзаардаг гэж хэлж болно.Буруу боловсруулсан хоол хүнс хүний бие махбодид яг ямар хортой талаар өгүүлье:
- Шүд болон ясанд хамгийн түрүүнд нөлөөлдөг байна. Учир нь хэт болгож чанасан хоол хүнс нь бага зажлигддаг тул шүдний оролцоо багасдаг. Үүнээс гадна хэт болгосон хоолхүнс нь амны хөндийг цэвэрлэж чаддаггүй тул элдэв өвчний нян үржих таатай орчинг бүрдүүлж өгдөг. Мөн буруу боловсруулсан хоол хүнсэн дэх кальци бие организмд шингэц муутай байдаг тул үнэн хэрэгтэй ясанд бага очдог гэсэн үг. Харин метаболизмын дүнд үүссэн хүчиллэгийг саармагжуулахын тулд хэрэгцээтэй шаардлагатай байгаа кальцаа бие организм яс болон шүднээс шимэгдүүлж авдаг.Энэ л шалтгаанаас болж хүний шүд амархан “хорхойтож”, мууддаг бөгөөд өнөө цагт хэт боловсруулж, цэвэршүүлсэн хоол хүнс хэрэглэдгээс болж хүүхдүүд болон залуус эрүүл шүдтэй байх нь ховор үзэгдэл болсон гэж хэлж болно.Буруу боловсруулсан хоол хүнс мөн ходоодонд хамгийн сөрөг нөлөө үзүүлдэг. Дутуу зажилагдаж, шүлсээр гүйцэд дэвтээгдээгүйн улмаас хоол нь бие организмд шингэц муутай байх төдийгүй боловсрох гэсээр ходоодон дотор багагүй хугацаагаар хадгалагдахад хүрдэг. Үүнээс болж ходоодны шүүрлийн ажиллагаа хэт их ачаалалтай болсноор хоолны шингэц муудан, ходоодны хүчил буурдаг.Уураг их, цардууллаг гээд хоёр өөр төрлийн хоол хүнсийг нэг доор зэрэг идсэн үед шингэх боломжгүй хольц ходоодонд үүсдэг байна. Үнэндээ бол уураг нь ходоодонд, харин цардуул нь амны хөндийд боловсрогдсоны дараа сая гэдсэнд очдог гэнэ. Гэтэл шингэц тааруу энэ хольц нь өөрийнхөө задралаас үүссэн хорт бодисоороо элгийг хордуулдаг юм байна.
Мөн хоол идэх үедээ чихэрлэг шингэн уувал тэр нь ходоодонд очиж исэлдээд, спирт үүсгэснээр ходоодны дотор талыг хамгаалж байдаг салст бүрхүүл бүхий давхаргыг гэмтээдэг. Үүний улмаас л ходоодны шарх үүсч хоолны шингэц мууддаг юм шүү.
Хэт чанаж болгосон хоол хүнс нь нарийн гэдсэнд ч бас сөрөг нөлөө үзүүлдэг байна. Ийм хоолонд амьдралын нэн хэрэгцээтэй аминдэм, фермент, эрдэс бодисууд тун бага хэмжээтэй агуулагддаг тул гэдэсний дааврын тогтолцооны хямралыг үүсгэдэг байна. Үүнээс болж хүмүүс цадахаа мэдэхгүй их идэмхий болж, огт шаардлагагүй зүйлээр ходоодоо дүүргэн сунгаадаг. Гэдэсний дааврын тогтолцоо ингэж гэмтсэнээр дотоод шүүрлийн хэвийн үйл явцыг алдагдуулж орхидог юм.
Арван хоёр нугалаа гэдэсний үйл ажиллагаа өөрчлөгдвөл, бамбай булчирхай, бөөрний дээд булчирхайн бүрхүүл гэмтэж, ингэснээр яваандаа нойр булчирхай, өнчин тархи, хараа ч бас гэмтдэг. Хэт их хоол идэхэд бүх хоол тань шууд бүдүүн гэдсэнд очдог тул бие организм хэрэгцээт тэжээл шингэн зүйл ихээр уувал ходоодны хүчиллэг шүүсийг угааж орхидог байна. Ингэснээр ходоодны хүчиллэг шүүс нь арван хоёр нугалаа гэдсэнд очиж гэдэсний хамгаалах салстуудыг гэмтээж орхидог. Ходоод, гэдэсний өвчлөлийн 80 гаруй хувь нь зөвхөн ийм шалтгаанаар л үүсгэгддэг юм байна.
Бас хооллосноос хойш хоёр цагийн дараа шингэн зүйл ихээр уувал аминдэм болон эрдэс бодисууд нарийн гэдэсний ханаар шимэгдэж амжилгүй шууд ялгадас болон гадагшилдаг. Мөн энэ шалтгаанаар хүмүүс аминдэм болон эрдэс бодисын дутагдалд ордог байна.
Чанасан, тунгаасан хоол хүнс байнга хэрэглэх нь ялзрамтгай бичил орчинг бас үүсгэдэг. Эдгээр ялзарсан хоол хүнсний үлдэгдлүүд нь цусанд шимэгдэн орж, бидний бие организмыг хордуулан өтгөн хаталтыг үүсгэдэг.
Ердийн болон ногоотой хагас шингэн хоолыг хэрэглэхэд хангалттай шүлс ялгардаггүй тул цусыг шүлсний булчирхайнуудаар нэвтрүүлэн цэвэрлэх үйл явц явагдахгүй бас хангалттай хэмжээний хамгаалах бодис ч үүсдэггүй. Ингэснээр цусанд эргэлдэж байгаа хорт бодисуудыг гадагшлуулдаг арван хоёр нугалаа гэдэс гэмтэж өвчилдөг.
Энэ мэтчилэн дурьдвал буруу хооллолт, хоол хүнсээ хэт чанаж болгох нь эрүүл мэндийг дордуулах, бие эрхтэнүүдийг өвчлүүлэх үндсэн шалтгаан болдог нь харагдана. Иймд та эрүүл, өвчин зовиургүй байхыг хүсвэл зөвхөн зөв дэглэм сахиад зогсохгүй бас хоол бэлтгэж боловсруулах талдаа анхаарлаа хандуулах хэрэгтэй.
Цэвэршүүлсэн, хэт боловсруулсан, удаан хугацаагаар даршилж хадгалсан хоол хүнсийг хэрэглэхээс аль болох татгалзах хэрэгтэй. Ингэхдээ түүхий ногоо жимс, натурал байгалийн гаралтай хоол хүнсийг түлхий хэрэглэхийг хичээ. Харин ингэхдээ элдэв нян, гэдэсний халдварт өвчин авахаас сэргийлж сайтар угааж ариутгаж хэрэглэх ёстой юм шүү.

Wednesday, July 2, 2008

I want to break free_Queen


I want to break free)
(I want to break free)
I want to break free from your lies
You're so self satisfied I don't need you
I've want to break free
God knows, God knows I want to break free

I've fallen in love
I've fallen in love for the first time
And this time I know it's for real
I've fallen in love, yeah
God knows, God knows I've fallen in love

It's strange but it's true
I can't get over the way you love me like you do
But I have to be sure
When I walk out that door
Oh how I want to be free, baby
Oh how I want to break free,
Oh how I want to break free

But life still goes on
I can't get used to, living without, living without,
Living without you by my side
I don't want to live alone, hey
God knows, got to make it on my own
So baby can't you see
God knows, gods know, gods know
I've want to break free

Хошигнол




Tuesday, July 1, 2008

Unrest in Mongolian capital - 1 July 2008





Шат тавиад тэнгэр лүү авирч
Шаналсан түмэнд хайрыг асгамаар
Цангасан сэтгэлд нь аз жаргалыг хувингаар түгээж
Баяцхан бурхад шиг ход ход инээмээр....